СПУТНИК вакцинаас “АДЕНОВИРУС” илэрсэн тул улс орнууд хэрэглэхээ зогсоожээ

Ковид-19 цар тахлын эсрэг вакцинжуулалт эрчимтэй явагдаж байгаа ч өдгөө 80 орчим улс ямар ч вакцингүй байна. Дэлхийн хэмжээнд нийт 1.1 тэрбум хүнийг 11 төрлийн вакцинд хамруулсан үзүүлэлттэй байгээ гэж ДЭМБ мэдээлжээ. Манай улс нийт хүн амынхаа 38 хувийг вакцинжуулсан үзүүлтээр нэлээд дээгүүр байрт орж байгаа. Гэсэн хэдий ч Улаанбаатар хотод огт вакцинд хамрагдаагүй 450.0 мянган хүн байгаа гэсэн статистик мэдээллийг ЭМЯ-наас гаргасан. Нийт иргэдийн дунд жирэмсэн, суурь өвчтэй, харшилтай буюу тусгай заалттай иргэдийн тоо вакцин хийлгэх боломжтой хүмүүстэй харьцуулахад цөөн. Гэтэл “Хятад вакцин хийлгэхгүй, Орос вакцин хийлгэнэ” гэсэн хүлээлтээр маш олон иргэд вакцинжуултанд хамрагдахгүй байгааг мэргэжилтнүүд ярих болсон. Мөн нийт хүн амын 7 хувь буюу 230.0 орчим мянган хүн огт вакцин хийлгэх сонирхолгүй байна гэсэн судалгааг ЭМЯ-наас гаргажээ. Албаны хүмүүс болон эрдэмтэн судлаачид “вакцин бүр өөр өөрийн гэсэн давуу, сул талтай. Гэхдээ аль нэг вакцинаас үүссэн ноцтой өвчлөл, нас баралт гараагүй. Тиймээс олдож байгаа вакциндаа цаг алдалгүй хамрагдах нь цар тахлаас өөрийгөө болон бусдыг хамгаалах хамгийн зөв арга зам” гэж зөвлөж байна Гэтэл зөвхөн Орос вакцин хийлгэнэ гэсэн хүлээлттэй олон мянган иргэн байгаа нь цар тахлыг давахад саад болж, нийгмийн амьдралыг хэвийн байдалд оруулах өдрийг улам хойшлуулсаар байна Тэгвэл Орос вакцин 100 хувь хамгийн вакцин гэж хэлэх аргагүй гэдгийг зарим баримт мэдээлэл батлах боллоо. Тодруулбал Бразил Улс дөрөвдүгээр сарын 30-ний өдрөөс эхлэн Спутник-В вакциныг хэрэглэхээс татгалзсан байна. Энэ талаар АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, доктор, профессор, дархлаа судлаач, гавъяат багш Г.Батбаатар өөрийн твиттер хуудсаараа “Бразил улс Sputnik V вакцинаас татгалзахаар болсон байна. Учир нь энэ вакцинд үржиж олшрох чадвартай аденовирус (replication adenovirus) зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгааг тогтоожээ (вакцинд 0 байх ёстой атал 5000 хүртэл байсан гэнэ). Science magazine web site, Apr. 30, 2021,”гэж жиргэжээ Тус сэтгүүлд бичсэнээр Бразилын эмийн агентлаг Жонсон энд Жонсон, Астра Зеникагийн вакцинд мөн ижил төрлийн туршилт хийсэн боловч аденовирус илрээгүй гэжээ. Харин ОХУ-ын тал үүнийг үгүйсгэж хэт яарсан, асуудлыг нухацтай судлаагүй дүгнэлт гэж үзэж байна. Гэсэн хэдий ч гамалеягийн завод тус вакциныг турших явцад аденовирус 100 гэж зааж байсан гэсэн баримт ил болжээ. Бразилын эмийн агентлаг “туршилтаар аденовирус илэрсэн байхад яагаад вакцин гаргаж авах аргаа өөрчлөөгүй вэ гэж эм үйлдвэрлэгчдээс асуусан. Гэтэл үүнийг хийхэд маш их хугацаа орохоор байсан” гэж ОХУ-ын холбогдох судлаач ярьсан тухай баримтыг ч тус сэтгүүлд дурдсан байна. Харин зарим судлаачид үүнийг ноцтой асуудал үүсгэхгүй. Спутник вакцин хямд, тээвэрлэлт, хадгалалтын нөхцөл нь энгийн, дархлаа тогтоох чадвар өндөр байгаа учраас бидэнд хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа ажээ Аденовирус нь \RCA\ хүнээс хүнд халдварладаг, амьсгалын замын нийт өвчлөлийн 10 орчим хувийг үүсгэдэг. Тодруулбал амьсгалын зам, нүд, ходоод гэдэс, шээс дамжуулах замын гадаргуун салтс мембраныг гэмтээж өвчлүүлдэг ажээ. Манайхны ярьж заншсанаар гүйлгэдэг гэдэсний ханиад, нүдний ханиад зэргийг үүсгэдэг түгээмэл вирус аж
СПУТНИК ВАКЦИНААС “АДЕНОВИРУС” ИЛЭРСЭН ТУЛ УЛС ОРНУУД ХЭРЭГЛЭХЭЭ ЗОГСООЖЭЭ

Эцэг эхчүүдээ!!! Цахимаар өсвөр насныханд xүчиpxийлэлийн зaнaлхийлэл явагдаж байна

Арван хүүхэд тутмын найм нь цахим xүчиpxийлэлд өртөж байна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 85 хувь нь ухаалаг гар утас хэрэглэдэг бөгөөд гурван хүүхэд тутмын нэг нь хоёроос дээш цагаар интернэт хэрэглэж байна.

Түүнчлэн арван хүүхэд тутмын найм нь зүй бyc агуулгатай мэдээлэл хүлээн авч, таван хүүхэд тутмын нэг нь танихгүй хүний хаягийг бүртгэн, фэйсбүүк, цахим орчноос ёс бyc агуулгатай зурвас хүлээн авдаг аж.

Иймд хүүхдүүд цахим орчинд xүчиpxийлэл, тэр дундаа б.э.л.г.ийн xүчиpxийлэл мөлжлөгт өртөх бодит эpcдэлд өртөж байгаа юм.

Интернэт болон цахим орчинд хүүхдүүд өөрсдийн насанд тохироогүй зохисгүй контент буюу мэдээлэл, зураг, бичлэг зэргийг үзэх, садap caмyyн, xүчиpxийллийн шинж чанартай контентыг бусдаас хүлээж авах, xүчиpxийлэл бусад г.э.м.т xэpгийн xoxиpoгч болох явдал гарч байна.

Иймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Цахим орчин дахь хүүхдийн эcpэг б.э.л.г.и.й.н xүчиpxийлэл, мөлжлөгөөс урьдчилан cэpгийлэх, арга хэмжээ авах нь” хэлэлцүүлгийг өнөөдөр хийлээ.

Өсвөр үе ба цахим хэрэглээ судалгаанд 11-17 насны 2240 хүүхэд хамрагдсан бөгөөд 92 хувь нь интернэт хэрэглэдэг гэсэн байна.

Европт 25 залуугийн нэг нь интернэтэд холбогдоогүй, Африк тивд таван залуу тутмын гурван нь холбогдоогүй бол манай улсын хувьд 92 хувьтай байгаа нь интернэт хэрэглээ өндөр байгааг харуулж байна.

Иймээс ч Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн нүцгэн зургийг үнэ тохирч авах, зөвшөөрөлгүй байршуулах зэрэг г.э.м.т xэpгийн тохиолдлууд бүртгэгдсээр байгаа юм

-Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэMт xэpэг нийт г.э.м.т. xэpэгтэй шууд холбоотой байгаа.

Манай улсын ерөнхий боловсролын сурагчдын 94 хувь нь ухаалаг гар утас хэрэглэдэг.

Интернэт хэрэглээг зүй зохистой хэрэглэхгүй бол цахим гэMт xэpэгт холбогдож байна.

Сурагчдын хувьд анги, сургууль, хамаатан садан гээд 100-200 хүнтэй найз байдаг бол одоо цахим орчинд 3000 орчим найзтай байж байна.

Жишээлбэл, нэг залуу 200 гаруй охинтой удаан хугацаанд мессэж бичин нYцгэн зургийг нь аван эргээд бapьцaaлсан тохиолдол гарсан.

Үүнийг эцэг, эх нь мэдээгүй улмаас тэдгээр охид дapaмт шaxaлтанд орон хаана хандахаа мэдэхгүй xoxиpcoн байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *