Н.Өнөрцэцэг: Хүмүүсийг яаж ажил хийлгэдэг болох…энд дарж үзнэ үү

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Долоо хоногт 3 удаа жижигхээн оффис цэвэрлээд цалин авчих үйлчлэгч олдохгүй байнашд.

Би анх ажилд орж байхдаа ажлынхаа газрыг цэвэрлээд давхар цалинждаг байлаашд.
Хөдөлмөрлөсөн нь сайхан амьдардаг нийгэмшд.

Хүмүүсийг яаж ажил хийлгэдэг болох вэ? Энэ бол эмгэнэл шүү!!!

Н.Өнөрцэцэг: Зодолдчихоод хэргээ прокурор дээр хаагаад өнгөрөх гэж байсныг бид 

Шүүхийн танхимаас гарч ирлээ Янз янзын сэтгүүлчид байдаг. Бид өөр өөрийнхөө арга барилаар хүмүүст шинэ соргог мэдээ мэдээллийг хүргэж нийгэмд бугшсан асуудлыг өөр дээрээ гал дуудаад олон нийтэд хүргэдэг ээ. Бидний ажлын гол зүрх нь эх сурвалж. Хуулийн байгууллагууд сэтгүүлчдийг дуудаж байнга эх сурвалжаа хэлэхийг хүсдэг, шаарддаг. Энэ удаа эх сурвалжаа хэл хэмээн шүүхийн танхимд дуудагдлаа. Ороод гараад ирлээ.

Тагнуулын хурандаа дарга нарын зодооны хэргийг шүүж байгаа шүүгчээс, прокуророос, хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс нийтдээ 10-аад асуулт асууж байна. Энэ бичлэгийг танд хэн өгөв гэх мэтээр. Зариг энэ асуудлыг гаргаж ирээгүй бол тагнуулын хурандаа нар ажлын цагаар архидаж, нэгийнхээ толгойг архины шилээр хага цохиж таахалзсан хэвээр байх бизээ. Мэдээлэлд нэрс нь гарсан тагнуулын дарга нар, хурандаа нар хариуцлага хүлээж ажлаасаа чөлөөлөгдсөөн.

Мэдээллийн эх сурвалж гэдэг бол шударга бус зүйлтэй эвлэрдэггүй баатрууд байдаг юм дөө. Эх сурвалжаа хамгаалдаг хуультай болох гээд зүтгээд үзье л дээ түмэн олон сэтгүүлчдээ. Гэхдээ би эх сурвалжаа хэнд ч хэлэхгүй л дээ, угаасаа хэлдэггүй юм. Бид хэн нэгний амьдралаар тоглох гэсэнгүй харин тагнуул, цагдаа гээд нийгэмд хууль сахиулах үүрэгтэй хүмүүс өөрсдөө өндөр ёс зүйтэй байх ёстой. Тэгж байж ёс журамтай, шударга нийгэм бүрдэнэ гэж боддог. Зодолдчихоод хэргээ прокурор дээр хаагаад өнгөрөх гэж байсныг бид ил болгож, өнөөдөр шүүхээр орж байнаа

ТЕГ-ын ХУРАНДАА НАРЫН ЗОДООН

Энэ сарын 18-ны өдөр буюу Цэргийн баярын өдөр ТЕГ-ын Хэлтсийн дарга, Хурандаа н.Давааням, хурандаа н.Төгс-Очир нар бусадтай нийлэн цэргийн баярыг нижгэр тэмдэглэж байгаад зодолдож, нэгнийгээ гэмтээсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, хурандаа Давааням гэгч нь хамт байсан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Тасгийн дарга н.Ганбаатарт агсам тавьж улмаар ууж байсан шар айргийнхаа аягаар толгойн тус газарт нь цохисноор Ганбаатар хүнд гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ хэрэг “Энкодо Булл”-ын VIP өрөөнд болжээ. Улс даяараа онц дэглэм тогтоож олон нийтийн үйл ажиллагааг хязгаарлаад байгаа энэ үед хууль сахиулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагын албан тушаалтнууд ийнхүү архидан согтуурч, нэгнийхээ эрүүл мэндэд халдаж байгаа энэ хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй нь бүр сонин. Тэгвэл бид энэ удаа хэргийн баримт болгон тухайн үеийн дүрс бичлэгийг олон нийтэд хүргэж байна. Үзэгч таны харж байгаа дүрс бичлэгт, ТЕГ-ын хэлтсийн дарга хурандаа н.Давааням Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Тасгийн дарга н.Ганбаатарыг шилэн аягаар дараа нь архины шилээр толгой руу нь цохиж байгаа нь харагдаж байна.

Энэ хэрэг цагдаагийн байгууллагын бүртгэлд ороогүй гэх бөгөөд хуулийн байгууллагынхан нэлээдгүй нууцалж байгаа хэрэг юм. Түүнчлэн зодооны үеийн дүрс бичлэг зэрэг баримтууд хангалттай байхад Прокурорын байгууллага нөлөөнд орж, хэргийг хаах гэж байгаа гэх мэдээлэл ч бидэнд байна. Тагнуулын ерөнхий газар гэх хууль сахиулах, хяналт тавих чиг үүрэг бүхий энэ томоохон байгууллагын удирдлагууд өөрсдөө гэмт хэрэгт холбогдох, үйлдэх, хардлага дагуулах зэргээр асуудал дагуулж байгаа нь харамсалтай. ТЕГ-ын дарга, бригадын генерал Д.Гэрэл нь өөрийн хүүгийнхээ нэрээр алтны уурхайг гурван компаниар дамжуулж нуусан, ТЕГ-ын тусгай үүрэг бүхий алба хаагчид дээрэм хийж, иргэнийг хохироосон зэрэг хэргүүд шийдвэрлэгдээгүй байхад ийнхүү хэлтсийн дарга нь онц дэглэмтэй үед согтуурч, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг гарсан нь ТЕГ гэх энэ томоохон байгууллага удирдлагагүй болсон мэт харагдаж байна. Тиймээс хөл толгойгүй энэ байгууллагын шууд удирдлага болох МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх та анхаарлаа хандуулах шаардлага нэгэнт иржээ. Бид энэ хэргийг нэхэн сурвалжлах болно.

Эх сурвалж: https://zarig.mn/j92…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *