ЭНЭТХЭГЭЭС ИРСЭН ИНЖЕНЕРҮҮДИЙН 35-ААС НЬ ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1015 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 40,396 боллоо. Мөн хугацаанд халдварын улмаас 7 хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн 1015 тохиолдлын 895 нь Улаанбаатарт илэрсэн бол 103 нь орон нутагт бүртгэгдлээ. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын нэг ажилтан халдвар авсан бол 16 тохиолдол нь зөөвөрлөгдөн иржээ.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэг улсаас ирсэн 16 иргэний хоёр дахь удаагийн давтан шинжилгээнээс халдвар илэрсэн байна. Эдгээр иргэд Дорноговь аймагт тусгаарлалтад байгаа аж. Өмнө нь буюу дөрөвдүгээр сарын 30-нд мөн Дорноговь аймгийн Алтанширээт суманд газрын тос боловсруулах бүтээн байгуулалтын ажилд оролцохоор ирсэн тэдгээр энэтхэг мэргэжилтнүүдийн 19-өөс нь коронавирусний халдвар илэрсэн юм. Ийн нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцохоор ирсэн 60 иргэний 35-аас нь халдвар бүртгэгдээд байна.

Сануулахад, 2021 оны дөрөвдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Нью-Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 72 хүн Монголд ирсэн бөгөөд тэдний 11 нь Монгол Улсын иргэд байсан бол бусад нь Мрнголд ажиллахаар ирсэн Энэтхэгийн мэргэжилтнүүд байсан юм. Тус нислэгээр ирсэн Энэтхэг улсын 60 иргэн нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилчид бөгөөд Дорноговь аймгийн Алтанширээт суманд газрын тос боловсруулах бүтээн байгуулалтын ажилд оролцох үүрэгтэй ирсэн юм.

Энэтхэгээс ирсэн ажиллах хүчнийг Дорноговь аймгийн Алтанширээтэд тусгаарласан бөгөөд бүгд вакцины хоёр дахь тунд хамрагдсан, PCR шинжилгээтэй байсан тухай УОК-ын Шуурхай штабаас мэдэгдэж байсан юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад ковидын халдвараар нас барсан иргэдийн тоо 126 боллоо. Үүнээс гадна ковидын бус шалтгаанаар нэг иргэн нас барлаа. 70 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 26-нд онош батлагдан эмчлэгдэж байгаад бөөрний архаг дутагдлаар нac бapжээ.

Ковидын нэн хүнд хэлбэрээр нac бapcaн иргэдийн тухайд

83 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 10-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан. 80 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 19-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан. 69 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан. 57 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 23-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан. 66 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 24-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан. 80 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 25-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан. 71 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 30-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *