Хүүхдийн мөнгө ирэх сараас 20 мянга болно

Засгийн газрын шийдBэpээр хүүхэд бүрд сард 100 мянган төгрөг өгч буй. Улмаар долдугаар сарын 01-нээс 20 мянга болгоно хэмээж байсан. Гэхдээ халдварын нөхцөл байдал xvнд хэвээр,эдийн засаг сэргэхгүй, иргэдийн амжиргаа xэцvv байвал хүүхдийн мөнгийг 100 мянга хэвээр үргэлжлүүлж магадгүй хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд байв.

Тэгвэл өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийх үеэр хүүхдийн мөнгийг 20 мянга болгохоор болсон талаар дуулгалаа.

Монгол орны гол нуурын загаснаас анх удаа энэ паразит амьтан илэрлээ

Tumurtogtokh Enkhzaya Монгол орноос анх удаа, Хэрлэн голын Амарын сугаснаас мөн анх удаа загасны урд сэлүүрийн хоорондох зайд биеийн хоёр талд уут үүсгэн уг загасны биед насан туршид нь шимэгчилж амьдардаг Cymothoa багийн Ichthyoxenus amurensis паразитыг олж морфологийн бүх зураглал хийсэн билээ.

Мөн паразитын загасанд үзүүлэх сөрөг нөлөө (жин, биеийн хэмжээ, нас, хүйс гм)-г тогтоосон. Энэ нь сугас загасандаа томдсон шимэгч юм, та нар паразитын хажууд тавьсан шугамын заалттай харцуулаад үзээрэй. Нэг загаснаас нэг эмэгчин, нэг эрэгчин, эсвэл нэг эмэгчин, 2 эрэгчин шимэгчилж байлаа.

Монгол орны гол нуурын загаснаас энэ паразитыг олсон мэдээлэл нь анх удаагийнх болно. Мөн Амарын сугас загас энэ паразитын эзэн амьтан болохыг мэдээллэсэн нь дэлхийд анхных болно.

Загасны аман дотор амьдарч, хэлийг нь орлодог аймшигт шимэгч амьтан Шинжлэх ухаанд албан ёсоор “Cymothoa exigua” гэж нэрлэгддэг нэгэн төрлийн шимэгч амьтан нь загасны аманд орж, хэлийг нь идээд дараа нь байрыг нь эзэлдэг паразит юм. Амьд амьтны хэлийг бага багаар тасалж, хэлний оронд орж насан туршдаа аманд нь амьдардаг шимэгч хорхой гэхээр аймшгийн түүх шиг сонсогдож байгаа биз?

Өмнөд Африкийн Кейп Таунаас гаралтай 27 настай Дон Маркс Кейп-Агулхасын ойролцоо загасчилж байхдаа 2.7 кг жинтэй загас барьж, амнаас нь туйлын хачин амьтан олжээ.  Тэнгисийн биологийг судалдаг Маркс хэлний шимэгчийн талаар сонссон боловч бодитоор нь хэзээ ч харж байгаагүй тул шууд л зургийг нь дарсан байна. Хэлээр хооллодог шимэгчийн тухай эрдэмтэд мэддэг байсан боловч сүүлийн жилүүдэд л тэдний амьдралын мөчлөг, зан авирын талаар өргөн хүрээтэй судалгаа хийж эхэлсэн юм. Бүх хэлний шимэгч эр хүйстэй бөгөөд тохирсон загас олохын тулд далайд хөвж амьдардаг гэнэ.

Одоогоор тогтоогдоод байгаа 280 гаруй төрлийн хэлний шимэгч  нь зөвхөн нэг зүйлийн загасыг онилдог байна. Тэд тохиромжтой загасыг олмогцоо загасны заламгайгаар дамжин аманд нь ордог. Загас өөр шимэгчгүй бол шууд хэлэнд нь наалддаг гэнэ. Урд хумсаа ашиглан уг амьтан загасны хэлний судсыг тайрч, дараа нь загасны цусаар хооллож эхэлдэг. Ингээд шимэгч эмэгтэй болж хувирдгаар барахгүй, бие нь томорч хөлтэй болдог аж. Мөн шимэгч цаашид хөдөлгөөн хийх шаардлагагүй болох тул нүд нь нарийсдаг байна. Загасны  хэл эцэст нь үхжиж, цусгүй болж сулран унахад шимэгч хорхой хэлийг нь орлож бүрэн наалддаг. Энэ бол одоогийн байдлаар мэдэгдэж буй эзнийхээ эрхтний үйл ажиллагааг бүрэн орлож чаддаг цорын ганц  шимэгч юм.

Загас

1965 онд ангиараа Төв музей үзэхэд шилэн хоргон дотор бараг 2 метр урттай “Тул загас”-ны хатаамал харж билээ. Харамсалтай нь Төв музей буюу хожим Байгалийн түүхийн музей хэмээн нэрлэх болсон уг музейг Монгол улсын Боловрол соёл шинжлэх ухаан, спортын хөгжилд ганц тоосго нэмэрлээгүй БСШУСЯ-ны сайд гэх Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийн хичээл зүтгэлээр 2019 оны 11 сарын 22-нд дээврээс нь эхлэн нураасан юм.

Загасаар Дорнын гүн ухааны арга билэгийг илэрхийлдэг, Загас Соёмбо үсгийн зүрхэнд оршидог, Загас сонор соргог (нүд цавчидаггүй) болон үржиж олширохыг бэлгэддэг, Би Загасны ордын хүмүүн тул загастай холбоотой мэдээлэлийг илүү сонирхдог юм. Үндэсний цахим нэвтэрхий тольд Монгол орны загас, улаан номонд орсон ан амьтад гээд л маш олон зүйлийн талаар оруулсан мэдээлэлүүдийг минь хакердаж устгасанд би харамсдаг.

Би Торгууд ястан олноо Номингийн хэмээн алдаршисан Амарбаярын Шагдарсүрэн ахтай хамтарч “Баруун Монголын дуу хөгжим” ном бичихээр Тунгалаг хэмээх Торгууд жолоочтой, Тарвагатай аймгийн Дөрвөлжин хошууны Өөлд ястан Доодог ахтай Шиньжан-Уйгараар 3500 км аялсан юм. Замд нэг буурчийн газар орвол биднийг ихэд хүндлэн дайлж ширээн дээр чимэглэж бэлдсэн загас тавиад Доодог ахад хандан -Та Ойрад Монголын билэг авъяастан хүмүүн тул ерөөнө үү гэлээ.

Доодог ах нэг талаас намайг дагаж архи дарснаас яльгүй хөндийрч явсан тул архи сархад өрсөн ширээний ард суучихаад ерөөл айлдахгүй бол ёс алдсан хэрэг болох байв. Нөгөө талаар хүссэн ерөөлийг нь айлдчихвал ерөөлийн хундага тогтоох завшаан тохиох байлаа. Доодог ах хоолойгоо засаад -За би олон учир шалтгаанаар ерөөл талбиж, тууль хайлж байв. Эдүгээг хүртэл загасанд ерөөл хэлж явсангүй. Гэвч аяны биднийг хүндэлж хүссэн тул ёсоор болгоё гээд

– Зээ: Загасан гэдэг нэртэй билээ л Замаг гэдэг хоолтой билээ л Жараахай гэдэг үртэй билээ л Жаргалын идээ болох хувьтай билээ л гэхэд буурчийн газрын эзэн ихэд инээж -Та аргагүй л билэг танхай хүмүүн юм. Холоос ирсэн хүмүүнээс ерөөлийн үг сонсоё гэх нь тэр. Би босч өргөө буудлын чинь жаварыг үргээж ая дуугаар мэндчилье гээд Халимагийн алдарт туульч Цагаан зам найзынхаа “Ээжийн дуу”, Баруун Монгол түүн дотор Ховдын хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Жалам хар” аялгууг тоглож өгсөн юм. Монгол орны загасанд хөнөөлтэй “Нисдэг харх” хэмээх Тураг гогой буюу Хар галуу хөнөөлтэй шувуу хэт олширч байгаад би санаа зовдог. Энэ галууг намнах, цөөрүүлэх ажлыг орон нутгийн засаг дарга нар зохион байгуулах хэрэгтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *