Ану: Өнгийн үрэл, ёолкны мод гэж хэлүүлсэн ч хүсэл мөрөөдлийнхөө…

Хүүхэд насны мөрөөдлөө хамтдаа бүтээсэн 2 найз

Уранхолбоо: Өнөөдөр Гала хамтлаг-н хайртай найз Болороо-н маань төрсөн өдөр тохиож байна Найздаа хорвоод мэндэлсэн хосгүй баярынх нь мэндийг хүргэе  Та нар маань бас найзад маань мэнд хүргэж, сэтгэлийн сайхан үгтэй сэтгэгдэл үлдээгээрэй

Багахан дурсахад Хичээлээ тараад зааланд сагс тоглож байдаг байсан 2 охин нэг л өдөр Гала хамтлагаа байгуулахаар болж,өнгө өнгийн үрэл,ёолкны мод гэж хэлүүлсэн ч хүсэл мөрөөдлийнхөө эзэд болж чадсан байдаг.

Монголын рок попын ертөнцөд Dance,Electro хөгжмийн цоо шинэ хуудсыг сор болсон уран бүтээлч ах эгч нартайгаа хамтарч туурьвасан цаг хугацаа саяхан мэт л тод санагдаж байна.

Эрхэт Монгол групп,Продюсер Наранзун Баярхүү,Сүнс хамтлаг-н Лхагва ах,New star Төрөө ах,Nature sound продюсер Дашдондог,Продюсер Ангирмаа,Намуун студио Баяраа ах,Аранза ах,Mongol Mix Project BOOM town,Урлах эрдэм загварын товчоо гээд бүх шилдэгүүдтэй хамтран ажиллаж ирсэн азтай,одтой охид байсаан бид

Хоногт 4н цаг амраад үлдсэн хугацаанд нь бэлтгэлээ хийж,хэл сурч,тоглолтоос тоглолтын хооронд,зураг авалт,ярилцлага өгсөөр явдаг байжээ. 50н эрэгтэй бүжигчин 10н эмэгтэй бүжигчид гээд ажиллаж байсан хүрээ хүрээлэл маань өргөн байсан болоод ч тэр үү өсвөр насны охид олон хүнтэй харилцаж,ойлголцож,хамтарч ажиллаж сурсан байдаг байх.

Дурсамж дүүрэн цаг хугацааг хамтдаа бүтээлцсэн чамдаа баярлалаа.Чи минь биширч шүтэхгүй байхын аргагүй гайхалтай эмэгтэй шүү.Үргэлж дэргэд чинь байх болно.

Найз Гала-Ану 2021-09-17 Boloroo Gantulga

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *