Болдсайхан: Энэ нас төгсгөлтөйг сануулсаар л, хавдарын маркерууд дахиад өсөж

“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал “Зүрх мартахгүй” төслийг санаачлагч Б.Болдсайхан эмч ходоодны хорт хавдраар өвдсөн бөгөөд саяхан БНСУ-д эмчлүүлээд ирсэн билээ. Тэрээр нэгдүгээр сарын 13-нд бие нь муудаж, 19-ний өдрийг хүртэл “Сонгдо” эмнэлэгт эмчлүүлж байсан юм.

 

Энэ хооронд биеийн байдал нь хүндэрсэн хүүхдүүдэд мөн өөрийн биеэр хагалгаа хүртэл хийж байсан талаар өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр эмчилгээнд яваад нэг сар хагас орчим болоод ирэх байх. “Зүрх мартахгүй” төсөл зогсохгүй.

Намайг байсан ч, байхгүй ч үргэлжлүүлээд явах 20 гаруй хүнтэй чадвартай сайн баг болох Бямбасүрэн, Доржсүрэн, Буянтөгс, Гэрэлмаа, Зоригоо, Намхайдорж, Эрдэнэбаатар, ХашЧулуун эмч нараар ахлуулж, ажлаа хийнэ… Хоёр сарын дараа дэлгэр Монгол орондоо яаран яаран ирж уулзахын ерөөл тавья” гэж бичиж байсан билээ.

Тэгвэл Болдсайхан эмчийн хавдар дахин өсөж эхэлжээ. Тэрээр өөрийн цахим хуудсаараа энэ талаар ийнхүү өгүүлжээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *