Гадаадаас ирсэн зургаан иргэнээс мутацлагдсан вирус илэрчээ

Манай улсад өчигдрийн байдлаар нийт 32497 иргэн халдвар авч, үүнээс 54 хувь нь эдгэрээд байгаа бөгөөд клиникт хэвтэн эмчлүүлж байгаа 4427 иргэн байгаагаас, нийслэлд 3296, орон нутагт 1131 иргэн байна. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас суурь өвчин хавсарсан байдлаар нас барсан хүний тоо 8, халдварын улмаас нac бapcaн иргэний тоо 88, нийт 96-д хүрээд байна.

Одоо 11 эмнэлэгт 80 иргэний биеийн байдал нэн хүнд эpчимт эмчилгээнд байна. Мөн европын орнуудаас ирсэн зургаан иргэнээс англи маягийн мутацлагдсан хэлбэрийн вирус илэрснийг баталгаажуулах шинжилгээний ажлууд гадаад, дотоодын лабораториудад хийж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *