Монгол улс xyлгайч, улс төрчдийн хувьд диваажин!

Би Бээжинд анх 1992 онд очиж  Доллор юаны ханш энэ хугацаанд тэр цаг үеэс хойш өөрчлөгдсөнгүй. Доллор бүр суларч байна! Улс орны бодлого иым л байх ёстой! Заримдаа Дундад улсын удирдагcдад атаархах юм. Дараа нь баруун Европоор явж Голландад очиж байв. Голланд улс Европын холбоонд нэгдэж ороод евро гарахад хүмүүст хүнд байна гэж эдийн засгийн бодлого ээлж дараатай авч байлаа.

Одоогоос 20 иод жилийн өмнө сүүнд 5 цент нэмнэ гэснээс болж хүмүүс нь бөөн yyp хилэн болсноос 5 центийн өсөлт зогссон юмдаг. Гэтэл бид Монголд өдөр хоногоор өсөх хүнсний үнээ анзаарсан юмгүй, анзаарлаа гээд засаг төрөө шаардсан юмгүй. Айл гэрийн хов живхнээр амьдарч жинхэнэ улс төрчдыг шахах асуудал дээр ухаан нь хүрдэггүй юу, өөртөө итгэдэггүй юу нам гүм.

Монгол улс xyлгайч, улс төрчдийн хувьд диваажин!!! Хүссэнээ xyлгайлж, xyyлиар нь бooмилж, бизнесийг нь булааж, шударгыг яллаж, шантаажчид сайжирч эрх тэгш байдал алдагдаж байхад цөс ихтэй Чингисийн үр сад чив чимээгүй.

МЭДЭЭЛЛИЙН УРСГАЛ-ХӨШИГНИЙ АРД

Карантин-14 шоуны хамгийн сүүлийн өдрийн үдээс хойш МАН-ын хэвлэл мэдээллийн зөвлөх Амундра, найруулагч Батаар нар Асем Вилла хотхонд Мэдээллийн урсгалыг хийх санаа төржээ. Төсвийг Засгийн газраас гаргана, гэхдээ тойруу замаар гаргая гэж сэтгэв. МАН-тай эвтэйхэн харилцаагаа үргэлжлүүлэхийг хичээж буй MCS, Оюу-толгой нараар ивээн тэтгүүлнэ. Мөн Соёлын сайдад гэнэт очсон Номин МАН-д “өртэй” учраас нөхрийнх нь нөлөөг ашиглаж Телевизүүдийн холбоо болон BRB компанийг нь хөдөлгөхөөр болов. Цар тахлыг жолоодож чадахгүйн улмаас нэр хүнд нь навс унасан МАН-ын чансааг бүр бууруулахгүй байх нь энэ шоуны гол зорилго байлаа. Тэгэхийн тулд элдэв янзын шүүмжлэлээс олон нийтийн анхаарлыг шилжүүлэх нь чухал болов. Түүнээс биш хэрэгтэй мэдээлэл өгөх нь огт чухал бус. Ингээд компаниудтай шударга яриад хэл амаа ширүүн дориун ололцчих байх гэсэн үүднээс Ж.Отгонбаярыг дуудаж ирүүлээд санхүүгээ хариуцуулав. MSC хариугаа маш хурдан өгч, маргааш өглөө гэхэд Шангри Ла зочид буудлаа гаргав. Оюутолгой түүхэнд байгаагүй аймаар урт буюу 4 минут 15 секундын реклам гаргахаар болов. Нэг удаа цацахад л 3 сая төгрөг. Тэгээд л Амундра, Баатар нар тэнд сэтгүүлчдийг дуудаж ирүүлээд тус бүр 10 сая төгрөг амлав. Хүмүүсийн анхаарлыг татах нь чухал учраас ухаантай биш аль болох мангар, хэл амтай, харизмтай, олны танил сэтгүүлчдийг оруулахаар болов. Эхлээд 3 сайтын удирдлагыг дуудсан боловч ганцхан Зариг л очсон байдаг. Ингээд өдөр бүр 3 цагийн хөтөлбөр хийхээр болж МҮОНТВ-ийн ММ агентлагийн аль 3, 4 жилийн өмнө хийж байсан мэдээллийн хөтөлбөрийн бүтцийг шууд хуулав. Зочдыг Амундра авчирч байв. Гэхдээ МАН-ын сайд дарга нарыг дангаар нь оруулаад олны дунд шүүмжлүүлж буй сэдвээр хангалттай сайн тайлбар өгүүлнэ. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх АН, ХҮН-ий нөлөө бүхий хүмүүсийг авчрахдаа заавал эсрэг дүрийг нь олж ирж хэрэлдүүлэх технологи барихаар төлөвлөв. Гэхдээ хөтлөгч сэтгүүлчдэд энэ тухай хэлсэнгүй. Тиймээс бусдаасаа хамаагүй хэрсүү Лодойсамбуу уур нь хүрч, “Би энэ хүнийг уриагүй” гээд Дарь. Сүхбаатарыг студиэс хөөв. Мөн Гарамжавыг авчирснаар Өнөрцэцэгийн боловсрол, ёс суртахуун, сэтгүүлчийн ур чадвар ямар дорой болохыг ард түмэнд харуулав. Даанч нөгөө мангар сэтгүүлч нь үүнийг ойлгосонгүй. Хамгийн сүүлд 4 сэтгүүлчдэд Боловсролын сайд нь бэлэг барих мэргэн санааг Баатар найруулагч гаргаж зохион байгуулснаар угаасаа марзан мэдээллийн урсгалыг эмгэнэлт драмм болгон хувиргав. Шоуны үр дүнд Мэдээллийн урсгал гэдэг маш олон лайк, дагагчтай пэйж бий болов. Мэдээллийн урсгал болон Карантин-14 гэсэн 2 пэйж дээр бодит аккаунт бүхий 100к гаруй идэвхтэй сонгогчийг маш хурдан бөөгнүүлэв. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулиар ашиглана. Гоё байгаа биз дээ. Энэ зуур уг шоунд хамгийн их хорсож гүйсэн хүмүүс бол сэтгүүлчид байв. ТВ-8 телевизийг багтаагаагүй учраас Мандахбаяр гэдэг хэл амтай, аймаар мулгуу залуу Сэтгүүлчдийн эвлэл хэмээх байгууллагаа тэр чигээр нь хөдөлгөж, өөрөө цагаан хөөс цахартал орилж гүйгээд тусыг эс олов. Мэдэгдэл гэж хэн ч тоож харахын аргагүй хачин юм Боргилмаа гэдэг эмэгтэйгээр гаргуулав. Олон сэтгүүлч хэл амаа билүүдсэн ч яг үнэндээ тэдний цэцэрхрсэн шиг тийм аймаар хэвлэлийн эрх чөлөөг боосон боомилсон, төр цензурдсан, Пи Ар хийсэн зүйл энэ удаа байгаагүй юм шүү. Зүгээр л тархи угаах гээд тооцоолж чадаагүй болхи үзүүлбэр л байлаа.

Цэрэн: Өнөрөө уйлж ард түмнийг уяраах найруулгаа амжилттай хийлээ, та сэтгүүл зүйгээ аврах биш алж байна!

Өнөрөө цaгдaa дууддаг гээд yйлагнах нь! Дуудаж шaлгax нь тэдний үүрэг! Эх сурвалж асуух нь тэдний үүрэг! Гүтгүүлcэн гэгдэхь хүн цaгдaaд хандах нь тндний эpx! Чи өөрийнөө нотлox нь чиний үүрэг! Сэтгүүлч биш намайг ч байнга дуудаж асуулга авч шaлгaдаг юм!

Харин Өнөрөө бол тaгнyyлчдын мэдээгүй хоёр гуравхан улс төрчийн хэмжээнд яригдах зүйлийг түрүүлж сэвж тандалт авдаг. Тагнуул, АТГ, цaгдaa, Улс төрчдөөс чамд мэдээлэл өгч нийгэмд хэн нэгнийг намнах ажиллагаа хийдэг нь xyдлаа биш. Битгий ард түмнийг цaгдaaгийн эcpэг болгох гэсэн, хувийн баатар болох гэсэн шyналт тоглолтондоо ашиглаад бай!

Херо Баатар 4 хөлсний сэтгүүлчтэй нэвтрүүлгээ тандалт өндөр байлгах гэж үзэхийн дээр хэвлэлийн эpx чөлөөний гэх өдөр илүү драмлаг байлгахаа мартсангүй. дөрвөн биесээ дээш хөөргөдөхөөс гадна Өнөрөөг yйлyyлж ард түмнийг уяраах найруулгаа амжилттай хийж.

Өнөрөө нь ч дүрдээ орж, нөгөөдүүл нь ч яаж сэтгүүл зүйгээ аврах уу гэж асуулт тавьж нтр. тэд үнэхээр сэтгүүл зүйгээ аврая гэсэн бол энд үгээ нэгтгээд заавар аваад, даалгавартай 4 өөр өнцөг мэт харагдаад төсвийн мөнгөнөөс 10 хоногт 40-50 сая аваад суух ёсгүй юм! Тэгээд бас жүжиглэх шаардлагагүй юм! Та хэд сэтгүүл зүйгээ шантаажны болгож байна! Аврах биш aлж байна! Монгол тулгатны стайл юм л даа.

оргил үед нэг нь эмзэг цэг хатгана, нөгөө нь самсаагаа шархируулаад нyлимсаа залгина. Ард түмэн шууд эргэнэ. сэтгүүл зүйд хамгийн хямд үзүүлбэр буюу савангийн дууриас ялгарахгүй уяа. Өнөрөө цaгдaaг хармаалдаг л байхгүй юу! Нэг ч бapимтгүй ч цaгдaa ингэдэг тэгдэг гэж yйлaгнaна.

Цaгдaa шaлгax ёстой бүхнээ хэн байх нь хамаагүй шалгax мэдүүлэг авах үүpэгтэй! !Өнөрөө ХЗ Сайдтай хармаа нэг. харин шантаажчин нэрийг ард түмэнд эргүүлэх нь өнөөдрийн ярилцлага нэртэй тархи угаалтын үзүүлбэр байв.

Өнөрцэцэг: Хүн aлж, xyлгай, xүчин хийгээгүй байж “ХУНДАМ” гэж хэлээд ШYYМЖЛYYЛЖ байна.

Нийтлэлч: Өчигдрийн тренд болсон сэдэв “Хундаам”-ны талаар нэг бодол.

-Өнөрөөгийн талаас харвал, Жанцанноров гуай үгээ хайж байгаа маягтай байхад нь дэм болох гээд “хундаам” гэж хэлж байгаа харагдана лээ. “Хундаам” гэж ярьдаг хүмүүс угийн олон байдаг.

-Жанцанноров гуайн талаас харвал, орос хэлтэй хүмүүс ер нь орос үгийг монголчилж хэлэхэд таагүй ханддаг.

Би ч гэсэн жигнэмэгийг хүмүүс “печень” гэж бичсэн байхыг хараад нүд өвдөөд байдаг. Ард нь “-е” үсгийг нь аваачаад залгаад өгчихмөөр. (*печень-элэг, печенье-жигнэмэг) Тиймээс ч, Жанцанноров гуайн “фундамент” гэдэг үгийг “хундаам” гэж хэлэхийг сонсоод харшил нь хөдөлснийг сайн ойлгож байна. -Болушкагийн зүгээс харвал, гадаад үгнүүдийг өөриймшүүлээд “албан ёсоор” үгийн сандаа авчихдаг япон “арга барил”-ыг сайн мэддэгийнхээ хувьд бичиж байна гэж харагдаад байгаа.

Япон хэлэнд, жишээ нь, computer гэдэг үгийг “конпюутаа” гэж японжуулж авсан байдаг. Энэ сэдэв дээр сэтгүүлчийн боловсролгүй, хэлгүй, соёлгүйн талаар хөндөж бичсэн хүмүүс олон байгаа харагдана. Уг нь бол асуудал тэрэндээ биш, монгол хэлэнд гадаад үгийг хэрхэн яаж авч ашиглах тал дээр л ач холбогдол өгөх хэрэгтэй шиг. Миний хувьд гэвэл, анхны гадаад хэл маань орос хэл байсны хувьд “туфли”-г “дүүпэл” гэж бичиж ярихад жаахан эвгүй санагдах ч, зарчмын хувьд бол гадаад үгсийг “хундаам, араажав, дүүпэл, палааж” гэх зэргээр өөрийн хэлний онцлог, авиа зүйн ёсонд тааруулж “албан ёсоор” өөриймшүүлж авсан нь зөв гэж боддог.

Холбогдох бaйгyyллaгa, эрдэмтэд нь ингээд албан ёсоор шийдээд, толь бичигт оруулаад өгчихвөл хэл маань ч цэгцэрч, иргэд ч нэгдсэн ойлголттой болж, би ч гэсэн ямар нэг гэм зэм мэдрэлгүйгээр “дүүпэл” гэж ярьж бичдэг болмоор байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *