Нүүрс тээврийн жолооч кабиндаа нас барлаа.

Нүүрс тээврийн жолооч кабиндаа нас барлаа.

2021.9.14  13 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэнгийн МАК ын уурхай дээр урагшаа гарах ээлжээ хүлээж байсан 100 гаруй жолоочоос нэг нь машиныхаа кабинд нас барсан байна. LD 005 дугаартай машины кабинд нас барсан талийгаач “Говийн нар” компаний жолооч байжээ. Нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарт квот тогтоосноос 100 гаруй жолооч 20 гаруй хоног оочирлож машиныхаа кабинд хонож байжээ. Тэдэнд хоол хүнс, эм тариа_ эмнэлэгийн тусламж дутагдалтай байгаагаас эхнээсээ эрүүл мэндээ алдаж эхэлжээ. Халуун усгүй, машиныхаа кабинд хоол ундаа хийж 20 гаруй хонож байжээ. Өчигдөр МАК-аас өөрийнх нь талбай дээр байгаа жолооч нарыг тусгаарлах байранд аваачихаар автобус ирж жолооч нар ойр зуурын юмаа бэлдэж байх хооронд ийм харамсалтай хэрэг болжээ. Одоо хэрэг болсон газрыг цагдаагийн хамгаалалтад аваад байна.

 

Гашуунсухайтын боомтоор нүүрс тээвэр хийдэг жолооч эмэгтэй фэйсбүүк хуудсаараа дамжуулж, гомдлоо илэрхийлсэн билээ. “Тэнэгэр говийн бүсгүй” хэмээн фэйсбүүк хаягтай эл эмэгтэй, УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяагийн бодлого, шийдвэрийг эсэргүүцэж байна.

Засгийн газрын хуралдаанаар, Н.Амарзаяаг Гашуунсухайт хилийн боомтын Засгийн газрын Бүрэн эрхт захиргааны дэд даргаар томилсон юм. Харин тэр ажлаа авснаас хойш нүүрс тээврийн машинуудад квот тогтоож эхэлсэн бололтой. Энэ нь цар тахлын үед хүнд нөхцөлд ажиллаж буй жолооч нарын амьдралд хүндээр тусжээ. Эл эмэгтэй “Бид төр засгаас ажил олоод өгөөч, халамжийн мөнгөөр тэтгээч гэж гуйгаагүй. Өөрсдийн мөнчгөрөөр, эр бяраар өнөөг хүртэл тэсэж, өөрсдийгөө болгож ирлээ. Н.Амарзаяа таныг Өмнөговь аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдчихоод “Намайг сонго гэж гуйгаагүй” гэж ярьж байсныг тань мартаагүй. Таны квотыг бид дийлэхгүй юм байна. Буцаж байгаа энэ олон машинуудыг яа гээ вэ. Миний энэ мэдэгдэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, бүгдэд нь хүрээсэй” хэмээн уйлжээ.

УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяаг өмнө нь Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтын БҮРЭН ЭРХТ захиргааны дэд дарга гэгч албан тушаалд томилсон байжээ. Н.Амарзаяа нь УИХ-ын гишүүн байхдаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компаниас орон сууц авсан дуулианд холбогдож байсан билээ. Шадар сайд С.Амарсайхан “цар тахал”-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, уг хуулийн төсөлдөө Ашигт малтмал, газрын тосны экспорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомтын хяналт, хил орчмын тээврийн зохицуулалт, эрүүл ахуй, аюулгүй байдал болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Уг бүрэн эрхт захиргааны даргаар хошууч генерал Ш.Лхачинжав ажилладаг бөгөөд гадаад харилцаа эрхэлсэн дэд даргаар нь УИХ-ын гишүүн Н.Амарзаяа ажилладаг ажээ.

Уг нь бүтээгдэхүүнээ зарж байгаа тал хөгжих ёстой байтал авч байгаа тал нь хөгжөөд, хаяанд нь байгаа байгалийн баялаг өнөөдрийг хүртэл Цагаан хаданд үр өгөөжөө өгсөнгүй. Балар эртний үе шиг тог цахилгаангүй, усанд орох газаргүй, эмх цэгц, эрүүл ахуйн байдал туйлдаа хүртэл алдагдсан энэ газар үнэндээ ирээдүйгүй болсон харагдана лээ. Зүгээр л хэдэн жолооч нартайгаа хамт хаягдсан “талхлагдсан балгас”. Цагаан хад орчим энэ чигээрээ удвал тэнд өнөөдрийнхөөс ч илүү аймшигт дүр зураг хүлээж байгааг үгүйсгэхгүй. Монголын төрд орхигдсон, ирээдүйгүй болсон энэ боомтыг татан буулгах, эсвэл ачааллыг нь хуваахад болохгүй зүйлгүй. Бичигт, Шивээ овоо, Ханги зэрэг бусад нүүрс тээвэр хийж буй боомтууддаа ачааллаа хувааж, өндөр цалин урамшууллаар тус бүр 200-300 машиныг татахад л Таван толгой-Гашуунсухайтын машины ачаалал эрс буураад ирнэ.

Хятадын талаас өдөрт 400-500 машин хилээр оруулж байгаа нөхцөлд 3000 орчим машин одоогийн шууд уртын уртаараа явж байсан ч болохоор. Төрийн том өндөрлөгүүд, дарга нар нь “Цагаан хадны бодит байдалтай танилцаж байна” гэх нэрийн дор хүрэлцэн очоод, жолооч нарт хайр зарлаж, гоё сайхан амлалт өгөөд буцдаг гэсэн. Сайхан амлалтанд хууртагдсан жолооч нар болон тэдний ар гэрийнхэн төр засгаас бодит шийдлийг цөхрөлтгүй хүлээсээр өнөөдрийг хүрчээ.

НАФТ-ын талбайн бизнес… Богино рейсийн тээврүүд Цагаан хаданд байх Нафтын хашаа гээчид ёс юм шиг нүүрсээ буулгаад эндээс дахин өөр машинд сэлгэн тээвэрлэж Гашуунсухайтын боомтоор хил гаргадаг. Нүүрсээ буулгаж буй компаниуд Нафтын хашаа гээчид хоногоор мөнгө төлнө. Үнэн хэрэгтээ тэр нүүрс буулгаж, сэлгэж ачдаг НАФТ-ын талбай гэгч нь хэсэг бүлэг эрх мэдэлтнүүдийн мөнгө угаах хэрэгсэл юм билээ. Нафтын хашаанд нүүрс буулгаж, ачиж буй дүр зургийг харахад тэр хавийн газар нь тэр чигтээ тортог, тоосонцор. НАФТ-ын талбайнуудыг хааснаар цаад талд нь байх хэдэн эздийн орлого л зогсоно уу гэхээс жолооч нар ямарч алдагдал хүлээхгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *