Г.Майцэцэг: МОНГОЛ түмний бахархал болсон хүүд дахин 1 боломж олгоё

Г.Майцэцэг: МОНГОЛ түмний бахархал болсон хүүд дахин 1 боломж олгоё

Монголыг төлөөлж БӨМБӨРЦГИЙН ДЭВЖЭЭНД тулах тамирчинг 19 хүн шийднэ гэдэг шударга санагдахгүй байна. Энэ хүү өөрийн алдааг УХАМСАРЛАСАН байна, 2 охиныхоо төлөө АРХИнаас #татгалзана гэдгээ АРД ТҮМНИЙХЭЭ өмнө цэнхэр дэлгэцээр хэлчихлээ, урьдны хийсэн гаргасан үйлдлээ нууж хаалгүй бүгдийг яриад УУЧЛАЛТ гуйчихлаа. Одоо энэ хүүд МОНГОЛЫН АРД ТҮМЭН дахин нэг боломжийг олгож ДАШТ явах эрхийг нь өг гэж #БОКСЫН_ХОЛБООноос дуу нэгтэй шаардах нь тодорхой болчих шиг боллоо… Ялгаварлан ГАДУУРХАЛыг эсэргүүцэж байна, алдсан болгоныг дэвслээд байж болохгүй, АЛДААГАА УХАМСАРЛАЖ байгааг нь УРАМаар дэмжээд ДАШТ явуулахыг БОКСЫН ХОЛБООНоос хүсэж байна.

Г.Майцэцэг: “Алдаагаа ухаарсан байна, биднээс чин сэтгэлээсээ уучлалт гуйсан. МОНГОЛ түмний бахархал болсон хүүд дахин 1 боломж олгоё. ЭВТЭЙ байхдаа ХҮЧТЭЙ… МОНГОЛЫН төлөө БОЛОМЖ олгоё, дэмжинэ биздээ найзуудаа… 10.00-17.00 цагийн хооронд СПОРТЫН ТӨВ ОРДНЫ гадаа байх болно… гарын үсэг цуглуулна… Монголчууд хир нэгдэж чаддагийг харуулцгаая… ЖИЧ: Холбоог хэн улирдах, хэн дарга байх нь огт падгүй, улс төржихгүй, гол зорилго Tsendbaatar Erdenebat -ыг ДАШТ явуулах” гэв

БОКСЫН ХОЛБООНЫ Сайнбилэг: “Боксын холбоо 19 гишүүнтэй уулзаж Э.Цэндбаатарын тухай дахин хэлэлцэх тухай ярьж байна. Зүүмээр холбооны 19 гишүүдтэй холбогдож ярилцаж шийднэ” гэв

Dens.mn сайтын эрхлэгч Т.Шинэбаяр: “Хандив цуглуулж байртай болгож өгнөө”

МУГТ, Азийн хошой аварга Э.Цэндбаатарын тухай Ч.Лодойсамбуу Сэтгүүлч бүгдийг ил болголоо, Б.Мэргэн өмгөөлөгч хуулийн тал дээр тусалж байгаа гэнэ, Харин Dens.mn сайтын эрхлэгч Т.Шинэбаяр миний бие санаачлаад хандив цуглуулаад сайхан байртай болгож өгнөө! Монголчууд бид чаднаа! Хүсэл мөрөөдөл, авьяас чадвар, хөдөлмөр, чин сэтгэл, хичээл зүтгэл гундах ёсгүй! Гудайлгахгүй! ДАШТ-нд харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлээд явуулж өгнө гэдэгт найдаж байна. Дэмжээд өгөөрэй, элэг нэгт Монгол ахан дүүсээ🇲🇳. Монголчууд бид л нэгэндээ тусалж, нэгнийгээ хайрлана!

Сэтгүүлч Б.Отгон: “Зодооны цаад шалтгаан нь ердөө л МӨНГӨ!!!”

Боксын холбооны хагас жилийн санхүүжилт нь ТЭРБУМ төгрөг. Хөлсөө урсгаж буй тамирчид нь ямар ядуу амьдарч байгааг Э.Цэндбаатар ярилаа. Гэтэл Боксын холбооны хагас жилийн санхүүжилт ТЭРБУМ давжээ. Энэ их мөнгө тамирчиддаа очдоггүй, харин холбооны нэр барьсан бүлэглэл үүнийг мэднэ. Олимпийн эрх, медаль авах нэрээр халхавчлан төр, төрийн өмчит компаниудыг дээрэмддэг улс төр болон спортын алдартнуудын бүлэглэл аль хэдийн бий болжээ. Карьер нь дууссан олимп, дэлхийн аваргууд аль нэг спорт холбоонд ХАЧИГ шиг наалддагийн учир нь ердөө л энэ бохир мөнгөнөөс хүртэх хувь юм.

Улсын төсөв, ивээн тэтгэгч төрийн болон хувийн өмчит компаниуд, Олон улсын байгууллагаас ирж буй санхүүжилтийг тэд хувааж иднэ. 2021 оны 4-7 сар буюу дөрөвхөн сарын хугацаанд зөвхөн улсын төсвөөс боксын холбоонд ХАГАС ТЭРБУМ төгрөгийн санхүүжилт олгожээ. Он жилээр нь тооцвол ойгүй их мөнгө болно. Энэ хугацаанд Боксын холбооны Ерөнхийлөгчөөр ажилласан Салхитын мөнгөний орд буюу “Эрдэнэс силвер” Төрийн өмчит компаний захирал асан Т. Мөнхбаяр гэхэд Боксын холбоонд хагас жилийн дотор 500 сая төгрөг өгснөө тайлагнажээ. Хагас жилийн дотор ТЭРБУМ төгрөг олдог бизнес Монголд байна уу ? Боксынхоны зодооны шалтгаан нь тэрбум, тэрбумаар хэмжигдэх энэ МӨНГӨ л юм байна. Сэтгүүлч Б.Отгон 

Э.Цэндбаатарын Улаан бал нэвтрүүлэгт өгсөн ярилцлагаас:

1.АХ НАРТАА гомдолгүй ээ. ( үгүй дээ дүү минь… ээлжилж өшиглөөд дэвсээд цохиод. 3 удаа ухаан алдсан ) !

2. Допингийн шинжилгээ 14 хоногт 1 удаа өгдөг байсан. ( Ороод аягатай ус уугаад, утсаар ярина гэж гараад шалдан гүйж явсан) (???)

3. 19 хүн 100 % санал нэгтэйгээр хассан.

4. Зодуулдаг өдөр хэн ч архи ууж болохгүй гэж сануулаагүй.

5. Төрийн медалийг голоор нь хуваасан .

6. Улсын аварга болоод байхад явуулаагүй.(би гуйсан…)

7. АНХ УДАА ТИЙМ ИХ МӨНГӨ АВЧ БАЙСАН..(10000доллар ) энэ мөнгө ердөө л нэг цүнхчиний нэг өдрийн архины мөнгө !!!!

8. Тэтгэлэг авчих юмсан гэж их горьдож байсан. ( ямар хүмүүс нь тэр тэтгэлгийг нь авдгийг мэдмээр байна) ЭЦЭСТ нь : энэ бүхний эхлэл 2016 оноос эхэлж. Тэгэхээр энэ хүүхдийг 5 жил махалсан гэсэн үг. Х.Нямбаатраа та нэг бол боксоороо дагна. Үгүй бол САЙДАА хий.! БОКСЫХОО ХОЛБООГ бүрэн бүрэлдэхүүнээр нь соль. ЖИЧ: АТГ нь ажлаа хийнэ үү !!!

Э.Цэндбаатар: Дээр дооргүй л архи уудаг шүү дээ

Монголын боксын холбоо хурлаа хийж ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон. Гүйцэтгэх зөвлөл хоёр дахь хурлаа хийж, Гавъяат тамирчин Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасаж байгаагаа мэдэгдлээ. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор Э.Цэндбаатарын байр суурийг асуухаар Zindaa.mn сайтын сэтгүүлч Т.Давааням холбогдлоо. Түүнтэй холбогдоход нулимс дуслуулан ярьсныг энд тодотгох нь зүйтэй болов уу.

-Өөрийг тань шигшээ багаас албан ёсоор хасч байгаагаа мэдэгдлээ. Харамсалтай байна уу?

– Олимпийн наадмаар намайг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Миний хамгийн том буруу нь ах нартайгаа нийлж архи уусанд байлаа. Тэр өдөр уг нь би зодуулсан юм. Гаднаас хоёр хүн орж ирээд намайг зодсон. Намайг зодсон хүмүүсийг боксчин биш гээд байгаа юм. Зодог тайлсан тамирчид байсан. Ж.Энхтөр багш өөрөө ч архи уудаг. Өөрийн гэсэн нэг ч шавьгүй байж ахлах дасгалжуулагч болсон. Яриад байвал их зүйл байгаа ч багшаа гэж хүндлээд яримааргүй байна. Олимпийн дэвжээн дээр багшийн үгийг сонсоогүй.

Ж.Энхтөр багш бол туршлагатай багш биш. Туршлагатай багш гэдэг нь талийгаач Банди, Ганзориг багшийг хэлдэг юм. Яагаад Ганзориг багшийг ахлах дасгалжуулагч болгохгүй байгаа юм бэ гэж асуумаар байна. Ганзориг багш жижигхэн подволд хүүхдүүд бэлтгэж, тэр хүүхдүүд нь амжилттай яваад байхад Ж.Энхтөр багш Америкаас ирэнгүүтээ ахлах дасгалжуулагч болсон. Би ганцаараа архи уугаад байгаа юм биш дээр, доороо ялгаагүй шүү дээ.

-Олимпийн үеэр хэр зэрэг сайн дасгалжуулсан гэж дүгнэж байна вэ?

-Олимпийн хоёрдугаар үед намайг оноогоор ялсан гэдгийг хэлээгүй. Иймд би бүх хүчээ шавхсан. Хэрэв надад хоёрдугаар үед хожиж явааг хэлсэн бол би арай өөр тактикаар өрсөлдөх байсан. Гуравдугаар үед бол би хөл дээрээ ажиллаж чадах байсан.

-Цаашид ямар төлөвлөгөөтэй байна вэ. Мэргэжлийн боксын дэвжээнд тоглох уу?

-Би энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцмоор байна. Энэ бол миний хамгийн сүүлчийн дэлхийн аваргын тэмцээн. Би өөрийн жиндээ дэлхийн аварга болж чадна гэдэгт итгэлтэй байна. Би Азийн аварга болохын өмнө шигшээ багаас хасагдсан байсан. Олимпийн тэмцээнээс өмнө шигшээ багдаа байхгүй байсан. Холбоо одоо л ажил хийж байгаагаа харуулах гэж байгаа мэт мэдээлэл хийлээ.

-Иргэншлээ сольж магадгүй гэх таамаг байсан. Энэ тухайд?

-Тийм зүйл байхгүй. Би юу гэж эх орноосоо явах вэ дээ.

Эх сурвалж: Zindaa.mn

Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хэвлэлийн бага хурал хийлээ.

МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, МУГТ М.Бадар-Ууган: -Боксын холбоо өнгөрсөн Ням гаригт ээлжит бага хурлаа хийж, Х.Нямбаатарыг ерөнхийлөгчөөрөө сонгосон. Мөн Ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Сайнбилэг, ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгчээр Ж.Энхтөр багш томилогдсон. Олимпоос медальгүй ирсэндээ уучлал гуйж байна.Парис олимп хоёр жил, зургаан сарын дараа боллоо. Алтан медаль авна гэсэн зорилготой байна.

Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнбилэг: -Бид дөрвөн асуудлыг хэлэлцлээ. Манай удирдах зөвлөл 19 гишүүнтэй. Серби улсад болох боксын ДАШТ-д оролцох сорилгыг хийж, удирдамжийг батлах Сорилго тэмцээнийг шүүн явуулах шүүгчдийг нэрсийг батлах Сорилго тэмцээнд шаардагдах төсвийг батлах Монголын боксын холбооны багш, дасгалжуулагч, шүүгчид, тамирчдад авах арга хэмжээ, ёс зүйн хариуцлага Дөрөвдүгээр асуудлын хүрээнд, шигшээ багийн тамирчин МУГТ Э.Цэндбаатар нь удаа дараа сахилга бат, ёс суртахууны алдаа гаргасан тул ДАШТ-ий сонгон шалгаруулалтаас мөн боксын холбооны шигшээ багаас хассугай гэжээ.

Боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Энхтөр: -Спортоор тамирчин хүн гавъяа байгуулахаас гадна зөв хүн болж төлөвшиж хүмүүжих шаардлагатай. Өмнө нь зөндөө уучилсан. Тиймээс боксын холбоо Э.Цэндбаатарыг үлгэр дууриалал болгон бэлтгэл хийж байна. Гэтэл муу үлгэр дууриалал үзүүлээд байвал яах вэ. Ямарч гавьяат хөдөлмөрийн баатар байсан хариуцлага хүлээх хэрэгтэй. Цаашид илүү сахилга баттай байна. Тиймээс өчигдөр ийм шийдвэр гаргалаа. Зодоон болсон асуудлыг цагдаагийн байгууллага илүү мэдэх байх. Шигшээ багийн тамирчин Цэндбаатар шөнийн 2 цагт согтууруулах ундаа хэрэглэж зодоон хийж болохгүй. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн удахгүй болох гэж байхад согтууруулах ундаа хэрэглэх нь ёсзүйгүй үйлдэл. Тиймээс ийм шийдвэр гаргалаа. ДАШТ эхлэхэд хэдхэн хоног дутуу байхад Цэндбаатар согтууруулах ундаа хэрэглэсэн маш том алдаа гаргалаа. Иймд шигшээ багаас хасахаар шийдвэрлэж байна.

Э.ЦЭНДБААТАРЫГ ШИГШЭЭ БАГААС ХӨӨХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг үндэсний шигшээ багаас хөөх шийдвэр гаргажээ. Мөн холбооны зүгээс хэвлэлийн бага хурал хийхээр зарлаад байна. Шигшээ багаасаа хөөгдсөн Э.Цэндбаатар өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр би дэлхийн аваргад оролцоно гээд бэлтгэлээ хийж байсан шүү. Одоо бэлтгэл хийх шаардлага байхгүй. Монголдоо ч байх шаардлага алга. Хэнд ч гомдохгүй ээ. Хэлэх зүйлээ би хэлнэ” гэжээ. Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргаж, тамирчны сахилга хариуцлага алдсан гэж Боксын холбоо үзжээ. Өнгөрсөн долоо хоногт холбооны шинэ ерөнхийлөгчөөрөө Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг сонгосон боксчид “Наран” плазагийн зургадугаарт давхарт байрлах “New York Liberty” ресторанд зодолдсон хэрэг гарсан. Энэ хэрэгт Э.Цэндбаатар мөн л оролцож, өөрийгөө зодуулсан гэж олон нийтийн сүлжээгээр зарласан. Гэхдээ энэ нь түүний орооцолдож буй анхны асуудал биш. Анх 2017 онд хэсэг боксчид Хандгайт дахь бэлтгэлийн баазаасаа оргож, хотод шөнийн цэнгээний газар явж байгаад Э.Цэндбаатар бусдад зодуулж, машинаар мөргүүлэн биедээ хүнд гэмтэл авч байсан. Үүний дараа 2020 онд тэрбээр Орхон аймагт тэмцээнээр явж байх үеэр дасгалжуулагч, багшдаа зодуулсан хэрэг гарсан. Өнгөрсөн оны сүүлчээр гудамжаар нүцгэн алхаж, орилсон гээд үе үе олон нийтийн анхааралд өртөх болсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *