МУСТА, жүжигчин Ж.Амарзаяа: Нөхөр маань хоёр алган дээрээ дүүрэн цөмсөн самар барьцан намайг хүлээж байж билээ, хараад шууд л дурласан.

Түүнийг нэрт удирдаач Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Жамсранжавын охин, “ЖИ энтертайнмент”-ын Д.Ганболдын эхнэр, Монголын хүүхдийн ордны драмын дугуйлангийн багш гэхээс илүү яг одоо бол “37-р Точка” киноны Долгор гэж танилцуулбал олон хүний ой тойнд хурдан буух болов уу . МУСТА Жүжигчин, найруулагч Ж.Амарзаяа маань Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан баярт үйл явдал болсон юм ингээд түүний яриаг хүргэе.

-“37-р Точка” кино гарснаас хойш үзэгчид цаашид ямар уран бүтээлээр гарч ирэх бол. Дахиад өөр дүрээр харах юмсан гэсэн хүсэлтэй байгаагаа цахим орчинд бишгүй илэрхийлж байна. Уран бүтээлийн хувьд цаашдын төлөвлөгөө юу байна вэ?

-Б.Бадрууган агсны найруулсан “Уулын хөх сүүдэр”, “Ертөнцийн сүүлчийн чулуу” гээд уран сайхны кинонд 1996, 1998 онд гол дүрд нь тоглож байсан. Сор бүтээлүүдэд нь тоглосондоо маш их баяртай байдаг. Цаашид өөрийнхөө чадварыг шавхсан, намайг сорьсон тийм дүр бүтээхийг хүсэж байна. Магадгүй, эсрэг дүр ч юм уу. Тийм чансаатай бүтээлийн санал, дүр ирвэл дуртай хүлээн авна.

-Гэр бүлээ танилцуулж болох уу. Ам бүл хэдүүлээ вэ. Хэдэн хүүхэдтэй вэ?

-Манайх ам бүл тавуулаа. Нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. Миний нөхөр “G entertaiment “ студийн захирлаар ажилладаг. Ганболд гэж хүн бий.

-Нөхөртэйгөө хаана, хэрхэн танилцаж байсан бэ. Тантай адил урлагийн хүн үү?

-1995 онд мастер үсчин Болдхуяг гээд залуутай найз маань найзалдаг байсан. Нэг өдөр найз залуутайгаа намайг танилцуулна гээд цуг очсон чинь манай нөхөр байж байна. Яг тэнд уулзахад юу ч бодогдоогүй. Тэгээд талбай дээр шоу болоод найзуудаараа хамт явлаа. Сүхбаатарын талбай дээр хүмүүс ёстой бужигнаж байтал яг давсаг хагарах нээ гэсэн чинь манай хүн Би чамд 00 олж өгөх үү гэхээр нь тэгье гээд хоёулаа яваад иртэл найзуудаа олдоггүй ээ. Тэгсэн манай хүн хоёулаа нэг газар сууя гэж байна. Тэгье тэгье гээд сууж юм ярьсан. Тэгээд л өнгөрсөн. Анх уулзахад аймаар рок стильтэй, уранхай өмд өмссөн залуу байж билээ. Тэр үед тийм моод байгаагүй. Энэ одоо өмдөө сольж болдоггүй юм байхдаа гэж бодож билээ. Тэгсэн нэг өдөр костюм өмсөөд үсээ нээх гоё янзалчихсан хүрээд ирсэн. Хараад шууд л дурласан. Тэгээд л тэр хүний дэргэд баймаар тийм мэдрэмж төрөөд энэ хүнтэй сууна гэсэн бодол орж ирсэн. Би самарт их дуртай. Хамгийн хөөрхөн юм нь хоёр алган дээрээ дүүрэн цөмсөн самар барьцан костьюмтай залуу намайг хүлээгээд байж байдаг билээ. “Энэ залуу надад үнэхээр хайртай юм байна даа” гэж бодож байсан. Эмэгтэй хүн өөртөө хайртай хүнтэй суух ёстой. Тэр л аз жаргал.

-Амарзаяа гэдэг хүнийг цөөн үгээр тодорхойлбол мөн та ямар хоббитой вэ?

-Их хүнд асуулт байна. Хүн ер нь хүнийг дүгнэдэг ч өөрийгөө дүгнэж, зөв тодорхойлж чаддаггүй болов уу. Энэ талаар ёстой бодож байгаагүй юм байна. Ямар ч байсан би өөрөө өөрийгөө их зоригжуулдаг. Ер нь эмэгтэй хүн болж өгвөл өөрийгөө амрааж байх ёстой. Үүнийхээ хажуугаар өөрийн сайн чаддаг ажлаа олсон л бол зогсолтгүй урагшлахыг л хичээдэг. Үргэлж өөрийгөө хөгжүүлж урагшилж байх ёстой. Хобби гэвэл би puzzle эвлүүлэх дуртай. Миний өрөөнд өлгөөтэй байгаа энэ puzzle-ийг гэхэд л хоёр жил эвлүүлсэн. Есөн мянган өрөгтэй puzzle. Нэг суугаад хийгээд дуусахдаа гол нь биш. Үүнийг хийхэд миний бодол, эрх чөлөө, гуниг гээд бүгдийг хуваалцдаг. Ингээд эвлүүлсэн puzzle-aa өлгөчихөөд харах ч гоё шүү.

-Сэтгэл хямарч, таагүй болсон үед та юу хийж, өөрийгөө энэ байдлаас хурдан гаргадаг вэ?

-Гэрээ цэвэрлэдэг. Юм хийгээд хөдөлж байхад бодол цэгцэндээ орчихдог юм. Амархан гутарч, амархан сэргэдэг л хүн. Гэхдээ нэг их айхтар хямраад удаан суухгүй ээ.

-Энэ зан чанар урлагийн хүмүүст түгээмэл байдаг уу?

-Логик сэтгэлгээ л юм даа. Ийм зүйлс болчихлоо гээд гацаад байх биш үүнээс хойш яах вэ гээд олон янзаар эргэцүүлээд байхаар санаа нь цэгцрээд зөв замаа олж байгаа юм. Тэр нь яг зөв гэж шууд хэлж болохгүй л дээ. Өөрөө өөртөө л зөв.

-Гадныхан сэтгэлзүйчтэй уулзаж ярилцаад стрессээ тайлчихдаг. Монголчууд харин хаалттай дотогшоо зантай. Өөрөө л хүчтэй байж давна гэхээс биш хүнээс тусламж эрэх нь бага юм уу даа?

-Азиуд ер нь дотогшоо. Хүнтэй мэндлэхээсээ эхлээд л бид “Сайн байна уу? Сайхан хаваржиж байна уу?” гээд айвуу, тайвуу байдаг бол нөгөөдүүл чинь “Ваув” гээд л эхэлнэ шүү дээ. Өрнө, дорны сэтгэлгээ, соёл ялгаатай, өвөрмөц л дөө.

-Та сэтгэлээ онгойлгож ярихыг хүсвэл хэний өмнө очих вэ?

-Манай нөхөр. Намайг уйгагүй сонсоно, хамт ярина, олон талаас нь зөвлөнө. Бас найзуудтайгаа ч ярилцана. Ганцаараа бүгдийг нууж, сэтгэлдээ тээгээд хямраад явдаг хүн би биш. Уйлax газраа yйлaaд, инээх үед нь инээгээд сэтгэлд торсон чулууг аваад хаячихдаг.

-Ярихаар ч сэтгэл сайхан онгойдог шүү.

-Нэг сэтгэлзүйчийн жишээг сонсч байсан юм байна. Шopoнгooc гараад удаагүй байсан хүүд америк сэтгэлзүйч зөвлөгөө өгч байгаа юм. Хүү шopoнгоос гарч ирснийхээ дараа нэг өдөр сэтгэлзүйч рүүгээ яриад “Энд нэг гоё улаан машин байна, би үүнийг авчих уу?” гэжээ. Сэтгэлзүйч шууд “болохгүй” гэж хэлсэнгүй. Харин “За чи хоёр хувилбараар бодоорой. Авлаа гэж бодоход чи хэсэгхэн хугацаанд гоё машинтай, аз жаргалтай явна аа. Нөгөө талаас нь бодвол цaгдaa чамайг бapивчлаад дахиад л шopoнд хийнэ” гээд сонголтыг өөрт нь үлдээсэн. Яг түүн шиг аливааг наанатай, цаанатай бодох л хэрэгтэй. Зарим хүн зөвлөгөө өгөхдөө хэт нэг талыг барьсан хандлага гаргадаг. Түүнээс л 3aйлсxиймээр.

-Та өөрөө xvнд хэр их зөвлөгөө өгдөг вэ? -Номноос уншсанаар бол хүн нас ахих тусам бусдад зөвлөгөө өгөх дуртай болдог гэнэ. Би нас ахисан гэдгээ хүнд зөвлөгөө өгөмтгэй болсноосоо анзаарсан, тэнэг xэpэг. Болохгүй шүү дээ. Хүн өөрийнхөөрөө л амьдрах ёстой.

-Өөрийнхөөрөө aлдaж, онох эрх чөлөөтэй амьдраг гэж үү?

-Бусдын aлдaaнаас суралцаж болно гэж нэг хэсэг нь ярьдаг ч заавал өөрөө алдаж, онож байж түүнээсээ том ухаарал авдаг хүн ч байж болно шүү дээ.

-Та амьдралынхаа aлдaaг ч бас хайрладаг уу?

-Амьдралын aлдaa болгон дахиад л ухаарал бий болгож, ямар нэгэн байдлаар тухайн хүнийг ахиулж, хөгжүүлж байгаа. Надад aлдaa, оноо минь аль аль нь чухал. Хэрэв хүн 30вдоггүй байсан бол жаргалыг ойлгохгүй байсан. Амьдрал сайхан. Хүний заяаг олж төрнө гэдэг их хувь заяа.

-Маш сонин. Дараа нь яах бол гэж бодох уу?

Хумхын тоос шиг үгүй болно. “Үр хүүхэд дотор бий болж ээж хүн үлддэг” гэсэн үг бий. Махбод үгүй болдог ч оюун санаа, сэтгэл нь үр хүүхдийнх нь дотор оршдог юм болов уу. Түүнээс биш cvнс яваад ч юм уу, aймшгийн кино шиг биш.

-Ийм богинохон, тодорхой оноосон зорилгогүй ч ухаарч сэхээрэхээс эхлээд олон даалгавартай энэ амьдралыг эргэцүүлдэггүй хүсэл шyнaлдаа автсан хүмүүсийг хараад та юу боддог вэ?

-Зураг нь юм байлгүй дээ. Хүн болгон аяганыхаа хэмжээгээр харна. Аяга нь том, жижиг, модон, шаазан, төмрөн гээд янз бүр байгаа. Бүгд яг ижил хувь заяатай байвал давтагдашгүй хүн байх боломжгүй. Өнгө өнгийн хүмүүс оршиж байж л амьдрал гэдэг зүйл бий болно. Ийм баян чинээлэг хүн байдаг юм байна гэж тэмүүлэх, доошоо харж ийм ч хүнд бэpxшээлтэй 30влон байдаг аа гэж төсөөлж, шaнaлж, тэр хүмүүст туслахын чинээгээр амьдралаа илүү танин мэдэж, үнэ цэнтэй амьдрах юм болов уу.

-Бүх хүнийг амжилттай хүн бол, баяж гэсэн утга агуулгатай уриалах нь хэр зөв юм бол?

-Байгаа амьдралдаа талархаж явах нь чухал байх. Гэхдээ тэмүүлэл нь өндөр. Хүн болгон өөрийнхөө шатаар өгсч яваа. Нэг нь мөлхөөд, нөгөө нь гүйгээд, өөр нэг нь лифтээр гарч байгаа.

-Огт шуналгүй хүн байдаг болов уу?

-Бид нэг хязгаараас нөгөө хязгаар руу явж байна. Аливаа зүйлд туйлын үнэн байхгүй. Тэгэхээр огт шyнaлгүй хүн гэж байхгүй. Хог түүдэг хүн байлаа гэхэд apxиндаа aймaap шyнлтай, нэг ширхэг лаазны төлөө 30д0лдож байгаа гэхээр тэдэнд ч гэсэн хүсэл, шунал, зорилго байна. “37-р точка” киноны миний тэр дүрийг хараад олон хүн сэтгэлийн шapxаа ч сэдрээсэн байх. Монголд apxичингүй гэр бүл байхгүй. Тэр шapx хэрхэн бий болсон гэхээр ийм түвшинд миний аав, ах, эгч, дүү яваа шүү гэдэг эмзэглэл. Тэднийгээ эрүүл хэвийн болгохыг хүн болгон хүсч байгаа. Гэхдээ гол дүр болох өнөө хүн түүнийг ойлгож байж л өөрчлөгдөнө. Үгүй гээд одоо байгаа амьдрал нь сайхан санагдвал түүгээрээ л үлдэнэ.

-Хүний хүсч тэмүүлээд байгаа аз жаргалд жор байдаг уу?

-Аз жаргалын жор ямар ч байдаг юм бэ дээ, мэдэхгүй. Хүн бүрт өөрийн гэсэн жаргал бий. Бага ч гэсэн зүйлээс тааламж мэдэрч байвал тэр нь тухайн үедээ аз жаргал юм. Үр хүүхэдгүй ч нохой, муур тэжээгээд жаргалтай явж байгаа хөгшчүүл байдаг. Цэцэг тариад, үндэслэж байгааг нь хараад баярлах ч бас аз жаргал. Жор гэхээс илүү жижигхэн ч хамаагүй зүйлээс таашаал авч, жаргаж байгаа нь мөрөөдлөө цаашаа биелүүлэх хүч болж байгаа юм болов уу. Нэг дүү минь “Та хоёр хүүхдүүдээ ингэж хайрлаж, халамжилж өсгөхөөр том болсон хойноо ээж аавыгаа ачлах сайн хүмүүс болно доо” гэж хэлж байсан. Тэгэхдээ би одоо хүүхдүүдээ өсгөж байхдаа ч аз жаргалтай байгаа болохоор хариу тус хүлээхгүй ээ гэж бодсон. Би оюутан байхдаа Орост монголчуудаас ч илүү үгээгүй ядуусыг харсан. Зүсэм талх, цөөхөн хэдэн төгрөг өгөхөд л тэр хүмүүс маш их баярладаг. Надад ч гэсэн тэдэнд жаахан тус үзүүлчхээд баярлаж байгааг нь харах сайхан байсан. Бусдад тусалж, түүнийгээ мэдэрч байгаа нь нэг төрлийн аз жаргал. Түүнээс биш үр хүүхдүүдээ хайрлаж, халамжилж, бүхнээ зориулж өсгөсөн болохоор эргээд надад халамж хайр зориулна гэж боддоггүй. Ямар ч эцэг, эх тэгж бодохгүй ээ. Хариу нэхдэггүй хайр гэж ярьдаг даа. Эмэгтэй хүнд хүүхэд бүрэлдээд хөдөлж эхлэхэд, хүүхдээ хөхүүлэхэд сүү нь ивлэхэд багтаж ядсан хайр ундардаг шүү дээ. Бүх хүүхэд дээр нь тэр их хайр яг тэгж ундардаг. Арван хүүхэдтэй, хоёр хүүхэдтэй байна уу гэдэг нь хамаагүй. Эмэгтэй хүнд тийм их хайр бий.

-Өөрийгөө олно гэж юуг хэлдэг юм бол?

-Хүүхэд байхдаа эмч, гал командын ажилтан болно гээд л мөрөөддөг. Тэндээс эхлээд өөрийгөө хайгаад л байна. 17-18 хүрээд хүүхэд тодорхой төлөвшилтэй болоод, онцлог нь тодроод ирэхэд би ийм орчинд таатай, жаргалтай байдаг гэдгээ мэдэрч, сонголт хийдэг. Тэгээд өөрийн сонгосон бас таатай тэр орчиндоо сэлж амьдрах хэрэгтэй. Өөрийнхөөрөө байж, таашаал авч, аз жаргалтай байгаа бол тэр л өөрийгөө олж байгаа болов уу.

-Таны аав охиноо балетчин болгохгүй гээд цоожилсон гэсэн. Харин та хүүхдүүдийнхээ сонголтод тэгж xopиг тавих уу?

-Бид диkтатуртай нийгэмд амьдарч байсан болохоор ээж, аавынхаа үгэнд орж, биелүүлдэг байлаа. Одоо үеийнхэн харин өвөрмөц. Жаахан нөлөөлөлтэй үг хэлбэл том ханатай тулгардаг. Энэ хүүхдүүдийн үзэж харсан, бий болгосон үнэт зүйл өөр болгохоор xvчээр xopиглox xэцvv. Гэхдээ бypyy, зөвийг таниулж, олон талыг нь харуулахын тулд хэлж, ярьж, бага ч гэсэн нөлөөлөх гэж оролдоно. Манай бага охин дуучин болно гэхээр нь “Чи эхлээд өөртөө цэвэр сонсгол байгаа эсэх, сайн хоолой байна уу гэдгээ үзчих” гэсэн. Балетчин болно гэхээр нь дагуулаад ХБК руу очиж шалгуулсан. Авьяас гэдэг заяагдмал. Өгөгдөл байхгүй бол тэнцэхгүй. Шууд xopиглoxгүй ч үзүүлж, таниулаад өөрт нь сонголтыг нь үлдээж, нөгөөтээгүүр бас xopиг тавиад байгаа юм.

-Аав ээжийнхээ ажил мэргэжилтэй ойр өсдөг болохоор урлагийнхны хүүхдүүд уран бүтээлч болох нь элбэг юм аа.

-Орчин яалт ч үгүй нөлөөлдөг. Манайхаас эмч эсвэл урлагийнхан л төрдөг. Хyyльч, инженер мэргэжил сонгохгүй шүү. Нэг бол хүний эмч, нөгөө бол хүний сэтгэлийг анагаадаг эмч буюу урлагийн хүн болж байгаа юм. Сүүлийн үед манай “Блэкбокс” театр философийн жүжиг их тавьж байгаа. “Заратусра юу гэж хэлсэн бэ” гэдэг жүжиг хамгийн сүүлд тоглолоо. Тэр зохиолд “Эр хүн дaйтax гэж төрсөн” гэдэг гайхалтай үг байгаа юм.

Тэгвэл эмэгтэй хүн яах гэж төрсөн юм бэ?-Дaйтax гэдэг үгээр гэр бүлээ xaмгаалж, хайрлаж, тэмүүлж, тэм.цдэг эр хүнийг бүрэн илэрхийлчхэж. Эмэгтэй хүнийг зохиолч юу гэсэн нь бүр сонирхол татчихлаа…

-Зүгээр л дaйчин эрийг амраах гэж төрсөн гэж байгаа юм. Бид дaйтax, нypaax, босгох одны хүмүүс биш гэдгийг хэлсэн философи. Надад энэ үг ойрхон. Охид нөхрөө гэртээ үлдээгээд гадагшаа ажил хийж мөнгө олох гэж явдгийг ойлгодоггүй. Миний дүү нар нөхөртэйгээ хамтарч гэрээ цэвэрлэдэг гэхээр нь бас гайхдаг талдаа. Мэдэхгүй юм, миний бодлоор эмэгтэй хүн үр хүүхдээ сайн асардаг ээж, сайн гэрийн эзэгтэй, сайн хань байх ёстой. Энэ нь аз жаргалын хамгийн том илэрхийлэл гэж боддог.

-Гэхдээ тэгж амьдрахдаа зовдоггүй бол хамаагүй тийм ээ?

-Дотуур хувцсаа хүртэл нөхрөөрөө угаалгаад жаргалтай амьдарч байвал тэнгэрийн хүн байна. Миний хувьд өөр. Намайг ингээд хэлэхээр эсэргүүцэх хүн гарна л даа. Хүүхдийн хүмүүжилд хамгийн чухал нөлөө үзүүлдэг зүйл нь амнаас гарах авиа. Эмэгтэй хүмүүс хүртэл xapaaл хэлдэг болж. Хүүхдүүд сонсч байгаа шүү дээ. Манай нийгэм чамд сонин санагдахгүй байна уу. Эр, эмгүй нэгнийгээ мyyxай үгээр xapaaна. Миний эхнэр гээд нэгэндээ нандин хандана гэдэг өөр шүү дээ. Манай нөхөр намайг xapaaж байгаагүй, би бас нөхөртөө тийм мyyхай үг хэлдэггүй. Тэгэхээр манай гэрт xapaaл хэлдэг хүн байхгүй, баттай хэлнэ. Жижиг харагдаж болох ч тэр их чухал .

-Хүүхдийнхээ хажууд зөв хүн байж, хэлж ярьж зөвлөдөг хэрнээ хотын бөглөрөлд машинаа бариад явж байхдаа хамаг xapaaлаа урсгадаг. Хүүхдээ дэргэдээ сууж байгааг мартталаа бyxимддаг. Тэгэхээр бид ийм олон төрлийн масктай юм уу?

-Бид бүгд дотроо олон дүртэй. Хүн хүнд тааруулж тэр дүрээ үзүүлдэг. Маск дотроо амьдардаг. Дандаа нэг хэвэнд цутгасан шиг байхгүй л дээ. Өт хүртэл хатгуулаад арвалздаг болохоор хүн ч бас бyxимдана. Хүүхдийнхээ дэргэд xapaaл хэлж, нэгэндээ хүндэтгэлгүй хандах бол өөр асуудал шүү.

Бүгд төгс бишболохоор адилхан л сурч яваа л даа. Аав, ээж болж хүүхдээ өсгөнгөө өөрийгөө ч хүмүүжүүлдэг байх…

-Би таван жил багшилчихсан болохоор ам түргэнтэй. Гудамжаар явж байхдаа бypyy юм хийж байгаа хүүхэд харвал “Хүүе,хаая” гэчих гээд байдаг. Гэтэл өнөөгийн эцэг эхчүүд хүүхдэдээ өөрөө л үг хэлэхээс биш бусдаар үг хэлүүлэх дургүй болжээ. Тэр хамгийн бypyy. Зөвхөн чамайг сонсч байгаа хүүхэд дараа нь нийгэмшиж чадахгүй, хүний үг хүлээн авахгүй. Яадаг юм бэ, эмээ өвөө нар үг хэлж л байг. Биднийг бага байхад гудамжинд, хэний ч хамаагүй эмээ, өвөө л хүмүүжүүлж байсан. “Энэ Жамсранжавын охин, тэглээ. Битгий ингэж бай” гээд л хэлнэ. Эсвэл “Миний хүү” гээд надтай яриад ухааруулдаг байсан. Эцэг эхчүүд танихгүй ч хамаагүй ахмад хүнийг хүндэтгэдэг, тэр хүнийг сонсоод үгийг нь дуулдаг болгож хүүхдээ хүмүүжүүлээсэй.

Авах гээхийн ухаанаар хандаарай гэж үү?

-Тийм. Монгол хүн ухаантай шүү дээ. Нас ахисан ухаалаг хүний үг хүүхдийн хүмүүжилд тустай.

-Та нийгмийн эерэг сайхныг л түгээх хэрэгтэй гэж боддог уу, эсвэл бараан талыг ч харуулах ёстой гэх үү?

“Дэлхийн зөн” гэх мэт олон улсын байгууллагууд гэгээлэг талыг бapьж болох ч харанхуйг ч үзүүлэх хэрэгтэй гэдэг юм билээ. Орчин цагийн хүүхдүүд бaйлдaaнтай тоглоом тоглодог ч улам энэрэнгүй болоод байна уу гэж би анзаардаг. Социализмын үед нийгмийн гэрэл гэгээ нь илүү тод байсан шүү дээ. Гэхдээ aйм_шигтай зүйлс гардаг л байсан. Тэр нь нyyц л байснаас биш.

-Та өөрийнхөө уран бүтээл болон ажлаас яг одоо онцолж нэрлэхийг хүсвэл юуг хэлэх бол?

-“37-р точка” надад маш их сонирхолтой байсан. Яг үнэндээ энэ дүрийг тийм ч мyндаг хийчхээгүй, aлдaa байсан. Б.Тамир найруулагч “Жүжигчин болгонд тохиохгүй хувь тавилан, мөрөөдлийн дүр” гэж хэлж байсан нь яг үнэн. Маш өндрөөс унаад эргээд сэргэж байгаа хүний тухай. Гэхдээ эргээд яг хуучин байрандаа ирэхгүй. Ийм дүрүүд олддог бол ахин дахин хийгээд л байна. Янз бүрийн ypвacaн, xyгapcaн, уран чадвар шаардсан ийм бүтээлүүд олон дахин гараасай гэж хүсч байна.

-Б.Тамир найруулагч гэж ярих нь их гоё хүндэтгэлтэй сонсогдож байна. Уран бүтээлч хүн нэгнээ хүлээн зөвшөөрөх их чухал юм байна тийм үү. Хүлээн зөвшөөрөгдөж чаддаг хүн гэж ч бий байх.

-Би бүх найруулагч нартаа хайртай. Л.Эрдэнэбулган найруулагчийн “Чин ван Ханддорж”-д жижиг дүр хийсэн, Б.Бадар-Ууган найруулагчтай ажиллаж байсан. Найруулагч миний боддогийг ч боддог, миний бодоогүйг ч боддог байвал гоё. Түүнээс биш таван хуудастай зохиол бapьчхаад “Та өөрөө импровизиациараа яваарай. Зохиогоод ингээд хэлчих эгч ээ” гэж хэлсэн кинонд би ордоггүй. “Зохиол чинь хаана байна. Эгч нь үгээ цээжилж тоглодог юм” гээд тaтгaлзчихдаг. Жүжигчин болгон ингээд байвал кино урлагийн хөгжилд нэмэртэй.

-Хүн дуртай ажлаа хийж байж л утга учиртай амьдардаг байх даа.

-Дуртай ажлаа хийж явахад л удаан оршин тогтноно. Хаана аз жаргалтай байна тэндээ сэлж болж байна шүү дээ.

-Та ч гэртээ ч, ажил дээрээ ч “сэлдэг” хүн байх аа.

-Тийм шүү. Жижигхэн юмнаас ч аз жаргалаа олж чаддаг. Гэхдээ “Би аз жаргалтай байна” гэж чанга дуугарч болдоггүй юм гэнэ лээ, чөтгөр сонсчихно.

-Хүнд даахынх нь хэрээр ачаа үүрүүлж сорьдог. Тэгээд даасанд нь шагнал болгож аз жаргал өгдөг юм болов уу?

-Сайхан хүмүүстэй уулзана гэдэг хувь тохиол. Би 13-тай хүүгээ ycанд aлдчиxcaн. Яг тэр үед “Шинэ үе” продакшнд тоглодог байлаа. Тавдугаар сарын 17-нд миний хүү нac бapaaд ажил явдал болоод хоёр долоо хоноогүй байтал Хүрлээ ирээд “Амраа чи ингэж байж болохгүй ээ. Зургадугаар сарын 1-нд тоглолтоор Дорнод Сүхбаатар явъя” гээд л намайг нөгөө орчноос нь тacaлсан хүмүүс. Би тайзан дээр эргvvтээд байж байсан ч яахаа мэдэхгүй, бapьцгүй болчихсон байсан орчноосоо гарч, ажилтай, завгүй болж түүнийгээ давсан. Даахын хэрээр зовлон өгдөг байж мэдэх ч xvнд үед хажууд түших хүнтэй байна гэдэг өөр xэpэг. Дэмжих хүн байхгүй бол доошоо ёроол руугаа явахаас өөр арга үлдэхгүй. Өөртөө тулгарсан зовлонгоо хүнд гээд бодож байхад түүнээс илүү xэцvvг туулсан хүн байж л байдаг. Тэр харьцуулалт А.М.Горькийн “Эх” гээд зохиолыг уншихаар надад буудаг. Гурван хүүгээ дaйнд aлдcaн эхийн тухай гардаг шүү дээ. Хэцvv, үнэхээр хэцvv, Гэхдээ цаг хугацаа хүний сэтгэлийг эмчилдэг юм билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *