ЭНЭ БОЛ МАШ ТОМ ЯЛГАВАР.ЛАН ГАДУУРХАЛ.Т

Зуны 16 дахь удаагийн паралимпын наадам өчигдөр Токио хотноо нээлтээ хийлээ. Энэ удаагийн наадамд 162 орны баг тамирчид оролцохоор болж, “Рио-2016” олимпийг давж гарсан /Риод 159 улс оролцсон/ талаар зохион байгуулагчид мэдээллээ. 9.р сарын 5ны өдөр хаалтаа хийнэ.

ЭНЭ БОЛ МАШ ТОМ ЯЛГАВАР.ЛАН ГАДУУРХАЛ.Т

Пара тамирчдын оролцож байгаа олимпыг нэг ч тв дамжуулсангүй бүүр арайчдээ гэмээр биш гэжүү???

Тэр баг тамирчдын бүрэлдэхүүнд сурвалжлагчид явж байгаа нь хамаагүй, тэмцээндээ оролцсоных нь дараа үсрээд л сэтгэгдлийг нь асууж яриа авч гаргана биздээ.

Би, Бид яг оролцож байгаа, өрсөлдөж байгаа процессыг үзэж, Уранаа, Цогтоо дээр баярласан шигээ баярлаж, Цэндбаатарт харамссан шигээ яг тэр цаг мөчид нь хамтдаа баймаар байна шууд дамжуулалтаар….

Энэ олимп шууд дамжуулах эрхийг яаж авдгийг би сайн мэдэхгүй, гэхдээ одоо 10 жилийн өмнөх шиг биш хүсвэл авч болох байсан байх. Олимпын наадам дамжуулах эрхийг тв-үүд нийлж авсан гээд манайхаар тийм спорт нь гарна гээд хуваарь яваад байсан биздээ? ПАРА болохоор авч болдоггүй хэр.эг үү? ХҮСЭЭГҮЙ ЮУ? БОЛООГҮЙ ЮУ?
Хэн нь хариуцдаг вэ? Биеийн тамир, спортын хороо юу, ТВ-үүдийн холбоо юу, Харилцаа холбооны зохицуулах хороо юу? албан ёсны тайлбар өгөөсэй гэж хүсэж байна.

ЭНЭ БОЛ МАШ ТОМ ЯЛГАВАР.ЛАН ГАДУУРХАЛ.Т.

ЯАГААД ШУУД ДАМЖУУЛАЛТ чухал вэ гэж үү?
1. пара тамирчдыг хараад бусад хүмүүсийн хандлага ойлголт өөрчлөгдөнө
2. хб-тэй хүүхэдтэй эцэг эх би ч хүүхдээ спортоор хичээллүүлж нийгэмд оролцуулж болох юм байна гэсэн итгэл авна. Хүүхдүүд ч ялгаагүй.
3. МУ-ын иргэн бүр тэгш эрхтэй учраас дамжуулсан л бол адилхан байх ёстой.

МУ НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид 2009 онд нэгдэн ороод даруй 12 жил болсон байна. Хаана байна тэр тэгш байдал чинь???

Би хөгжлийн бэрхшээлтэй ч Монгол Улсын иргэн хүн. Хөгжлийн бэрхшээл бол тухайн хүндээ байдаггүй юмаа яаааг ийм ялгаварлан гадуурхалт чинь хөгжлийн бэрхшээлийг үүсгэдэг юм.

БИ ДУУГҮЙ ТЭВЧИЖ ЧАДАХГҮЙ ЭЭ, ЯДАЖ ӨНӨӨДӨР ЭСЭР.ГҮҮЦЭЖ, УЧИР БАЙДЛЫГ ТОДРУУЛЖ 3 ЖИЛИЙН ДАРАА ИЖИЛ ТЭГШ ДАМЖУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА.

Монгол улсын засгийн газар олимпоос медаль хүртсэн тамирчиддаа ямар урамшуулал олгодог бэ?

Олимпоос медаль хүртсэн тамирчинд олгох урамшуулалын тухай 2012 оны наймдугаар сард гарсан Ерөнхийлөгчийн зарлиг байдаг ажээ. Тус зарлигт:

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
/ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ/

2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дугаар 151
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн, Монгол Улс Лондон-2012 Зуны олимпийн 30 дугаар наадамд хамгийн олон медаль хүртсэн түүхэн амжилтыг бахархан тэмдэглэж, биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд гарамгай гавьяа байгуулж, ирээдүй хойч хүүхэд залуучуудад үлгэр дууриалал үзүүлж, эх орныхоо нэр алдрыг дэлхий дахинд дуурсгаж, олимпийн наадам, олимпийн спортын төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн, үндэсний бахархал болсонүе үеийн тамирчдын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлж,тогтмол урамшуулал олгож, амьдралын баталгааг нь хангахзорилгоор ЗАРЛИГБОЛГОХ нь:

Нэг.
Үе үеийн Олимпийн наадам /Зуны олимп, өвлийн олимп, пара олимп /, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр урамшуулал олгох дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосугай.
Хоёр.
Тамирчдад сар бүр олгох урамшууллын хэмжээг дараах байдлаар тогтоосугай.

Үүнд:
1. Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөгийн;
2. Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөгийн;
3. Олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
4. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
5. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөгийн;
6. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн.


Гурав.
Урамшуулалд олгох мөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгах бөгөөд урамшуулал олгоход тавигдах баримт бичгийн шаардлага, олгох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталж хэрэгжүүлэх, шаардлагатай бол урамшууллын хэмжээг төгрөгийн ханштай уялдуулан шинэчлэн тогтоож байх.

1. Урамшууллыг зөвхөн тухайн медаль хүртсэн тамирчинд сар бүр олгох.
2. Тухайн тамирчны гаргасан амжилтын урамшууллыг дараа оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн олгож байх.
3. Олимпийн наадам, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтай, нас барсан тамирчны эхнэр, нөхөр, хүүхэд хүсэлт гаргавал 1 жилд олгогдох урамшуулалтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг нэг удаа олгох.
Дөрөв. Урамшуулал олгох ажлыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэхийг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *