Б.Энхчимэг: “Монгол гоо үзэсгэлэнгээ дэлхийд гайхуулж чадсан”

Б.Энхчимэг: 2020 оны Нүүр будалтын Дэлхийн аварга боллоо

Монголын баг тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цом, медалуудаа гардан авлаа

Б.Энхчимэг: “Монгол гоо үзэсгэлэнгээ дэлхийд гайхуулж чадсан, өөрийнхөө бүтээсэн багсаар, будгаар, хичээл зүтгэлээр олж авсан хамгийн үнэ цэнэтэй шагнал байлаа.

Эх орон, хайртай аав ээж, гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон, мэргэжил нэгт холбооны хамт олон, үйлчлүүлэгчид дэмжигчид та нарын аль нэггүйгээр өнөөдрийн энэ их амжилт огтхон ч төсөөлөгдөхгүй байна

Саяхныг хүртэл Европ төрхтэй модел л хөөрхөн, олон улсад өрсөлдөж чадна гэж боддог байлаа~ Харин бид энэ удаа Монгол гоо үзэсгэлэнгээ дэлхийд гайхуулж чадлаа~
Хүн бүр өөрийн гэсэн давтагдашгүй байгалийн гоо үзэсгэлэнтэй~ Нүүр будалт түүнийг багахаан тодотгох, гэрэлтүүлэх алхам юм~

Монгол улсад маань нүүр будалтын урлаг эрчимтэйгээр хөгжиж байгаад, түүнд жижкээн ч гэсэн хувь нэмэр оруулж явааг минь үнэлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам -наас Жуух бичгээр шагнаж урамшууллаа~

Илүү их хөдөлмөрлөж хичээх ёстойг, амь амьдрал минь болсон гоо сайхны салбартаа илүү олон зүйл хийх хэрэгтэйг минь ойлгуулсан гайхалтай супер шагналууд байлаа

Мөн Монгол улсаа төлөөлөн хамтдаа оролцсон нийт багийн гишүүддээ, эрэгтэй үс засалт, эмэгтэй тайралт, хумс заслын төрөлд мөнгө, хүрэл медал авсан найзууддаа баяр хүргэе

Монголын гоо сайхны урлагийг дэлхийд таниулах гэж олон жил зүтгэсэн, үргэлжид том итгэл хүлээлгэн, дэмждэг Довчинсүрэн даргатаа Гавьяат цолоор шагнагдсанд нь бас томоос том баяр хүргэе

Холбооны баг хамт олондоо, өдөр шөнөгүй хамтдаа хөдөлмөрлөсөн Дива нартаа, үргэлж найдвартай ар тал байдаг гэр бүлийнхэндээ, EEGII Cosmetics хамт олондоо, шаардлагатай үедээ хэзээд бэлэн, чин сэтгэлээсээ дэмжиж тусласан бүх найзууддаа маш их баярлалаа

Энэ их итгэлийг тань алдахгүй сайн, сайхан бүхний илэрхийлэл байх гэж хичээх болноо~ Ээгий нь

Specially thanks to
🧍🏻‍♀️Модел @Ani ka, Anu монгол гоо үзэсгэлэнг илүү тодотгож өгсөнд баярлалаа~
📸Зураг авалтыг минь мэргэжлийн түвшинд хийж өгсөн March Nine Media баярлалаа

OMC Hairworld #OMCMONGOLIA
#WORLDCHAMPION2020
#NationalTrainerAward2020
#eegiicosmetics Yesui Beauty Diva professional beauty academy

Удахгүй шинэ шинэ бүтээгдэхүүнээр уулзацгаая~

Илүү тод, илүү үзэсгэлэнтэйгээр гэрэлт✨
#EEGIICOSMETICS

Хүндэтгэсэн: Enkhchimeg Batulzii” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published.