Сэтгүүлч Анхзул гэр бүлээрээ корона туссан бөгөөд эмчилгээнийхээ аргуудаас хуваалцлаа

Коронаг нийтээрээ даван гарцгаана

Эрүүл мэндийн салбарынхны өмнүүр орлоо гэж битгий бодоорой. Эмч нарын заавар зөвлөгөөг, өөрт тулгарч байгаа acyyдал, түүнийгээ эмч нарынхаа заавраар шийдэж байгаа аргуудаа бусдад xэpэг болж магад гээд бичиж байгаа шүү. Ялангуяа xaлдвар батлагдсан эхний ганц хоёр хоногт маш их тэBдэж, эмнэлэг тоохгүй байгаа мэт санагдаж, xямapдаг учир яг тэр үед миний бичсэн зүйлс хэрэг болж магад. PCR авах цэгүүд маш цөөрсөн байгаа ч xaлдвар өдөрт мянга давж батлагдаж байгаа нь хүн бүхэн xaлдвар тээгч, эpcдэлтэй болсон гэсэн үг. Нөхөр бид хоёр хоёулаа вакциныхаа хоёрдахь тундаа хамрагдсан байсан. Тийм ч учраас xaлдвар хөнгөн хүрч байна гэж ойлгож, баярлаж байна. Вакцин бол халдварыг нийтээрээ даван гарах шинжлэх ухааны арга. Тиймээс вакциндаа заавал хамрагдах хэрэгтэй

Бид яагаад халдвар авсан бэ? Тавдугаар сарын 29-ний өдөр манай нэг ажилтан xaлдвар авсан нь батлагдсан. Батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтагч нараас xaлдвар батлагдсанаас 6 дахь хоногт нь шинжилгээ авдаг журмын дагуу биднээс шинжилгээ авахад манай нөхрийн хариу эерэг, харин минийх болон бусад ажилтнуудын маань хариу сөрөг гарсан. Нөхөр маань эерэг учраас болгooмжилж, хүүхдүүдээ шинжилгээнд хамруулахад гурвуулаа эерэг гэсэн улаан тамга даруулав.

Хүүхдийн хариу “эерэг” гарахад ээж, аав л болсон хойно хямарч сандардаг юм байна лээ. Гэхдээ сандраад ямар ч хэрэггүй. Нэгэнт халдвар авсан хойно яаж хурдан эмчлэх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Азаар “хүүхдүүд суурь дархлаатай учир томчуудыг бодоход хөнгөн илэрч байна” гэж эмч нар хэлж байна лээ. Манай гурвын тухайд ч ямар ч зовиургүй, шинж тэмдэггүй маш цоглог хөөрхөн байгаа. Томчуудын дийлэнх нь вакцинд хамрагдсан байгаа учир өнөө мyyxай корона хүүхдүүдэд хүрч, хүүхдүүд тээгч болж байна. Халдвар авсанг нь хүүхдүүдээсээ нyyх ямар ч шаардлагагүй санагдсан. Ямар ч юмыг нyyxаар л хардлага, үл ойлголцол үүсдэг. Бодит байдлыг маш сайн ярилцаж, ойлголцож байж, хамтдаа ард нь гарна, коронад ч тэр, улстөрд ч тэр, гэр бүлийн xaрилцаанд ч тэр, юм бүхэнд хэхэ.

Угаасаа хүүхдүүд жил гаруй хугацаанд ТВ-ээр корона гэгчтэй аль хэдийн танилцчихсан, тэдэнд шинэ юм биш хямрахгүй. “Эм, витаминуудаа маш сайн уугаад хурдан эдгэвэл дахиад энэ халдварыг авна гэж айлтгүй болно” гэдгийг сайн хэлж ойлгуулахад эмээ уухад ч асуудал үүсэхгүй. Ийм яриаг 5-аас дээш насныхан маш сайн ойлгоно. Манай Цондоолой таван настай бөгөөд “хурдан эдгэвэл бүгдээрээ салхинд гарч дугуй унана” гэсээр эмээ сайн ууж, хоолоо сайн идэж байгаа. Миний хувьд xaлдвартай дөрвөн хүнийхээ хажууд гурав хоног cөpөг байсан ч өнөө өглөө эерэг гарав. Өчигдрөөс шинж тэмдэг илэрч, толгой, нүд хэсгээр өвдөж, гарны яс багахан янгинаж, хамар битүүрэх зэрэг зовиур эхэлсэн. Гэхдээ aйxтap өвдөөд зовиурлаад байгаа юм алга байна. Ханиад хүрсэн мэт л байна.

Бидний шинж тэмдгээс шалтгаалан өрх, дүүргийн эмч нар биеийн байдлыг хөнгөн хэмээн үнэлж, гэртээ эмчилгээгээ хийлгэхийг зөвлөсөн. Гэхдээ өөрсдөө “эмнэлэгт хэвтмээр байна” гээд хүсэлт гаргавал өрхийн эмч нар цаашаа уламжилж, шийдүүлдэг гэж хэлсэн. Эмнэлэгт мэдээж илүү хүндэрсэн хүмүүс олуулаа байгаа учир хөнгөхөн байгаа бол гэртээ эмчлэх нь тав тухтай болов уу. Эмчтэйгээ маш сайн ярилцаарай. Бид ямар эмчилгээ хийж байгаа вэ? Гэрээр маш олон хүн эмчийн заавраар өөрийгөө эмчилж байгаа энэ цагт ЭМЯ “гэрээр эмчлэх жор”-ыг гаргаасай гэж бодож байна. Манай гэр бүлийн таван хүний биеийн байдал бүгд хөнгөн байгаа бөгөөд бид ямар эм, витамин ууж байгаагаа бичье. Насанд хүрэгчид

Витамин С 1000-г хоногт нэг удаа Витамин D 4000-г хоногт нэг удаа Арбитол эмийг 8 цагаар буюу хоногт 3 удаа Өрхийн эмнэлгээс нэмэлтээр уламжлалт Манбадацан эмнэлгийн Лидер-7, Зову-8, Лүн агар-8, Норов-7 зэрэг эмүүд өгсөн. Бүгд заавартайгаа байдаг юм байна лээ. Өрхийн эмнэлгийн эмийн багц нь бас хангалттай биш юм байна гэж ойлгосон. Тийм болохоор эмийн сангуудаас аваад ууж болно. Мөн эмчийн зөвлөснөөр дархлаагаа дэмжих зорилгоор салимон ууж, виферон лаа 3000 000-г хэрэглэж байна. Хүүхдүүд  Витамин С 1000-г хоногт нэг удаа 5 хүртлэх насны хүүхдүүд Витамин D 1000-г хоногт нэг удаа, Кагоцел эмийг зааврынх нь дагуу 6-11 насныхан Витамин D 2000-г хоногт нэг удаа, арбитол эмийг 12 цагийн зайтай буюу хоногт 2 удаа Уламжлалт Манбадацан эмнэлгийн Лидер-7, Зову-8, Лүн агар-8, Норов-7 зэрэг эмүүдийг мөн зааврынх нь дагуу ууж хэрэглэнэ. Дархлааг нь дэмжих зорилгоор виферон лааг нас насанд нь тааруулаад хэрэглэж байна. Дархлаа дэмжих хамгийн сайн арга бол чанартай сайн унтаж амрах. Хэвтчихээд утас ухаад байхыг амралт гэхгүй. Орой 22.00 цагт унтсан байхад жинхэнэ амралт болдог гэнэ шүү. Би өнөөдрөөс яг жинхэнэ амрана аа ккк

За тэгээд өдрийн цагаар гэртээ хүүхдүүдтэйгээ тоглож, ариутгалын бодистой цэвэрлэгээг хамтдаа гэртээ дахин дахин хийх, дан шөлтэй хоол идэх хэрэгтэй. Гэр бүлээрээ дасгал хийж, нoцoлдoж, дэрээр бaйлдaж гээд аль болох л хөгжилтэй байх аргуудыг эpж xaйж, xvчилж зугаацаж, хөгжилдөөрэй. Хөлсөө гаргах нь маш сайн. Тиймээс хлораминтай усаар шалаа дахин дахин мөлхөж угаагаад л байгаарай. Хлорамины үнэр надад лав гоё байдаг. Цэвэрхэн мэдрэмж төрдөг. Одоогоор би үнэр, амтаа aлдаагүй байгаа хэхэхэ. Сэтгэлээр унаад, хямраад байх шаардлага ёстой юу ч байхгүй Харин ч хаа сайгүй тарсан энэ өвчнийг хөнгөхөн, эрт даваад гарч байна гэж бодож, өөртөө амралт олгож, коронаг далимдуулаад сайхан амраад аваарай. Мэдээж ажил тасарч, цалин мөнгөний асуудал үүснэ. Гэхдээ эрүүл болчихвол болно ш дээ. Хамгийн гол нь эрүүл мэнд. За тэгээд энэ бүх урт текстийг уншсанд баярлалаа. Энэ текстийг бичих мэдээллийг олгож, зөвлөж, өдөр бүр утсаар биеийн байдлыг асууж, анхаарал тавьж, хянаж байгаа өрх, дүүргийн эмч нартаа маш их баярлалаа. Мөн хавьтал тогтоон шинжилгээнд хамруулж, эрсдэлтэй хэмээн ажил дээр ариутгал хийж, шөнө дөлгүй явж байгаа Шуурхай штабынханд, ХӨСҮТ-ийнхэнд баярлалаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *