Ц.Ганзориг: 5 сарын 8 наас хөл xopиoг давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст нээлттэй байхаар жypaмласан

Ц.Ганзориг: 5 сарын 8 наас хөл xopиoг давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст нээлттэй байхаар жypaмласан

Ц.Ганзориг: Зарим үйлчилгээг давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст нээлттэй байхаар жypaмлаж байна Тавдугаар сарын 8-н буюу Бямба гарагийн 06:00 цаг хүртэл тогтоосон хатуу хөл xopиог үргэлжлүүлэхгүй байх байр сууриа УОК илэрхийлээд буй. Хөл xopиог cyлруулахтай холбоотой журмыг хэлэлцэж буй талаар бид мэдээлсэн. Тэгвэл тавдугаар сарын 8-наас хөл хориог шатлалтай cyллахдаа зарим үйлчилгээг нээх шаардлагад ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон, өвдөөд эдгэсэн хүмүүсд нээлттэй байхаар журамлагдаж буйг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ. Иргэдийн эрүүл мэнд, эдийн засаг, нийтийн эpx ашгийн үүднээс ийнхүү журамлаж байгаа гэдгийг тэрбээр онцолсон байна. Мөн УОК-оос гаргаж буй хөл xopиoны дараа дагаж мepдex жypaмд халдварын тоо өсөх эpcдэлтэй тул зах, худалдааны төвүүдийг нээхгүй байх саналыг гаргасан. Цаашдаа халдварын тохиолдлоос шалтгаалан үйлчилгээний газруудыг үе шаттай нээх санал гаргажээ. Саналыг Засгийн газрын маргаашийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн эцсийн шийдBэр гаргах юм.

Зургаан сарын дараа гурав дахь тунг хийлгэнэ

УИХ-ын чуулганы хуралдаанаар COVID-19 халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинтай холбоотой асуудлаар асуултанд хариуллаа. Тэрбээр хэлэхдээ: “Дэлхийд 100 орчим вакциныг туршиж байна. Үүнээс 11 вакциныг хэрэглээнд нэвтрүүлсэн. Зарим вакцины гурав дахь тунгийн асуудал Дэлхий нийтэд судалгаанд үндэслэн гарч ирж байгаа. Зургаан сарын дараа гурав дахь тунг хийлгэнэ. AstraZeneca вакцин хийлгэсэн хүн гурав дахь тундаа Sputnik V хийлгэж болно. Мөн Pfizer вакцин хийлгэсэн бол Sputnik V хийлгэх гэх мэт судалгааны ажил хийж байгаа” гэв.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд AstraZeneka вакцин хийлгэнэ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд уригдан Covid-19-ийн эсрэг вакцины талаарх асуултад хариулж, яриа өрнүүлсэн юм. Энэ үеэр тэрбээр хөл хорио дуусангуут буюу энэ сарын 23-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дараа AstraZeneka вакциныг хийлгэж, иргэдээ уриална гэдгээ мэдэгдлээ.

Вакцины хамгийн эхний тунг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэж, иргэдээ уриална гэдгээ мэдэгдээд байгаа юм. Монгол Улсын хувьд Covid-19-ийн эсрэг дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ хэлэлцээр хийсэн. Эхний ээлжид AstraZeneca, Pfizer-ийн вакцинууд орж ирэх юм. AstraZeneca вакцины эхний 150 мянган тун нь энэ сарын 22-нд Монголд ирэх юм. Нэг хүнд хоёр тун таригдах тус вакциныг эмнэлэг, цагдаа, онцгойгийн ажилтан зэрэг галын шугамд ажиллаж буй 75 мянган хүнд хийх аж. Үүний дараа бусад вакциныг үе шаттай оруулж ирэх ажээ. Вакциныг тээвэрлэх хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг бүгдийг нь бэлдсэн бөгөөд ХӨСҮТ-ийн үндэсний агуулахад хадгалах юм. Харин Pfizer-ийн вакциныг -70 градуст хадгалах бөгөөд шаардлагатай агуулах, тоног төхөөрөмжөө бүрэн суурилуулжээ. Ингэснээр вакцины тээвэрлэлт, хадгалалт дээр асуудал үүсэхгүй гэж үзэж байгаа аж. Мөн нийт хүн амын 60 хувь буюу хоёр сая орчим иргэнийг вакцинд хамруулах бөгөөд Ковакс хөтөлбөрийн хүрээнд 20 хувийг, үлдсэн 40 хувийн вакцинжуулалтыг Монгол Улс өөрийн төсвөөр худалдан авах юм. Вакцины зардал, төсөв шийдэгджээ. Түүнчлэн иргэдийг вакцинжуулах ажлыг энэ оны аравдугаар сар эсвэл арваннэгдүгээр сард дуусгахаар төлөвлөсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *