117 айлыг байшинтай болгосон Б.Батбилэг…

117 айлыг хямд үнээр байшинтай болгосон Б.Батбилэг тэргүүний барилгачин боллоо

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Энэ үеэр тус аймгийн харъяа Б.Батбилэг, Б.Гантөмөр нарыг Тэргүүний барилгачин цол тэмдэгээр шагналаа.

Б.Батбилэг нь 11 жилийн хугацаанд 117 айлыг зах зээлийн үнээс хямд үнээр байшинтай болгожээ. Өөрийгөө болон бусад 10 хүнийг ажлын байраар хангаж ажиллаж байгаа аж. Мөн Шарк танк төслөөс 90 сая төгрөг босгож өөрийн бүтээн байгуулалтын ажлаа өргөжүүлсэн байна.Түүнчлэн Б. Гантөмөр 15 жилийн хугацаанд тасралтгүй талбайн даамлаар ажиллаж үр дүнтэйгээр хариуцаж байсан төсөл хөтөлбөрүүдээ амжилттай хүлээлгэж өгсөн гээд салбартаа өөрсдийн хувь нэмрээ оруулж бусаддаа үлгэр дууриалал болгон ажиллаж байгаа салбарынхнаа үнэллээ.

2019  онд “Шарк Танк” нэвтрүүлэгээр орж байснаар нь олны танил болж байсан тэдний дурьдтагалыг эргэн сануулъя

Амьдралын өмнө сөхрөөгүй гэр бүл: “HD Монгол” телезивээс бэлтгэн хүргэдэг “Шарк Танк” гэж нэвтрүүлэг бий. Монголын урдаа барьдаг томоохон компаниудын таван төлөөлөл оролцож гарааны болон дунд хугацааны бизнес эрхэлж байгаа хүмүүст хөрөнгө оруулалт хийдэг нь эл нэвтрүүлгийн гол онцлог. Нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэснээс эхлэж олон арван хүн “Гацуурт”, “МАК”, “Эм Си Эс”, “Петровис”, “Хас” банк гэсэн топ таван компанийн гүйцэтгэх удирдлагаас хүссэн хөрөнгө оруулалтаа авсан нь нэг талаараа жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжиж, нөгөө талаар зорилготой байвал боломж үргэлж байдгийг харуулсан юм.

Тэгвэл “Шарк Танк” нэвтрүүлгийн отгон дугаарын төгсгөлд Хөвсгөл аймгаас ирж оролцсон Б.Батбилэг, Г.Дэлгэрнасан нар шаркуудын сэтгэлийг хөндөхийн хажуугаар нийт монголчуудад эерэг энерги түгээв. Эд бизнес эрхлэгчдийг оролцуулах хүртэлх хугацаанд

Нэвтрүүлэгт нэг гэр бүлийн хоёр оролцсон тохиолдол олон ч Б.Батбилэг, Г.Дэлгэрнасан нар тэднээс тэс ондоо зүйлийг бүтээж, түгээж яваагаараа онцлог байсан хэрэг. Нөхөр Б.Батбилэг нь осолд орж суумгай болж, өмссөн хувцастайгаа үлдэх хүртлээ амьдралын төлөө тэмцсэн гэдэг. Энэ хугацаанд амьдралын төлөө тэмцсээр Хөвсгөлд 0.07 га газар худалдан авч, тэндээ хямд үнэтэй байшин барьж, хүмүүст зарсаар тэднийх долоон жилийг ардаа үджээ.

Мэдээж энэ бүх хугацаанд гэргий Г.Дэлгэрнасангийн үүрэг оролцоо хамгийн их жин дарж байсныг дурдахгүй, онцлохгүй өнгөрч болохгүй. Гагцхүү хашаа байшингаа банкны барьцаанд тавьж бизнесээ эхлүүлсэн тэд шаркуудаас ердөө 70 саяын хөрөнгө оруулалт хүсч, компанийхаа 20 хувийг санал болгосон нь олон хүний сэтгэлийн утсыг хөндсөн юм.

Цаашлаад “Энэ хугацаанд хүмүүс чамд яаж хандаж байв” хэмээх асуултад “Хүн чанар байдаг юм уу” гэж хариулсан нь шаркууд төдийгүй нийт монголчуудад нэгийг бодогдууллаа.Тэдний тухай “Эм Си Эс” группын дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Аав маань хэдийгээр ажилгүй, группт байсан ч ар гэрээ авч явахын тулд янз бүрээр хичээж байсан нь санагдаад сэтгэл их хөдөллөө. Жинхэнэ эр хүн бол шалтаг тоочилгүй яаж ийж байгаад ар гэрээ авч явдаг. Батбилэг маань тэдний төлөөлөл болсон үлгэр жишээ жинхэнэ эр хүн санагдсан. Та хоёртоо сайн, сайхныг хүсье” гэв.

Харин Хас банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин “Хүн чанар гэж байна уу хэмээн ɵгүүлэн суух тэмцэгч, бизнесээ тууштай хɵгжүүлэн, зүтгэж буй Г.Дэлгэрнасан, Б.Батбилэг нарын гэр бүлдээ илүү их амжилт хүсье. Тохилог сууц тɵсɵл илүү том барилгын компани болох болно.Хийе гэсэн сэтгэлтэй хүн бүхэн амжилтанд хүрдэг” гэсэн бол

“Гацуурт” компанийн гүйцэтгэх захирал Л.Чинбат “Амьдрал бол тэмцэл юм! Шарк Танк нэвтрүүлэгтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлэг дуусч байгаад жаахан харамсаж байна” хэмээв. Хүний амьдрал гэдэг эрээнтэй, бараантай. Өндөг шиг өөгүй хүн байдаггүйтэй адил алдаж, онодоггүй хүн гэж үгүй.Үүн шиг гэнэтийн ослоор хөдөлмөрийн чадвараа алдаж, суумгай болсон Б.Батбилэгийн хувьд амьдралын өмнө сөхөрч, шантраагүй нь олон хүний нугарсан итгэл, алдуурсан зорилгыг өндийлгөж татаж босгож ирлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй, суумгай хүн хамгийн хүнд хөдөлмөрт тооцогдох барилга бариад явж байгаа нь зарим хүнд эргэлзээ төрүүлж болох. Гэхдээ тийм биш гэдгийг тэд харууллаа. Эсрэгээрээ тавьсан зорилгынхоо төлөө тууштай тэмцвэл юуг ч хийж чаддагийг, юунд ч хүрч болдгийг нийт монголчуудын ой тоонд шигтгэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *