Бусдын амьдралыг гутаачихаад төрсөн өдрөөрөө албаар эмнэлэгт…

Дуучин М.Нарантуяа үзэл бодол хэлэх үгээ чөлөөтэй хэлчихдэг бүсгүй билээ. Түүний энэ шулуухан шударга занд ихэнх хүмүүс дуртай байдаг гэдэгт хилсдэхгүй байх.

Монголын рок попын ертөнцөд Япон улсад дуулаачаар төгсөж ирсэн халуухан бүсгүй Нара одоогоос 15 жилийн өмнө жинхэнэ од байв. Тухайн үедээ хүүгийнхээ аавтай дотносож, итгэл сэтгэлээ өгснөөр өнөөдрийн өмөг түшиг болсон үр нь мэндэлсэн гэдгийг нуудаггүй. Өдгөө дуучин гэхээсээ илүү нийгмийн дуу хоолой, сошиал од болсон тэрээр өчигдөр 39 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ.

Ингэхдээ энэ удаад эмнэлэгт тэмдэглэсэн байна. Учир нь тэрээр Улаанбаатар сонгодо эмнэлэгт бөөрний ажиллагаа муудсны улмаас хэвтэн эмчүүлж буй юм. Эхээсээ тавуулаа тэрээр өчигдөр ээж, хүү хоёроороо цахим хуудсаа чимжээ. Ташрамд дуулгахад, Нара бүсгүй xvчирхийлэлийн эсрэг үргэлж дуу хоолойгоо өргөнө гэдгээ баталж, “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болдтой холбоотой зарим зүйлийг цахим хуудаснаа бичиж, “багыг нь хуулсан” билээ.

Дуучин М.Нарантуяа: Гай Гавъяа 2-г ялгаж сур!!!

Бусдын амьдралыг гутаачихаад төрсөн өдрөөрөө албаар эмнэлэгт байж цэцгэнд умбах гэсэн тактик нь амжилттай болов шив нтр гээд коммент бичигсэд бн!!!

Төрсөн өдрийнхөө өмнөхөн нь эмчилгээгээ таслаад гарч болох боломж мэдээж байсан. Гэвч би нэг өдрийн баяр цэнгэлээс илүү ганц удаа эмнэлэгт хэвтэж байгаа дээрээ сүүлийн дуслыг ч таслалгүй эмчилгээгээ хийлгэе гэж бодсон юм!

Нөгөөгүүр би жаргаж ч з.о.в.ж ч байсан чадах зүйл байвал чадахаараа өвдөж хавдсан з.о.в.с.о.н зүдэрсэнд өөрөөсөө ч илүүчилж түмнийг ч туслаач гэж гуйж өнөөдрийг хүртэл өөрөө тоолж барамгүй олон сайн үйлс хийсэн байдаг!!!

Күэ та нарын тэр мундаг хүмүүс чинь өчнөөн олон жил үй олон концерт тоглолт хийгээд, хэдэн тэрбумын ивээн тэтгэлэг сурталчилгаа гээчийг үеийн үед Монголын Топ компаниудаас авч байдаг л хүмүүс байдаг. Тэгвэл өвдсөн хүүхдийн төлөө, өрөөл бусдын төлөө юу хийж байсан юм бэ?!? Ядаж л тэр үй олон фэнүүдээсээ баяр минь болж байна, цэцэг илгээж бн гэж бодоод энэ хүүхдэд туслаарай гэж байсан удаа байдгиймуу?!?

Би лав мэдэх ч үгүй юм бн!

Би ганц баяраараа хайртай хүмүүсээсээ цэцэг бэлэг хүртэх эрхтэй хүн!!!

Хөгийн з.о.л.б.и.н харалган юмсын аманд багтдаг нь би биш!!!

Би хөл дээрээ босч урлагт ч улс төрд ч аль ч үгүй байгаа ч энэ муухан түвшинд л гэхэд миний бусдын төлөө хийж босгож чадсан олон арван сайны үйл бий!!! Ирээдүйд бүтээх илүү том сайн сайхныг би өөрөө ч төсөөлөхгүй ч байж мэдэх!

Гэвч би зөвхөн хар амиа хичээж яваагүйгээрээ та нарын шүтдэг ямар ч хүнээс ч илүү эрхэм гэдэгт хэзээд өөрөөрөө бахархана. Миний энэ мэт том жижиг гэлтгүй сайн үйлийг нийтээрээ мэдэж талархдаггүй юм гэхэд бага ч болов тусыг авсан хүмүүс нь бас дээр байдаг бурхан гээч нь бас би өөрөө мэдэж байхад л болно.

Гай Гавъяа 2-г ялгаж сур!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *