Саид Моллай: Эхнэр маань надаас “Монголд юу хийгээд байгаа юм бэ гэж асуусан”

“Токио 2020” зуны олимпоос мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын тамирчин Саид Моллай Монголын Засгийн газарт гомдолтой байгаагаа цахим хуудаснаа илэрхийлжээ.

Тэрбээр Монгол Улсын өмнөөс медаль хүртсэн ч өөрийг нь дэмжихгүй байна гэсэн байна. Ингээд ХБНГУ-д байгаа Саид Моллайтай цахимаар холбогдож цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Юуны түрүүнд олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэнд дахин баяр хүргэе. Та Монголын Засгийн газарт гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Чухам ямар учраас гомдсон юм бол?

-Сайн байна уу. Монголын нийт ард түмэнд энэ өдрийн мэнд хүргэж байна. Олимпын мөнгөн медаль хүртсэндээ их баяртай байгаа. Энэхүү медалийг би юуны түрүүнд өөртөө болон гэр бүлдээ, хоёрдугаарт монголчуудад зориулсан. Бүх Монголчууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Мөн Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч асан ноён Х.Баттулгад талархаж байна. Гэхдээ өнөөдөр бол гомдолтой байна. Учир нь намайг орон сууцаар шагнуулсан, их хэмжээний мөн.гөөр шагнууллаа гэсэн хуурамч мэдээллүүд их цацагдаж байна. Үнэндээ би аваагүй. Хэдийгээр би мөнгөн медаль хүртсэн ч эдгээр шагналыг аваагүй. Харин хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар байраар шагнуулсан байгаа. Олимпын дараа маш олон хүн надад баяр хүргэсэн. Би Монголд ирээд хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч, Монголын ард түмэнд баярлаж байгаагаа илэрхийлсэн. Ингээд Монголд ирснээс хойш 10 гаруй хоногийн турш зочид буудалд байрлаж байхад Монголын төр засгаас хэн ч надтай уулзаагүй. Зарим хүмүүс надтай ирж уулзаад бэлэг өгч баяр хүргэсэн ч Монголын Үндэсний олимпын холбооноос ямар нэгэн арга хэмжээ ч зохион байгуулаагүй. М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нарт олон төрлийн бэлэг бэлэглэсэн мөртлөө надад юу ч өгөөгүй учраас жаахан харамсаж байна. Би уг нь Монгол иргэншилтэй, Монгол иргэн болсон шүү дээ. Тиймээс би гэр рүүгээ эргэн ирэхээр шийдсэн нь энэ. Эхнэр маань надаас “Монголд юу хийгээд байгаа юм бэ, ямар нэгэн ёслолын ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулж байгаа юм уу” гэж асуусан. Би түүнд “Үгүй, ямар ч арга хэмжээ зохион байгуулахгүй байна” гэж хариулсан. Наймдугаар сарын 13-нд Засгийн газраас олимпын медаль авсан бүх тамирчдад зориулсан ёслолын арга хэмжээ зохион байгуулна гэж байсан. Тиймээс би тэр өдөр өдөржингөө зочид буудалдаа хүлээсэн ч хэн ч надруу холбогдоогүй. Ямар ч мэдээлэл ирээгүй. Түүнд нь би бас их гомдсон. Миний өнгөрсөн амьдрал их ээдрээтэй. Би хоёр жилийн турш гэр бүлийнхэндээ анхаарал тавьж чадаагүй. Энэ хугацаанд эцэг эх, ах дүү нартайгаа ч уулзаж чадаагүй. Гэтэл надад орон сууц бэлэглэсэн, надад тусалж байгаа гэх мэт худал мэдээлэл тарааж байгаа нь харамсалтай. Зөвхөн ноён Х.Баттулга л надад тусалж байсан. Зарим хүмүүс надад бэлэг өгч, намайг дэмжиж байсан ч Монголын төр засаг, олимпын хорооноос надад ямар ч туслалцаа үзүүлээгүй. Ямар ч бэлэг өгөөгүй. Би гомдож байна.

-Танд машин бэлэглэсэн шүү дээ?

-Тийм. “Eco car”-ийн зүгээс надад машин бэлэглэсэн. Шинэ машин бэлэглэсэн. Гэхдээ 2010 онд үйлдвэрлэсэн машин байсан.

-Мөнгөн медаль авсан тамирчинд хангалтгүй гэж үзэж байна уу?

-Тийм. Мөнгөн медалийн хувьд хангалттай бус гэж бодож байна. Бусад орны тамирчдыг харахад медаль авсан тамирчдад өдөр бүр бэлэг өгч байсан. Тиймээс би энэ бэлгийг хангалтгүй гэж бодож байна. Хүний амьдралд маш их туслалцаа хэрэг болдог шүү дээ. Зарим хүмүүс надаас яагаад Монголд үлдсэн талаар асуудаг. Учир нь би эх орондоо харих боломжгүй. Өдөр бүр зочид буудалд байрлаад баймааргүй байна шүү дээ. Энэ нь надад тааламжгүй байна.

-Засгийн газраас танд 60 саяаас төгрөг өгөх шийдвэр гарсан шүү дээ. Мөн сар бүр гурван сая төгрөг авах эрхтэй?

-Би аваагүй. Надад зөвхөн “Eco car”-ийн зүгээс нэг машин бэлэглэсэн.

-Та Монголд үргэлжлүүлэн амьдрах бодолтой байна уу?

-Тийм. Надад өөр очих газар үгүй шүү дээ. Хүн өдөр бүр гэрээсээ гараад орой буцаад гэртээ ирдэг байх хэрэгтэй. Гэтэл би өдөр бүр зочид буудалд өнжиж байна шүү дээ.

-Та Монголын жүдочидтой ямар харилцаатай вэ?

-Сайн харилцаатай. Тэд бүгд надтай дотно нөхөрлөдөг. Гэхдээ тэд бүгд аль нэг газрын харьяалалтай буюу туслалцаа, дэмжлэг авч байдаг. Харин надад байхгүй. Үүнд бага зэрэг харамсаж байна. Аса аварга намайг медаль авбал орон сууц өгнө гэж хэлсэн. Би түүнийг хүлээсээр байгаа ч надтай холбогдоогүй. Гэтэл Аса аварга Саид Моллайд орон сууц бэлэглээ гэсэн худал мэдээлэл их гарч байна. Энэ нь сайн зүйл биш. Энэ бол хүндлэл биш.

-Та одоог хүртэл зочид буудалдаа байрлаж байна уу?

-Үгүй. Өчигдөр (уржигдар) би Германд ирсэн. Германд эхнэр маань байгаа. Хоёр сарын хугацаанд би эхнэр, хүүхэдтэйгээ уулзаагүй.

-Таны гэр бүл Германд байгаа хэрэг үү?

-Зөвхөн эхнэр маань энд байгаа. Хүүхдүүд маань Иранд байгаа.

-Та Монголд хэзээ иргэж ирэх бодолтой байна вэ?

-Яг одоогийн байдлаар надад хамгийн чухал зүйл бол хэсэг хугацааны амралт юм. Хэсэг хугацаанд эхнэртэйгээ хамт байх хэрэгтэй. Үүний дараагаар би дараагийн төлөвлөгөөгөө зохиох болно. Одоо би 29 настай. Дараагийн олимпт оролцон алтан медаль авахыг хүсэж байна. Мөн 2024 оны Парисын олипт оролцох төлөвлөгөөтэй байна. Тиймээс удаан хугацааны бэлтгэл, сургуулилтын дараа надад бага зэрэг амралт хэрэгтэй байна. Эхнэр, хүүхдэдээ цаг зарцуулах хэрэгтэй.

-Та ноён Х.Баттулгад маш их баярлаж талархаж явдаг байх?

-Тийм. Тэр надад маш их тус болж байгаа. Тэр бол Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч шүү дээ. Бүхий л дэмжлэгүүд зөвхөн ноён Х.Баттулгаас ирж буй. Харин олимпын хороо болон Засгийн газраас ямар нэгэн дэмжлэг үзүүлээгүй.

-Та яг одооны нөхцөл байдлынхаа талаар ноён Х.Баттулгатай холбогдсон уу?

-Үгүй. Би түүнтэй ярилцаагүй.

-Та олимпын наадмаас хойш түүнтэй ярилцаагүй хэрэг үү?

-Олимпын наадмаас хойш нэг л удаа уулзсан.

-Хэзээ тэр вэ?

-Баянгол зочид буудалд уулзсан. Надад ивээн тэтгэгч байгууллага болон туслалцаа дэмжлэг хэрэгтэй байгаа талаар хэлсэн. Тэр “за” гэж хэлсэн.

-Миний бодлоор та түүнтэй дахин нэг уулзах хэрэгтэй байх?

-Би түүнтэй байнга холбогдохыг хүсэхгүй байна. Саид Моллай үргэлж л мөнгө ярьдаг гэж дуудуулмааргүй байна. Би Монголын төлөө барилдаж медаль хүртсэн. Харин энэ удаад Монголын зүгээс надад туслах хэрэгтэй гэж бодож байна. Би олимпын наадмаас медаль хүртэн Монгол Улсын төрийн далбааг мандуулсан шүү дээ. Монголын төр засгаас намайг дэмжих хэрэгтэй байх. Би надад туслалцаа хэрэгтэй байна, мөнгө хэрэгтэй байна гэж хэлж байгаа нь тийм ч таатай биш байна.

-Та Монголын нийт иргэдэд гомдолтой байна уу?

-Монголын Засгийн газарт гомдолтой байна. Ямар нэгэн ёслолын арга хэмжээ зохион байгуулаагүй. Надтай ер холбогдоогүй. Мөн томоохон компаниудад гомдолтой байна. Харин энгийн иргэдэд гомдоогүй. Олон хүмүүс надад баяр хүргэж, уулзсан. Хамгийн чухал нь төр засаг болон олимпын хороо шүү дээ. Монголын ард түмэн сайхан сэтгэлтэй. Тийм ч учраас би энэ медалийг Монгол Улсад зориулсан гэж хэлсэн.

-Ингээд ярилцлага маань өндөрлөж байна. Танд маш их талархаж буйгаа илэрхийлэхийн сацуу олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэнд тань баяр хүргэж байна. Ярилцлага өгсөн баярлалаа.

-Маш их баярлалаа. Ноён Х.Баттулгад талархаж буйгаа дахин илэрхийлье. Тэр надад маш олон удаа тус болсон. Мөн Монголын ард иргэдэд баярлалаа гэж хэлье. Дараагийн олимпын наадмаас алтан медаль хүртэх болно. Ярилцсан: Б.Амарбаясгалан

Саид Моллаид олны танил эрхмүүд болон ард түмэн баярласан сэтгэлээ илэрхийлсээр байсан. Түүнд үндэсний дээл ард түмний бэлгэдэл болсон ташуур хүртэл бэлэг болгон өгсөн билээ. Залуу тэрбумтан Мөнхжин 100 сая койн бэлэглэсэн гээд тоочоод баршгүй. Одоо ч түүнд бэлгийн хур буусаар байсан боловч Монгол улсын Засгийн газар болон олимпын хороо түүнийг мартжээ.

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

2018 онд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн их аварга Д.Дагвадорж Саид Моллаид гурван өрөө байр бэлгэлэх тухайгаа өөрийн цахим хуудаснаа бичсэн байдаг билээ.

 

Монгол улсын нэрийг дэлхийд мандуулж Токио-2020 олимпоос мөнгөн медаль авсан Сайд Моллай Буюу Моломд үнэт эдлэлийн Дарьганга гоёл дэлгүүрийн зүгээс хүндэтгэл үзүүлж, мөнгөн чимэгтэй ташуур бэлэглэлээ.

 

Чөлөөт бөхийн гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр олимпоос мөнгөн медаль хүртсэн Саиед Моллайд ташуур бэлэглэв

Токио-2020 олимпын наадмыг зорьсон Монголын баг тамирчид эх орондоо ирсэн. Монгол улсад мөнгөн медаль авчирсан Сайд Моллай-ийг монголчууд онцгүй угтаж авчээ. Тосоод үнсэх аав, ээж гэр бүл нь Монголд байхгүйг мэдсээр байж хэмээн иргэд бухимдалтай байна. Дуучин Хишигдалай Цэцэг нар монгол дээл бэлэглэн халуун, дулаанаар баярласнаа илэрхийллээ.

2 хүн, зогсож буй хүмүүс болон бөмбөлөг гэх мэтийн зураг байж болно

-Олимпын наадам гайхалтай байлаа. Үнэхээр баяртай байна. Олон монголчууд энд цугласан байна. Бүгд баяртай байгаа байх гэж найдаж байна. Энэ медаль Монголын ард түмнийх. Мөн миний анхны олимпын медаль. Энэ медаль монголчуудад барьж буй хамгийн том бэлэг гэж бодож байна. Намайг Монголын Саид Моллаей гэж дуудсанд баяртай байгаа. Өмнө нь би өөр улсын төлөө барилддаг байсан бол одоо Монголын төлөө барилдаж байна. Би одоо Монгол хүн шүү дээ.

Би өмнөхөө мартсан. Одоо байгаа нь л чухал. Үнэхээр баяртай байна. Та бүхэнд баярлалаа. Надад маш их тусалж байгаа багш нар, найзууд, өсвөр үе, залуучууддаа баярлалаа. Гэр бүлтэйгээ ярьсан. Тэднийг Монголд ирэх эсэхийг би мэдэхгүй байна. Ирж ч магадгүй, ирэхгүй байж ч магадгүй. Одоо би амармаар байна. Түүний дараа дахиад бүгдийг шинээр эхэлнэ. Дараагийн олимпдоо бэлдэнэ. Би дараагийн олимпоос алтан медаль авна гэж амалж байна. Одоохондоо мөнгөн медаль болно. Х.Баттулга Ерөнхийлөгч заавал алтан медаль аваарай гэж хэлсэн. Тиймээс алтан медалийн төлөөх дайралтадаа бэлдэнэ. Би одоо Монголд хэсэг хугацаанд байж, амарна. Энд би их олон найзтай. Би Монгол нэрээ мэднэ. Молом гэсэн. Энэ нэр сайхан нэр байна. Намайг Молом гэж дуудаж буй монголчууддаа баярлалаа. Монголчууддаа хандаж хэлэхэд та нарынхаа сайхан энерги, намайг дэмжиж буйд баярлалаа.

Тэр яагаад монгол улсын иргэншилд орсон бэ САЙEД МОЛЛАЙ АЛИ -Н ГУНИГТ ТҮҮХ:

Энэ удаагийн Токиогын зуны Олимпд Эх орноо төлөөлөн нийт 73 тамирчин нарын хүмүүс Япон улсыг зорьсон билээ. Үүний дотор Ираны алдарт бөх Дэлхийн аварга Сайед Моллай Монгол улсыг төлөөлөн оролцож байгаа юм. Тэр яагаад төрөлх эх орноо орхин өдгөө Монгол улсын иргэн болсон түүхийг мэдэх хүн цөөн байгаа байхаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саид Моллайд баяр хүргэлээ | ТҮЛХҮҮР

Ираны Засгийн газраас улс төрийн шалтгааны улмаас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосон. Өмнө нь Ираны тамирчид Израилын бөхчүүдтэй барилдахаас аль болох зайлсхийж, заримдаа албаар жингээр хасагдан, гэмтэл авсан мэт жүжиглэж, эхний шатанд ялагдах зэрэг арга хэрэглэдэг байлаа. Харин 2019 онд Моллаей Саеид өмнөх жилийн дэлхийн аварга болсон амжилтаа батлах, хошой аварга болохын төлөө хүч сорьсон юм.Түүнийг хагас шигшээд барилдахын өмнө Иран улсын спортын дэд сайд Давар Зани Ираны багийн дасгалжуулагч уруу утсаар холбогдон, Моллаей Саеидийг барилдуулахгүй байхыг үүрэгджээ. Учир нь хэрвээ дахин ялбал дэлхийн аваргын төлөө Израилийн Саги Мукитай өрсөлдөх нь тодорхой байв. Хэрвээ хагас шигшээд ялбал гэр бүлийг нь дарamтaлнa хэмээн cvрдvvлcэн аж.Энэ үеэр түүний гэр бүлийнхэн утсаар холбогдон, гэрийнх нь гадна хүмүүс цуглан, зaнaл.xийлж буйг хэлсэн гэнэ. Ийм хүнд байдалд орсон Моллаей Саеид Израилын бөхтэй барилдахгүйн тулд хагас шигшээд ялагдахаас өөр сонголт байсангүй. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн бөхөд мөн ялагджээ. ДАШТ-ий дараа Моллаей Саеид өөрийгөө 10 хувь л дайчилснаа ярьсан. Тийм хүнд байдалд яаж ч өмнөх шигээ барилддаж чадах билээ. ДАШТ-ий дараа Моллаей Саеид Иран руу буцалгүй Европ руу дүр.вэcэн. Германд ор.oгнoж байгаад ийнхүү өөрийнхөө хүсэлтээр Монгол Улсын иргэн болсон юм. Иранчуудад нүд үзүүрлэг.дэн  хүнд байдалд байхад нь түүнд Монгол Улс алгаа тосон угтсан юм. Өдгөө тэрээр Монгол улсын нэрийн өмнөөс олон ч тэмцээнд оролцож Монгол улсын далбааг мандуулж яваа эр хүн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *