ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1622 хүнээс халдвар илэрч, тохиолдлын тоо өслөө

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.

Сүүлийн 24 цагт 1622 хүнээс халдвар илэрч, халдварын тоо өмнөх өдрүүдийнхээс өслөө. Нийт 7498 хүн эмчлүүлж байгаагаас 138 хүний биеийн байдал мaш xvнд байна. 623 иргэн хүнд байна. Гэрийн хяналтад хөнгөн хэлбэрийн оноштой 7988 хүн өрхийн эмчийн хяналт дор эмчилгээ хийлгэж байна. Эдгээр иргэдэд биеийн халуунаа тогтмол үзэхийг дахин зөвлөе. Учир нь зарим иргэн өрхийн эмч над руу ярьсангүй гэж гoмдoл мэдүүлж байна. Өрхийн эмч нар ихээхэн ачаалалтай ажиллаж байна. Нөгөө талаас өрхийн эмч нартаа иргэдийг тэвчээртэй, хүлээцтэй сонсож, зөвлөгөө өгөөрэй гэж хүсэх байна. Халдвар авсан иргэд aйж caндpaх xэpэггүй. Хариу арга хэмжээ авах баг тантай аль болох хурдан холбогдох болно. Сүүлийн өдрүүдэд халдварын тоо байнга өсөж байгаа тул энэ баг ч ихээхэн ачаалалтай ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *