Зөнч Д.Мягмарбаяр: Коронавирус бол хүн төрөлхтөний үйлийн үр юм, хугацаатай учир замхарна

Зөнч Д.Мягмарбаяр: Коронавирус бол хүн төрөлхтөний үйлийн үр юм, хугацаатай учир замхарна

Зөнч Д.Мягмарбаяр: Коронавирус бол хүн төрөлхтөний үйлийн үр юм, хугацаатай учир замхарна Оросын “Зөн билгийн тулаан нэвтрүүлэг”-т Монгол улсаа төлөөлөн оролцох гэж буй ховсын эмчлэгч, хар домч, зөнч, зөн билэгтэн Д.Мягмарбаяртай ярилцлаа.

– Зөн билэгтэн, бусдаас онцгой хүн гэдгээ хэзээнээс мэдсэн бэ, таны удамд зөн билэгтнүүд бий юу?

– Би багаасаа л их мэдрэмтгий, хий юм хардаг, сонсдог хүүхэд байсан. Юмны учир ойлгох насанд хүрч, долгионы бясалгал хийж эхэлснээр өөрийнхөө зургаа дахь мэдэрхүйг илүү нээсэн. Аавын маань өвөө нь шарын шашинд томоохон хувилгаан явсан хүн бий. Тэгэхээр ямар нэг багшгүйгээр өнөөдөрт иржээ. Долгионы бясалгалыг тасралтгүй хийгээд долоон жил, билгийн мэлмийгээ нээгээд хоёр жил болж байна. Миний өнөөдөрт ирсэн зам мөр бясалгалтай салшгүй холбоотой учир миний багш бол дээд хүч юм. Таныг оросын зөн билгийн тулаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох гэж байгаа талаар сонссон. Тухайн нэвтрүүлэгт CV болон бусад материалаа илгээсэн. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан нэвтрүүлэг тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа. Миний хувьд Монгол улсад ашигтай талаас нь нэвтрүүлэгт оролцоно. Түүнээс биш алдар нэр хүнд хөөсөндөө оролцож байгаа хэрэг биш. Шаардлаггүй бол оролцохгүй ч байж болно.

Гадаадад зөн билэгтэн хүмүүс тусгай эрх авч, үйлчилгээ үзүүлдэг юм байна лээ. Манай улсад яадаг вэ?

Сертификат буюу зөн билэгтний эрхийг Монголоос анх удаа би авсан. Энэ серифкат маань Оросын зөн билгийн тулаан нэвтрүүлэгт оролцоход маань хэрэг болж байгаа юм. Энэ эрхээрээ олон улсад зөн билэгчээр ажиллах боломжтой байдаг. Зөн билэгтэн, аливаа шашны урсгалд зан үйл хийдэг.

Таны хувьд Шүгдэн бурхан, Вуду хүүхэлдэйг ашигладаг юм байна. Энэ хоёр хэрэгслийг ихэвчлэн харын үйлд хэрэглэдэг гэж ойлгодог.

Шүгдэн бурхан бол сахиус, гал мах бодийн сахиус учир тахилын ширээн дээрээ тахидаг. Ямар нэг зан үйлд ашиглах боломжгүй. Харин вуду хүүхэлдэйг зөвхөн хар муу юманд ашиглана гэдэг нь өрөөсгөл ойлголт. Сайн эерэг үр дүнгийн төлөө ашигладаг.

Зан үйл хийхэд ядарч, энергиэ алддаг гэх яриа бий. Эрч хүч, энергиэ хэрхэн нөхдөг бол?

Олон хүнийг энергийг нөхөхөөр би өөрөө энергийн алдагдалд орох тохиолдол байна. Тийм үедээ хөдөө байгальд гарч, эх дэлхий, газар ус, агаар огторгуй, дээд хүчнээс эрчим энергиэ нөхөж авдаг.

Билгийн мэлмийгээ нээгээд хоёр жил болж байна гэж та ярилаа. Энэ цаг хугацаанд таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

Эхэндээ жирийн хүмүүсийн мэдэрч, сонсож, харж чадахгүй байгаа зүйлийг мэдэрдэг болчихоор хэцүү санагддаг байсан. Олон нийтийн газар тэр бүр явж чадахгүй, сөрөг эрчмийг өөрийн биеэрээ мэдрээд гутралд орох гэх мэтээр хүндхэн эхлэл байсан.

Аажимдаа өөрийгөө хянаж сурснаар хүндрэлээ давсан. Өөрийг тань хамгаалагч хүч юу вэ?

Дээд хүч. Бөө нарын хэлдгээр Дээд тэнгэр, Христийн хэлдэгээр Ертөнцийн эзэн, Бурхан. Эцсийн бүлэгт энэ бүгд нэг зүйл буюу Дээд хүч юм. Тухайн улс орны зан заншил, өв соёлоос хамаарч өөр өөрөөр нэрлэгдэж, хэлэгдээд байгаагаас бүгд л сайн сайхны төлөөх нэг зорилготой.

Магадгүй таны шивээсүүд хамгаалагч тань байж болох юм гэж бодсон юм.

Тэгж ойлгож болно. Бусад зөн билэгтнүүдээс мэлмийн хүрд рүү дайралт ирдэг.Тэр дайралт болох хараал, чатга, сөрөг эрчим бүхнээс намайг хамгаалдаг гэхэд болно. Жишээлбэл, Зөн билгийн тулаан нэвтрүүлгийг та үзсэн байх. Тэнд оролцогчдын зарим нь даалгавар биелүүлэхээр ороод мэдээлэл авч чадахгүй болчихлоо гэдэг шүү дээ. Тэр нь мэлмий рүү нь дайралт хийгээд, хаалт тавьсан гэсэн үг. Тийм үйлээс хамгаалж мэлмийний хамгаалалт хийлгэсэн юм Хар домын шидийн зан үйлийн чанартай, шидэт тэмдэг минь. Хар дом гэхээр хараал чатга гэж ойлгогддог. Зан үйлийн чанартай гарт баригдах зүйлийг ашиглан хийж байгаа засал номыг хар дом гэдэг. Хар дом нь муу үйл хийдэг гэж бодох нь буруу ойлголт. Хэрвээ хараал хийж байгаа бол, хийлгэж байгаа бол үр хүүхдэдээ дааж давшгүй муу үйлийн үрийг цуглуулж өгч байна гэсэн үг. Тэгэхээр хийж байгаадаа ч, хийлгэж байгаа хүндээ ч маш муу үр дагавартай. Сүнсний талаар асуумаар байна. Үйлийн үрийн шалтгаанаар сүнс дахин төрдөг. Хүн үхсэнийхээ дараа цагаан, улаан гэрлийн шүүлтүүрээр ордог. Цагаан шүүлтэд таны буяны сав, сайхан сэтгэл зэрэг цагаан өнгөтэй зүйлсийг шүүдэг бол улаан шүүлтэд муу муухай үйл, нүглийг шүүдэг. Энэ хоёр шүүлтээр орсны дараа дахин төрөх үү, эсвэл төрөл доошлох, дээшлэх үү гэдэг нь шийдэгдэнэ.

Хувь тавилан гэж бий юу? Эсвэл шүүлтээр хүний хувь тавилан шийдэгдэх үү?

Хүний хувь тавилангийн 70 хувь нь өөрөөс нь, 30 хувь нь үйлийн үрээс буюу сүнснээс шалтгаалдаг. Уулзах ёстой хүн, очих ёстой газар гэж хүнд бий. Тэр бол сүнсний холбоос. Харин амьдралын 70 хувь нь өөрөөс шалтгаалах учир хичээх, зөв байх ёстой. Энэ амьдрал дараагийн төрлийг шийднэ л гэсэн үг.

Зөн билэгтэй хүнтэй уулзсаных дэлхий нийтийн цар тахал болоод буй коронавирусын талаар асуумаар байна. Дуусах уу, хэзээ дуусах вэ?

Би нийгмийн сүлжээнд https://www.facebook.com/illumination777/ цахим хаяг ашиглаж, мэдээлэл оруулдаг. Зөгнөлүүд маань шүлэглэсэн хэлбэрээр цаанаасаа орж ирдэг, түүнийгээ шууд бичдэг. Короновирус бол хүн төрөлхтөний үйлийн үр юм. Гэхдээ хугацаатай. Хугацаатай учир замхарна. Хүн төрөлхтөнд ухаарал, сэхэл, эргэн харах боломж өгч буй үйл. Дээд хүчтэй холбоотой зүйл гэж ойлгож болно. Коронавирусын талаар би 2020 оны хоёрдугаар сард далд утга бүхий зөгнөл нийгмийн сүлжээнд нийтэлж байсан. Түүнийг уншиж үзээрэй.

Манай улсын хөгжил, нийгэм, эдийн засгийн байдлын талаар та юу хэлэх бол?

Миний үүрэг бол хүний нийгмийн хар, цагааны тэнцвэр, энх тайван, амар амгалан байдалд үйлээ зориулах явдал. Болох юмс болдогоороо болоод явж байна. Ерөнхийдөө нийгмийн хөгжлийн асуудалд ирээдүйд зөвхөн Монгол улсад ч гэлтгүй дэлхий дахинд эко үзэлд суурилсан бүтээн байгуулалтууд илүү хөгжинө. Тэр нь өөрөө бидний эрүүл байх, энх тайван амар амгалангийн мөн сүнсний хөгжлийн дэвшил хувьсал байх болно. Эрүүл энх, өр ширгүй,кармагийн үйлийн үрийн ч төлөөс байхгүй байдал энх тайван, амар амгалангийн гарц, гэрэл болох ёстой. Энэхүү удирдлагыг чиглүүлэх замыг заах элчийг дээд тэнгэрээс хүн төрөлхтөнд илгээсээр ирсэн. Есүс, Будда гэх мэт. Би ч мөн адил дээд хүчний элч.

Танд яг одоо санаа зовж байгаа зүйл байна уу?

Энэ нийгмийн тэнцвэргүй байдал, зөвхөн монголд гэлтгүй дэлхий дахинд шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшил зарим талаараа дэлхийн тэнцвэрийг алдагдуулж, хүн төрөлхтөнийг үйлийн үрд унагааж байгаад, бас байгал дэлхий маань бага багаар сүйрч, цөмийн хог хаягдал, бидний эрүүл мэнд, ирээдүйн гэрэл гэгээтэй байх орчин нөхцөлд хаалт хийж байгаад санаа зовж байна. Мөн илүүдсэн хүсэл шуналаас үүсдэг элдэв гай зовлон хүн төрөлхтөний сүнсний хөгжлийг гацааж байгаа гэх мэт бүх хүчин зүйлүүдэд санаа зовниж, тэр зүйлийн эсрэг дээд хүчний оролцоотойгоор үйл хийхээр төлөвлөсөн байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *