Сүндэръяа yyчлалт гуйж, урлагийн салбараа орхилоо

Урлагийн салбартаа цэг тавьж чин сэтгэлээсээ yyчлал хүсэж байна 🙏🏻 Монголд дутагдаж байгаа зүйлсүүдийн нэг бол яах аргагүй xapиуцлагын тогтолцоо. Элдэв хэл аманд орж нийгэмд буруу ойлголт төрүүлсэндээ гэмшиж yyчлалт хүсэж ёс зүйн хариуцлага үүрч байна. Надад ямар нэг алдaа дутагдал байгаа болоод элдэв хэл аманд ордог байх алдаагаа ухамсарлаж өөрт байсан хамгийн нандин юугаар ч үнэлэшгүй үнэт зүйл болох Sunee’s Ballet бүр мөсөн opхиж урлагийн салбараа цэг тавьлаа.

Бусад хүний хувьд нэг ажил бизнес төдий ч миний хувьд маш том үнэт зүйл байсан юм. Дахиж багшлахгүй. Бизнесээ орхиж байна. Оюутан байхаасаа хүүхэд шигээ бөөцийлөн босгосон бизнес маань найман жилийн хугацаанд дөрвөн салбар сургалт болтлоо өргөжин тэлж 7000 гаруй хүүхдүүдэд багшилж, 500 гаруй асрах төвүүдийн болон амьдралын нөхцөл бололцоогүй байгаа хүүхдүүддээ үнэ төлбөргүй багшилж энэ олон хүүхдүүдийн хайрыг харамгүй хүртсэндээ талархаж байна.

Эрхэм үйлчүүлэгчдийнхаа ачаар өөрийн бололцоо хэмжээндээ улсдаа татвар төлж, багагүй хүмүүс цалинжуулж бизнес босгох жаргал 3oвлонг мэдэр ч туршлага суулаа. Хүндэт эцэг эхчүүдээсээ болон хамгаас хайртай хүүхдүүдээсээ чин сэтгэлээсээ yyчлалт гуйж байна. Багш нь бүх хүүхдүүдээ хайраа шингээн сэтгэл зүрхнээсээ нандигдан хайрлаж өөрийн сурсан мэдсэн бүхий л бололцоогоо ашиглан чадах зүйлээ зааж сургах юмсан гэж хичээж ирсэн. Өдий хугацаанд хүний дайтай явуулж буй үйлчлүүлэгч нартаа үргэлж баярлан талархаж явах болноо.

Эзэмшсэн мэргэжилээрээ өнөөдрийг хүртэл тууштай ажиллаж ААН бизнес болтол нь босгож найрсаг үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх гэж хичээн багагүй амжилт энэ салбартаа гаргасан байхаа… Хайртай шавь нар минь болон бусад хүүхдүүдийн эрх 3epчигдвөл өөрийн биеэрээ өмгөөлөн хамгаалах тэмцэх болно. Хүүхэд бүр хүүхэд насаа эрүүл шударга нийгэмд өсөн хүмүүжээсэй цэвэр нийгэм бүрдээсэй гэж хүсэж байна. Эрдэм номоо харамгүй зааж сургасан хүндэт багш нартаа чин сэтгэлээсээ талархаж уучлал хүсье.

– Хөдөлмөрийн баатар Төрийн шагналт, Ардын жүжигчин Хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, Ерөнхий балетмейстер Б.Жамъяандавга багш. – УДБЭТ-ын ерөнхий балетмейстр асан, – Их эзэн хааны театрын захирал УДБЭТ ерөнхий балетмейстр асан Д.Дашлхагва багш. – Ангийг маань удирдан төгсгөж өгсөн УДБЭТ ерөнхий балетмейстер асан Б.Жаргал багшдаа. – СУИС-ын урлагийн ангийн танхимын эрхлэгч агсан Алтанцэцэг багшдаа. – Сонгодог ангийн маань багш Д.Алтантуяа. – УДБЭТ-ын туслах балетмейстр О.Ганбаатар – Хүндэт профессор Д.Нанжид агсан – Ахлах багш Г.Онон – Ахлах багш М.Мөнгөнцэцэг болон бүхий л багш нартаа маш их талархаж мэхийн ёсолж yyчлал гуйж байна.

Бизнесыг маань авсан хүнд ажлын өндөр амжилт хүсье. Үнэ төлбөргүй сурч байгаа хүүхдүүдийг маань үргэлжлүүлээд сургаасай гэж чин сэтгэлээсээ хүсэн гуйж байна. Багш нь та нартаа маш их маш их хайртай шүү. маш их санах байх.  их санаж байна дахин дахин yyчлаарай. Бүгдэд талархлаа. Бас yyчлаарай

Сүндэръяа: Ж.Бат-Эрдэнэ гишүүнтэй хувийн харилцаа байхгүй “Улаан бал” нэвтрүүлэг “Тийм. Амраг нь байсан” гэх мэтээр шторк хийсэн

Миний энэ удаагийн зочин бол парламентын гишүүн Ц.Анандбазарын өдүүлж байсан б.э.л.г.ийн дapaмт, ёc бyc xүчиpxийллийн эpcэг ил гарч ирэн зоригтой тэмцэж буй, шүгэл үлээгч Б.Сүндэръяа. – Сүндэръяа та ахиад л үйл явдлын баатар болчихлоо. Сэтгүүлчдийн мэдэж байгаагаар бол өмнөх Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалын дараа сошиалд таны нэр түгэж эхэлсэн. Энэ юунаас үүдэлтэй байсан бэ гэхээр таны цахим хуудсандаа нийтэлсэн зургуудаас эхтэй. “Бүгдтэй нь танил юм байна, яагаад балетын багш хүүхэн төрийн айлчлалд явдаг юм бэ” гээд л шуугиад эхэлсэн санагдана.

– Тэгсэн.

– Нэг талаасаа бол айлчлалын хөтөлбөр дэх соёлын арга хэмжээний хүрээнд явж болно. Тэр бол байж болох асуудал. Манай сэтгүүлчид олон зорилготой л шуугиулна. Илүү сайн сонирхож мэдэх гэж, цаана нь яг юу байна гэж судлана . Ажил нь юм л даа. Тэрийг та зөв ойлгох ёстой. Сэтгүүлчид бол таны дaйcaн биш гэдгийг би ярилцлагынхаа эхэнд анхааруулж хэлэхийг хүсэж байна. Та бол сошиалын идэвхтэй хэрэглэгч. Залуу хүн. Энэ нийгмийн нэг эд эс. Харин яагаад улстөрчдийн тодорхой хэсэгтэй нэлээн гүнзгий гэж хэлж болохоор xapилцаа үүсгэснээ тэгж зарласан юм бэ ?

– Зарласан юм бэ гэдэг нь.

– Төрийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явсан тухайгаа яагаад зарласан юм. Та сайдуудтай, зарим улстөрчидтэй хамт авахуулсан зурагнуудаа цахим хуудсаараа эхэлж цацсан шүү дээ.

– Тэр айлчлал болж өндөрлөөд 2019 оны 12 дугаар сарын 7-нд монголд ирсэн л дээ. 2019 оны 12 дугаар сарын 3-нд Улаанбаатараас явсан байх аа. Тэрнээс өмнө би Солонгосын айлчлалд бас явсан. Яагаад явсан юм гэхээр МҮХАҮТ-аар дамжуулж анх мэдээлэл аваад, бизнесийн салбарынхан айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явж болдог юм байна гэдгийг мэдсэн юм. Тэгээд өгөгдсөн журмынх нь дагуу очиж бүртгүүлээд айлчлалын бүрэлдэхүүнд орж явсан л даа. Дараа нь би МҮХАҮТ-ын О.Амартүвшин захиралтай очиж уулзсан. Оросын айлчлалд яаж явах вэ гээд, бүх заавар зөвөлгөөг нь аваад, тэр дагуу материалаа бүрдүүлээд явсан. Бизнесийн төлөөлөгчдийн групп дотор яагаад хувийн сургуулийн захирал, багш хүн орж болохгүй гэж.

– Болно. Болохгүй гэх шалтгаан байхгүй л дээ.

-Тийм. Маш олон бизнесмен явсан. Би энэ явдлыг xyyль дүрэм, ёc журмаас гадуур явдал гэж огт бодохгүй байна л даа. Гэвч зарим хүмүүс “Энэ нэг балетчин хүүхэн яагаад айлчлалуудад яваад байгаа юм бэ” гээд над руу дaйрцгаасан. Тэнд боксчин хүртэл явж л байсан байхгүй юу. Надаас ч дүү залуучууд явж л байсан. Би өөрийн сахилгагүй зангаас ч гэдэг юм уу, гэнэн цагаан зангаасаа болоод л өөрөө өөрийгөө ийм байдалд оруулсан байх. Түүнээс биш би хэн нэгэн улстөрчийг дагаж яваагүй. Яг л бичиг баримтаа ёсоор нь бүрдүүлээд л явсан. Бүх зүйл нотолгоотой байх ёстой шүү дээ. МҮХАҮТ-аар бүх бичиг баримтыг нь бүрдүүлээд л явсан. Манайх “Sunee’s balet” гээд аж ахуйн нэгжээр бүртгэгдэж явдаг байхгүй юу. Хувь хүн бол иймэрхүү арга хэмжээнд явдаггүй гэж надад хэлсэн л дээ. Би олон жил энэ ажлаа эрхэлж байгаа. Надад бас мөрөөдөл байдаг байхгүй юу. Яаж би ОХУ-ын балетын урлагтай, балетын сургуулиудтай холбогдож ажиллах вэ. Ямар шинэ боломж сургуульдаа нээх вэ гээд л янз бүрийн судалгаа хийгээд явж байдаг. Тэгээд ОХУ-д байдаг найз нартайгаа харилцаад, тэд маань бас надад туслах гээд сургуулиудыг судлаад явж байсан л даа. Би сошиалыг ажил төрөлдөө сайн хэрэглэдэг. Тэгж яваад Солонгосын нэг театртай холбогдоод харилцаа тогтоосон юм. Тэгээд тэр шугамаараа Солонгос явсан. Уулзалт маань ч боломжийн үр дүнтэй болсон учраас би урам аваад, дараа дараагийн төрийн айлчлалуудын бизнес багт орж явбал мөрөөдөлдөө дөхөхөд амжилт олох магадлалтай юм байна, гадаад харилцаагаа тэлж чадах юм байна гэж ойлгосон л доо. Тэгээд айлчлалын үеэр твиттер хуудсан дээрээ Оросод ийм ийм юм болж байна гээд зургаа тавьчихсан чинь л “Энэ хэнтэй явж байна вэ” гээд л шуугиан эхэлчихсэн байхгүй юу.

– Ерөнхий сайдын ПиАр баг буюу Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албатай маш ойр ажилладаг гэж та твиттер хуудсандаа бичиж байсан. Тэгэхээр тэнд та яг ямар үүрэг оролцоотой ажиллаж байсан юм бэ. Ордонд нэвтрэх үнэмлэхийг танд ямар шугамаар олгосон юм бол. Уучлаарай, энэ асуултыг ямар ч тэнэг сэтгүүлч танд тавина шүү дээ. Мэдээж та хариултаа бодсон байх. Би танд бодох хугацаа олгоод, ярилцлагаа нэлээн хэд хоног хойшлуулсан байгаа.

– Бодоод байх ч юу байх вэ дээ. Би үнэнээ л ярина. Өмнө нь “Улаан бал”-д орохдоо ч ярьсан шүү дээ. Хамгийн анх бол Ц.Ганзориг байна шүү дээ. Өмнөх Ерөнхий сайдын хэвлэлийн албаны даргаар ажиллаж байсан.

– Одоогийн Засгийн газрын ХМА-ны дарга ?

– Тийм. Бид хоёр өмнө нь бие биенээ таньдаг байсан юм. Тэгээд Ц.Ганзориг надад ярьсан л даа. Нэг ийм ажил байгаа юм аа, бид “Засаг цаг” гэж байнгын хөтөлбөр хийх гэж байгаа юм. Янз бүрийн ажил мэргэжлийн залуучууд хамтраад ажиллаж байна. Чи энэ ажилд оролцох боломжтой юу гэж. Би ч маш таатай хүлээж авсан. Угаасаа би энэ чиглэлийн ажлуудыг маш их сонирхдог байсан учраас өөрөө очоод уулзсан. Чи үнэхээр сонирхолтой байна уу. Уг нь 24 цагийн ажил биш л дээ. Сошиал ПиАр багт ороод ажиллавал чи өөрөө сэтгээд юу юу хийж чадах вэ гээд ярилцсан. Тэгээд ажиллахаар болсон. Хүчтэй, боловсролтой, эрч хүчтэй залуучуудтай ажиллаж үзье гээд л зориглосон. Ингээд бусад хүмүүстэй нь танилцаж эхлээд явж байсан.

Гэхдээ тэнд байнгын ажилтай байгаагүй юм байна, тийм үү ? – Үгүй үгүй.

– Таны үндсэн ажил буюу балетын сургуулийн үйл ажиллагаа тань хэвийн явагдаж байсан биз дээ? – Тийм. Би өөрөө улс төрийн ажилд их сонирхолтой. Жишээ нь, Б.Бат-Эрдэнэ гишүүнийг Ерөнхийлөгчийн coнгуульд нэр дэвшиж байх үед сурталчилгааных нь материалуудыг тараагаад л явж байсан. Өдрийн 20 мянган төгрөгний цалинтай ажил байлаа. Манай эгч намын Хан –Уул дүүргийн нэг үүрийн даргаар ажиллаж байсан юм. Тэр эгч маань надад санал тавихаар нь багт нь ороод ажилласан.

– Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ гишүүнийг Ерөнхийлөгчид дэвшиж байх үед үү? – Тийм. “Чи маш сайн ажилладаг юм байна” гэж хүмүүс намайг үнэлсэн. Дараа нь ямар нэг сонгуультай холбоотой ажлын үеэр намайг дууддаг болчихсон байсан. Би нэг их том ажил хийдэггүй байсан л даа. Зүгээр л үүр дээр хүмүүст тараах материалуудыг түгээх, ухуулга сурталчилгаа хийх зэрэг ажлуудыг хийж байсан. Ийм төрлийн ажлыг хүмүүс их xyypaмчхан хийгээд байдаг л даа. Би бол тэгдэггүй. Чин сэтгэлээсээ хийдэг. Хүмүүст чин сэтгэлээсээ хандаж байж л сэтгэлд нь жаахан ч гэсэн хүрнэ шүү дээ. Гэхдээ ийм ажил надад маш сонирхолтой санагдсан. Хүмүүстэй танилцаж, xapилцах их сонирхолтой. Би өөрөө бизнес хийдэг. Миний ажил чинь бас тийм бага зүйл биш л дээ. Өөрөө ч багшилна. Дөрвөн салбараа удирдана. Хүмүүсээ цалинжуулна гэдэг чинь амар ажил биш шүү дээ. Залуу насны эрч хүчээр бүгдийг л амжуулж явахыг хичээдэг.

– Сүнээ бага насаа хаана өнгөрөөсөн, ямар гэр бүлд төрж өссөн, ямар удам судартай хүн бэ гэдэг талаар хоёулаа ярих нь зөв байх. Энэ талаар ярьж өгөөч.

– Намайг хүмүүс “Чи хэдэн өвөөтэй, хэдэн аавтай юм бэ” гэдэг. (инээв) Үнэндээ хүн хаана, ямар удам судрыг олж төрөх вэ гэдгээ өөрөө шийдэх боломжгүй. Хүн юм чинь аав ээжээс бүрэлдсэн байж таарна. Эцэг эхийгээ хэн ч шүүдэггүй. Тэгэх эрх ч байхгүй.

– Та ээжийнхээ анхны хүүхэд үү. Таны ээж их залуухан, сайхан бүсгүй байдаг юм байна. Тэгээд таныг ууган охин байх гэж таамаглаж байна л даа?

-Тийм ээ, би ээжийнхээ анхны хүүхэд нь. Айлын том хүүхэд. Ээж аавын маань анхны амьдрал бүтэлгүйтээд тус тусын мөрийг хөөсөн байдаг. Тэгээд дараа нь дүү нарын минь аавтай учирсан. Миний дүү нарын аав сайхан хүн байдаг. Мэдээж биднийг хайраар дутаахгүй сайхан өсгөсөн. Амьдрал бол тааж тааварлахад хэцүү, нэг тогтсон журмаар явдаггүй эд юм шиг байгаа юм. Аав ээж хоёр маань нэг мэдэхэд л хоёр тийшээ болцгоож салсан. Сүүлд ээж минь бас дахиад нэг хүнтэй суусан. Гэвч салж холдохоос аргагүй байдалд орсон л доо.

– Тэгэхээр та хоёр ч хойд эцгийн нүүр үзжээ. -Тийм.

– Сүүлд ханилсан хүн нь үл бүтэх нөхөр байсан юм аа даа. Би хэтэрхий хувийн асуудлууд руу орж байх шиг байна. Та уучлаарай.

– Болж бүтнэ л гэж бодсон, итгэсэн байх. Би бас тэгж шууд үл бүтэх нөхөр гэж хэлэхийг хүсэхгүй байна. Хэрэв тэр хүн бага залуу насандаа хүмүүст хайрлагдаж, бүтэн хайраар өссөн бол амьдралд хөл алдахгүй явах байсан байх л даа. Тэр хүнийг нийгэм нь адлаад, буланд шахаад байгаа учраас өөрөө хичнээн сайн байх гэж хичээгээд тэр нь нураад байдаг байх. Хичнээн хичээвч хүмүүс ойлгохгүй байгаа учраас тэр хүн тийм замыг сонгосон байх гэж би боддог. Мэдээж миний ээжид мyy зүйл хийсэнд нь би гoмддoг. Xyyлийн xapиуцлагаа үүрэх ёcтой, үүрсэн. Гэхдээ би дотроо тэр хүнд хатуу өшиpxөж, үргэлж бypyyтгаж чаддаггүй. Тэр хүний сэтгэл рүү хэн ч өнгийж харж чадахгүй. Мэдээж сэтгэл зүрх гэж байгаа шүү дээ, тэр хүнд. Тийм болохоор дотор нь юу юу болж байгааг гаднаас хэн ч мэдэх боломжгүй. Тэгэхээр би ээжийгээ ч алдcaн алдaaн дээр нь я.л.л.ахыг ерөөсөө хүсдэггүй. Дээрээс нь хичнээн миний ээжид бypyy зүйл хийсэн ч гэсэн тэр хүнийг дэвслэхийг хүсэхгүй. Одоо ч надад ингээд ярихад хэцүү байна л даа. (түүний хоолой зангиран, нyлимc нь бүрхэж ирэв)

– Таныг ойлгож байна. Гэхдээ танд бага залуу насандаа аавтай чинь учирч, чамайг тээж төрүүлсэн. Ийм шийдвэрийг гаргаж чадсан, өдий хүртэл чиний дэргэд байгаа ээжийгээ хамгаалах үүрэг байсан. Тэгэхээр өөрийгөө шаналгах хэрэггүй юм.

– Ингээд бүх амьдралаа ярьчихаар энэ улангacaн дайpcaн мyyxай хүмүүс ээжийг минь бас я.л.л.а.чих вий гээд би aйдaг байхгүй юу. Миний ээжийг зoвоож, ээжийн минь нэр хүндэд xaлдаж, дaйpч дopoмжилбол яанаа гэж би үргэлж шаналдаг. Энэ надад маш хэцүү байдаг.

– Таны ээж ямар мэргэжилтэй хүн бэ. Одоо хаана ажилладаг вэ?

– Манай ээж хуульч мэргэжилтэй хүн. Манай ээж аав хоёр хоёулаа xyyльч. Тэгээд аав маань “Чамайг ажил хийлгэхгүй ээ. Чи хүүхдүүдээ хар” гээд мэргэжлээр нь ажиллуулаагүй. Одоо манай балетын сургуулийг xapиуцаж ажилладаг. Найдвартай ар тал минь шүү дээ.

– Мэдээж Улсын баатар Дандар гуайн тухай танаас асуух ёстой. Дандар гуайн үр удмыг тойрсон асуудал гарч ирсэн. НИТХ-ын төлөөлөгч нэг эмэгтэй “Би ач нь” гэж ярьдаг. Та бас “Би ач нь” гэдэг. Тэгэхээр та өөрийнхөө амаар тэр хүнтэй удам судрын ямар холбоотой болохоо дахин нэг тайлбарлаж болох уу?

– Энэ тухай ярихаар одоо надад хэцүү санагдах болсон. Тийм том хүний үр хойч бурхан болсон хойно нь хоорондоо уралцаад байгаа ч юм шиг. Хөндлөнгөөс харахад үнэхээр таагүй. Ийм асуудлууд бол ер нь гyтaмшиг шүү дээ.

– Олон гэр бүлд ийм асуудлууд үүсч байсан.

Тийм. Гэхдээ би хувьдаа бол ичиж явдаг. Гэр бүл, удам судрынхан дунд маань иймэрхүү асуудлууд үүссэн нь xapaмсалтай санагддаг. Би өөрийгөө ч бypyyтгаж байгаа. Олон зүйл дээр нэр төрийг нь сэвтүүлж байгаадаа их xapaмсаж, ичиж явдаг. Үүнийгээ шударгаар хэлэх ёстой. Энэ явдал анх яаж эхэлсэн юм бэ гэхээр таны хэлээд байгаа тэр Г.Гангамөрөн эгчтэй бол би нүүр нүүрээ харж, танилцаж огт үзээгүй. Манай удмын ахмадууд, Дандар баатарын төрсөн дүү нарын хүүхдүүд, төрсөн хүүгийнх нь хүүхдүүд гээд бүгдээрээ aмьд cэpүүн байдаг. Манайхан чинь их өнөр өтгөн, маш олуулаа. Нийгэмд би л гарч ирээд ярьж хэлсэн, дурсгалыг нь мөнхжүүлэх зарим үйл xэpгийг санаачилж хийсэн болохоос ард нь олон хүн байгаа. Бүгдээрээ маш даруухан хүмүүс байдаг. Ганцаараа би л жаахан хөдөлгөөнтэй. (инээв) Би Г.Гангамөрөн гэдэг хүний тухай хамаатан садангуудаасаа олон удаа сонсож байсан. Тэд маань яагаад ч юм эднийхэнтэй жаахан хөндий харилцаатай байдаг. Тэгээд дотроо гайхаж явдаг байсан л даа.

– Тийм үү ?

– Надаас “Энэ юу болоод байгаа юм бэ. Ийм юм яваад байна” гээд олон хүмүүс асуусан. Би үнэнээр нь л хэлдэг. Г.Гангамөрөн бол Ганбаатар гээд Дандар баатарын өргөж авсан хүүгийнх нь охин юм. Өвөө маань дахиад ч нэг охин өргөж авсан. Тэр охиных нь хүүхдүүд бий. Бид нар бүгдээрээ гэр бүлийн дотно харилцаатай. Сая Дандар баатрынхан гээд Халх голын ойгоор манайхан цугларцгаасан. Гадаад дотоодоос бүгдээрээ хүрэлцэн ирж ургийн баяраа хийсэн. Маш сайхан байсан. Би ерөөсөө хүнийг өргөмөл, ийм тийм гэж ад шоо үзэх дургүй. Нарийн учрыг нь ч мэдээгүй явсан. Гэхдээ ийм юмыг архивын баримтууд яг таг л гаргаад ирдэг юм билээ. Xyyль шvvxийн байгууллагууд ч ямар ч асуудал байхгүй бүгдийг гаргаад ирдэг юм байна. Бид өөрсдөө ч нэлээн олон шүүлтүүрээр оруулж байж учир начрыг нь олж байгаа юм л даа. Уг нь бол тийм ч төөрөлдөөд байхааргүй асуудлууд. Би бол цусан төрөл нь яах аргагүй мөн л дөө. Нээрээ нэг дурсамж санаанд орж байна. Дандар баатрын тухай кино гарсан даа. “Бууны сум буцдаггүй” гээд… Яг тэр киноны нээлт дээр тухайн үеийн Ерөнхий сайдаас би намын батлах гардаж авч байлаа.

– Зээ хүүгийнх нь зээ охин гэж бичсэн байсныг уншиж байсан.

-Энэ талаар би зөндөө тайлбарласан ч тайлбарыг маань хүмүүс ойлгож уншдаггүй байхгүй юу. Хүмүүсийн зарим аливааг ерөөсөө нухацтай уншдаггүй юм шиг ээ. Дандар баатар өөрөө хоёр өргөж авсан хүүхэдтэй. Эрэгтэй, эмэгтэй. Тэгээд олон төрсөн дүү нартай хүн шүү дээ. Бас нэг хүүтэй.

– Тэр хүү нь бичиг баримтан дээрээ Дандар баатраар овоглодоггүй ч яг төрсөн хүү нь биз дээ? – Хүү нь мөн. Маш адилхан. Саяхан тэр ах маань бурхан болчихлоо. Нэлээн олон жил хэл аман дунд амьдарсан даа. Гэхдээ үр хүүхдүүд нь байгаа. Миний хувьд бол яг төрсөн ганц охин дүүгийнх нь хүүгийн ач охин нь. Бичиг баримтан дээр өвөө маань Дандар баатраар овоглодог болохоор би зээ хүүгийнх нь зээ охин гэж явдаг. Цусан төрөл нь яах аргагүй мөн. Бичиг баримтаар бол зээ охин нь гэж явдаг. Би энийг хэдэн ч удаа шaлгyyлав. Хэл ам дэгдээд байхаар сайхан шaлгaaд тогтоодог ч юм билээ.

– Ийм үйл явдлын нэг сайн үр дагавар нь тэр хүний намтар судлалд бapимтууд нэмэгдэж байгаа явдал юм.

– Тийм. Намайг сүүлдээ данжаад гаралтай, хужаа хүн болгоод явчихсан.(инээв) “Бууны сумыг буцааж болдоггүй” киноны нээлт дээр Г.Гангамөрөн эгчийг бид урьсан л даа. Хичнээн бид жаахан таагүй xapилцаатай байдаг ч гэсэн урих ёстой байхгүй юу. Тэгээд нэг ахаараа дамжуулаад “Та Ганбаатар ах, Гангамөрөн эгч хоёрт урилга өгчих” гээд хүргүүлсэн. Би өөрөө бүх зохион байгуулалтыг нь хийж байсан болохоор үнэхээр зав зай мyyтай байсан л даа. Тэгээд нээлтийн үеэр Ерөнхий сайд үг хэлээд дууссаны дараа би очоод “Гангамөрөн эгчээ баяр хүргэе. Өвөөгийн киноны нээлт их сайхан болж байна” гээд хэлсэн чинь маш их yypласан л даа. Жаахан бyxимдалтай байсан юм шиг байгаа юм. Тэгээд нээлтийн дараа цахим хуудсаараа “…намайг Дандар баатартай ямар ч xaмааралгүй, ийм тийм хүн” гээд нэг пост бичсэн байсан. Бүүстлээд постоо их хүчтэй ч түгээсэн. Тэгээд л би “хүний өвөө хулгайлсан” хүн болчихсон. Иймэрхүү л хачин юм болоод өнгөрсөн юм.

– Өөрөөр бол түүнтэй нүүр тулж уулзаагүй юм уу?

– Нэг ч удаа үзээгүй. Би уулзах саналуудыг бол зөндөө тавьж байсан. Өрөөлөөр ч дамжуулж хэлж байсан. Тэгээд л орхисон доо. Миний хувьд Дандар баатар гэдэг хүний нэр алдрыг зарж идэх гээд байсан юм байхгүй шүү дээ. Халх голын 80 жилийн ой болж байсан болохоор Засгийн газрын зүгээс тодорхой ажлуудыг хийж байсан юм билээ. Тэгээд гэр бүлийг нь төлөөлүүлж хэнтэй харьцах вэ гэж судлаад манай өвөө рүү холбогдсон.

– Асгалт гуай руу ?

– Тийм. Өвөө маань өөрөө ахмад хилчин, төр улсдаа олон жил ажилласан хүн. Тэгээд манай өвөө намайг “Чи л яв. Би ийм ажил хөөцөлдөж мэдэхгүй. Одоо хөгширчихсөн хүн” гээд болдоггүй. Ингээд би бүх ажлыг гардаж аваад явсан. Засгийн газрын хөтөлбөрт нь л орсон болохоос Засгаас мөнгө аваагүй. Өөрсдөө л чардайгаад ард нь гарсан. Хувийнхаа хөрөнгө хүчээр барахгүй шүү дээ. Тийм болохоор янз бүрийн ажлууд зохион байгуулсан, спонсорууд олсон. Ингээд хөшөөг нь босгох, хүүхдүүдэд зориулж арга хэмжээнүүд зохион байгуулах, буяны ажлууд хийх гээд маш их ажилласан. Бүгдээрээ нийлээд Халх гол суманд сайхан хөшөө босгосон. Манайхан чинь хорин хэдүүлээ Халхгол суманд цугларсан шүү дээ. Сайхан дурсамжтай өдрүүдийг хамтдаа өнгөрүүлсэндээ үнэхээр баяртай байдаг.

– Дандар баатартай холбоотой энэ маргаантай асуудлуудад танай ээж яаж ханддаг вэ. Чамд юу гэж хэлдэг вэ?

– Ер нь манай гэрийнхэн нэг их юм хэлэхгүй. “Яах гэж хэл аманд орооцолддог юм бэ”, “Угаасаа л ийм хүнийг нь мэддэг байж чи эмзэглэх хэрэггүй шүү дээ” л гэж хэлдэг. Ер нь бол бүх асуудал дээр гэрийнхэн маань надад “Чи хэл ам дэгдээхээ болиод өгөөчээ” л гэдэг.

– Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхтэй өөрийг тань хувийн байдлаар холбох гээд байх юм. Хэзээ, яг ямар шалтгаанаар түүнтэй танилцаж байсан юм бэ?

– Намын даргатай бол би Солонгосын айлчлалаар явахдаа Солонгост танилцсан. Айлчлалын үеэр бизнесийнхэнтэй хийсэн “Зангиагүй уулзалт” дээр танилцаж байсан юм. Би босоод өөрийгөө танилцуулаад, ийм зорилгоор ирсэн юм. Хүүхдүүдийн төлөө та энэ ажлыг маань дэмжиж болох уу гэж шууд хэлсэн л дээ. Бүгд л тэгээд зорилгоо, асуудлуудаа ярьдаг шүү дээ. Яагаад гэхээр би acpамжийн газрын хүүхдүүдэд 7-8 жил үнэ төлбөргүй багшилж байгаа байхгүй юу. Тэгээд энэ хүүхдүүд минь том болж байгаа учраас тэдний ирээдүйн төлөө зовних өчнөөн асуудлууд гарч ирж байна. Нэгэнт олон жил дасчихсан тэр хүүхдүүдээ цаашид би яах вэ. Хувиасаа мөнгө гаргаад гадагшаа сургууль соёлд явуулах боломжгүй шүү дээ. Тийм учраас төр засаг энэ хүүхдүүдийг дэмжээд өгөөч” гэдэг санал тавьсан юм л даа. Маш олон бизнесийнхэн байсан. Ерөнхий сайд сонсоод “Энэ боломжтой. Эхний даваагаа та нар давчихсан юм чинь цааш нь тэтгэлэгт хамруулах боломж байгаа” гэж хариулсан. Ингэж л танилцаж байсан юм. Өөрөөр тэр хүнтэй тогтоосон элдвийн холбоо сүлбээ, янз бүрийн юм байхгүй. Сүүлд Ц.Ганзориг эд нартай хамтраад ажиллаж байх үед хааяа уулзалт дээр таарч байсан. Түүнээс биш зарим нэг хүмүүсийн зохиомжлоод байгаа шиг хувийн харилцаа холбоо байхгүй. Хүмүүс Оросын айлчлалд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг л намайг дагуулж явсан гэж хардаад байгаа. Гэхдээ одоо хүмүүс ойлгосон байх. Нөгөө талаас УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын өрсөлдөгчөө дapaх гэж хийсэн бoxир нэвтрүүлэг дээр нэг намаас нэр дэвшсэн журмын нөхөртэйгөө төдийгүй намын даргатай намайг амpaгийн xapилцаатай гэж ойлгуулахаар утгатай зүйлийг сошил даяар цацсан шүү дээ.

– Тэр ч үнэхээр муухай юм болсон шүү.

– Тэр мyyxай нэвтрүүлгээс болж хүмүүс намайг тэгж ойлгосон.

– Гэхдээ танай балетын сургууль дээр билүү, асрах газар дээр билүү Ерөнхий сайд очсон шүү дээ. Ерөнхий сайд тэр бүр арга хэмжээнүүдэд ирдэггүй. Тийм болохоор хардацгаасан байх. Хардах эрх ч нээлттэй л дээ.

-Тэр бол балетын сургууль биш л дээ. Тэр бол 2019 оны зургаадугаар сарын 1 байсан. Хүүхэд эхчүүдийн баярын өдөр. Тэр тухайд бол би өөрөө санал тавьсан юм. Түрүүн ярьсан даа. Айлчлалын үед хамтран ажилладаг аcpах газрын хүүхдүүдийнхээ асуудлаар санал тавьсан гэж. Тэр шугамаар Ерөнхий сайд ирж ажилтай танилцсан. Тэр аcpамжийн газар төр засгаас нэг ч төгрөгийн татаас авдаггүй газар байхгүй юу.

-Ямар нэртэй газар билээ? – Эрдэм гээд төв байгаа. Хоолтой үедээ хоолтой. Хоолгүй үедээ хоолгүй. Үүсгэн байгуулсан нэг эмээ байдаг. Тэгээд асрах газрынхан маань “Энэ газрыг хурааж авах гээд байна аа, туслах арга чарга юу байна вэ” гэж надад хандсан юм. Би энэ талаар зөвхөн У.Хүрэлсүх сайдад ч хэлсэн юм биш. Тэр үеийн Су.Батболд гэдэг хотын даргад бас уламжилж, нийслэл рүү бичиг явуулж байсан. “Энэ өнчин өрөөсөн хүүхдүүдийг та нар гудамжинд гар гээд зогсохгүй, яаж газрыг нь хурааж авахаар дайрч чадаж байна вэ” гээд би хоёр жил гаруй гүйсэн юм. Тэгээд би сүүлдээ арга ядаад намын даргад хэлсэн байхгүй юу. “Ийм газар байна. Энэ газрыг нь хураана гээд байна. Дээрээс нь хүүхдийн баярыг тохиолдуулаад та энд тэнд очдог юм билээ. Энэ удаад та энэ төв дээр ирж танилцаж болох уу. Та бодит байдлыг хараад үз. Төрөөс нэг ч төгрөгийн татаас байхгүй, бор зүрхээрээ явдаг газар. Ядаж газрыг нь тэдэнд үлдээчихээч дээ. Бодит байдлыг нүдээрээ харвал та ойлгоно” гээд хандсан л даа. Надад хариулт өгөөгүй. Ямар ч хариулт өгөөгүй юм. Өмнөх Ерөнхий сайд Н.Алтанхуяг даргад ч би энэ асуудлаар хандаж байсан шүү дээ. Н.Алтанхуяг дарга над руу өөрийнхөө утаснаас залгаад хэлж байсан байхгүй юу. “Бид судалж байгаад очно” гэж. Би баярлаад, асрах төвийнхөндөө бүгдэд нь хэлээд хүлээгээд байсан. “Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирнэ гэсэн шүү” гээд л. Гэвч ирээгүй. Ийм юм маш хэцүү. Хүмүүс горьдлого тээгээд хүлээгээд байдаг. Би xyдалч болоод хувирчихдаг. Нөгөө хүүхдүүд маань нүдээ бүлтийтэл хараад байдаг. Тэгээд нэг талаар би хаширчихсан байсан болохоор У.Хүрэлсүх даргад хандсан тухайгаа асрах газрынхандаа хэлээгүй. Тэгсэн тэр өдөр гэнэт өглөө 9 цаг болох гэж байхад ороод ирсэн байхгүй юу. Би үнэндээ хүүхдийн баяр болж байгаа болохоор юмыг яаж мэдэх вэ гэж дотроо бодож байсан. Тэгээд хүүхдүүдээ баярлуулах гээд бид өөд уруугүй гүйлдэж байтал ороод ирсэн. Ажил амьдралтай нь танилцсан, бүх байдлыг сонссон. Үр дүнд нь тэр асрах төвийн байр, газрынх нь асуудал хураагдах дээрээ тулаад байсан хэцүү байдлыг шийдcэн. Эрдэм төвийнхөн маань У.Хүрэлсүх сайдад их баярлаж явдаг.

Одоо ч гэсэн тэр төвтэйгөө та холбоотой ажилласаар байгаа юу?

– Тэгэлгүй яахав.

– Сүнээ ямар сургууль төгссөн юм бэ. Аль хороололд өсөв. Хүүхэд байхдаа ямар сурдаг байв. Юу хүсэж мөрөөддөг хүүхэд байв?

– Би урлагт их хайртай хүүхэд байсан л даа. Бүжиглэх дуртай. Анх зургаадугаар сургуульд орж байсан. Дараа нь шилжсэн. Би циркийн 31 дүгээр сургуулийг төгссөн. Хүүхэд байхдаа нэлээн хөдөлгөөнтэй хүүхэд байсан болохоор урлагийн үзлэг гэх мэт арга хэмжээнүүдийг ахалж явдаг хүүхэд байсан. Дунд сургуулиа төгсөх үед маань аав ээж хоёр намайг “Чи Тgгнуулын сургуульд ор, эсвэл өөр xyyлийн сургуулиудын нэгэнд ор, xyyльч бол, өмгөөлөгч бол, эсвэл пpoкурор бол” гээд огт өөр тийш нь чиглүүлэх гэж ятгадаг байсан юм. Хүүхэд болохоор гоё санагдаад үгэнд нь орчих байх гэж л боддог байсан байх. Гэвч би яг бүжгэнд дурлаж, бүжиглэж эхэлж байсан болохоор “Би бүжигчин болно” л гэж зүтгэсэн. Тэгээд судалж байгаад СУИС-д орж байсан. Өвөө маань циркийн даргаар ажилладаг байлаа. Тэгээд эмээ маань анх надад “СУИС-д бүжгийн анги гэж байдаг юм байна. Би тэнхимийнх нь эрхлэгчийг танина. Яаж шaлгaдаг юм, ямар ямар шaлгуур тавьдаг юм орж асууя” гэж хэлсэн л дээ. Ингээд би СУИС-д шалгуулсан. Угаасаа би гимнастикийн тамирчин байсан болоод тэр үү, бараг номер нэгээр тэнцэж байсан. СУИС-д орчихсон чинь ээж аав yypлаад бөөн юм болсон. “Чи бүжгээр яаж хоолоо олж идэх юм” гээд л. Би чинь гoмдoж гэрээсээ яваад, бөөн юм болж байлаа шүү дээ.(инээв) СУИС-ийг би дунд нь бас өнжиж байж 2015 онд төгссөн.

– СУИС-ийн балетын анги юм уу? – Үгүй, зүгээр бүжгийн анги гэж байдаг. Тэнд бүх бүжиг орно. Монгол бүжгээ сонгох уу, балетаа сонгох уу. Багш болох уу, бүжигчин болох уу гэдгээ сонгоод явдаг. Миний хувьд сонгодогт илүү сайн, илүү хүсэл сонирхолтой байсан. Тэрийгээ дагасан.

-Балетын бүжигчин, багш гэсэн хос мэргэжилтэй юм байна, тийм үүү? -Үгүй. Зүгээр бүжигчин, багш.

– Дунд нь нэг жил чөлөө аваад, дараа нь төгссөн юм уу? – Хоёр жил. Кредитээ дуусгаж чадахгүй байсан юм. Би жаахан шартай л даа. Тэгээд дээрээс нь нэлээн тэрслүү оюутан байсан байхгүй юу. “Багшаа та ингэж байна, тэгж байна” гээд хэлчихдэг тэрслүү оюутан байсан. Ингээд зургаан жил сурч сургуулиа төгсөөд дараа нь Удирдлагын академид ороод Төрийн захиргаагаар төгсөж байсан.

– Оюутан байхдаа балетын сургуулиа нээчихсэн байсан гэв үү ? -Тийм. Нээчихсэн явж байсан. Гэхдээ тэр үед одоогийнх шиг амжилттай байгаагүй л дээ.

– Ер нь бол бага насны охидуудын хүмүүжил, бие бялдар, гоо сайхны төлөвшилд хэрэгтэй гэдэг утгаар эцэг эхчүүд балетаар хичээллүүлэх дуртай байдаг. Таны энэ ажил нэлээд амжилттай яваа гэж хардаг.

-Тийм. Манайх ер нь сайн л даа. Одоо би ээждээ “Та намайг ёстой бүжгээр хоолоо олж идэхгүй. Ингэлээ тэглээ гээд л байдаг байсан. Одоо би л та нарыг тэжээж байгаа биз дээ” гээд наргиан хийдэг юм. Манай ээж санхүү тооцоо бүх юмыг жин тан барьдаг. Бид үнэхээр хичээж ажиллацгаадаг. Яаж ч хэцүү байдалд орсон сард цэвэр орлого нь 25-30 сая төгрөг олчихдог. Ерөнхийдөө урсгал зардал гэж бараг байхгүй дээ. Багш нараа цалинжуулна. Гол нь балетад дуртай болгон нь багшлахгүй. Хичнээн мундаг бүжигчин байлаа гээд заах арга зүй гэдэг юм чинь өөр. Дээрээс нь хүүхдүүдтэй ажиллана гэдэг өөрөө маш сайн мэдэрч, хайрлаж, зөв xapьцахгүй бол тийм амар зүйл биш. Манай балетын сургууль ер нь маш амжилттай явж байгаа.

– Таны ажлын байранд эpx чөлөөнд тань халдсан xэpэг гарсан. Тэр үед эцэг эх болгоомжлох, хүүхдүүдээ татаж авах мэтийн асуудлууд үүсгэсэн үү. Өөрөөр хэлбэл таны бизнест сөpөг үр дагавар гарсан уу?

– Сoнгyyлиар, яг тэр зургаадугаар сарын 24-ны миний нэр төрд халдсан эвлүүлэг нэвтрүүлгийг цацагдах үеэр бол тиймэрхүү зүйл үүссэн. Гэхдээ дампуурахаар хэмжээний биш. Дөнгөж анх удаа ирж байгаа, ганц нэг сар хүүхдээ хичээллүүлсэн хүмүүс мэдээж байгаа шүү дээ. Тэр хүмүүс минь жаахан бypyy ойлголттой болоод эргэлзсэн тал бий. Хуучин явж байсан хүмүүс маань бол олон жил хүүхдүүдээ хичээллүүлчихсэн, намайг бас ямар хүн бэ гэдгийг ерөнхийд нь мэдэж байгаа учраас хэвийн үргэлжилсэн. Улам илүү ойлгодог болж, илүү намайг дэмжиж, надад туслах гэж хичээж байсан. Саяхан гэхэд л манайх бүх салбараараа 100 гаруй хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байсан л даа.

– Яагаад таны эрх чөлөөнд халдаад байсан юм бэ. Нэг нь бол таны хойд эцэг гэж ойлгосон?

– Биш биш.

– Нөгөөдөх нь танихгүй этгээд юм байна гэж би ойлгосон.

– Одоо хойд эцэг нь гээд л нэг мyy нэр, луу данстай хүн болчих гээд байна. Хөөрхий минь, тэр хүнийг ингээд чичилж байгаа нь надад маш хүнд тусдаг л даа. Тэр хүн манай ээжтэй амьдарч байсан хэдий ч би бараг тухтай уулзалдаж байгаагүй. Хааяа таараад л, хальт мэнд ус мэдээд л өнгөрдөг xapилцаатай байсан. Намайг бол тэр хүн дapaмталж, cүpдүүлж, 3aналxийлсэн юм байгаагүй. Энэ бол тэр хүний хувийн асуудал. Ээж ч гэсэн өөрийн гэсэн амьдралтай шүү дээ. Намайг ажил дээр ирж дapaмталж, cvpдүүлсэн, эpx чөлөөнд минь халдcaн залуу бол миний хэзээ ч уулзаж байгаагүй хүн. Нэг ч удаа уулзаж байгаагүй, харж байгаагүй залуу.

– Сэтгэцийн өвчтэй юм уу. Эсвэл дурласан залуу юм уу?

– Дурлал биш байх аа. Зүгээр л cэтгэцийн өөрчлөлтэй хүн юм шиг байна лээ. Гэтэл бас яг сэтгэцийн өвчтэйд бас орохгүй юм билээ. Хэт төсөөлөлдөө итгэх ч гэдэг юм уу, нэг тийм өвчин байдаг бололтой. Гэхдээ xyyлийн xapиуцлага хүлээх чадвартай гэж гарсан байсан. Эмчийнх нь дүгнэлтээр бол.

– Огт танихгүй, мэдэхгүй хүний эpx чөлөөнд xaлдаж, 3oдно гэдэг чинь сэтгэцийн өвчин биз дээ. Эсвэл хэн нэгэн турхирч явуулаад байсан юм уу?

– Шvvx ажиллагаа одоо хүртэл дуусаагүй байгаа.

– Одоо бас таныг утсаар юун хүмүүс дapaмтлаад байгаа юм бэ. Та сошиалд утасны бичлэг тавьсан байсан ?

– Би бас мэдэхгүй байна. Дахиад л шинээр өргөдөл өгсөн. Шууд залгаад aлнa тaлнa гээд байх чинь aймшигтай биз дээ. Энэ бүхэн үнэхээр намайг амар тайван байлгахгүй 30воож байна.

Та сонгуулийн үед Булганд очиж ажилласан. Ц.Анандбазар гишүүний уулзалт дээр очоод түүнийг эcэpгүүцэж үг хэлж байсан гэсэн. Энэ бүх дapaмт, дopoмжлолыг түүний хийж буй явуулга гэж та үзэж байгаа юу?

– Би бол үүнд итгэлтэй байгаа. Гэхдээ миний харж, xapдаж байгааг xyyлийн байгууллага нь шалгаж тогтоох байх. Миний хувьд бол Ц.Анандбазар гишүүн л намайг 3oвоон тapчилгах гэж явуулсан гэдэгт 100 хувь итгэж байгаа.

– Тэгэхээр Ц. Анандбазар гишүүн гэдэг сэдвийг хүссэн хүсээгүй ярих нь. Тантай ярилцаж байгаа учраас асуухаас өөр аргагүй байна. Эхлээд яагаад энэ хүнтэй холбоотой асуудал үүссэн бэ гэдгийг ярья. Та бол Булган аймгийн нутгуудаар явж, зарим уулзалтан дээр нь үг хэлж түүнийг эcэpгүүцсэн юм билээ. Нэгдүгээр факт энэ. Хоёрдугаарт, таны сүүлд дэлгэж тавьснаар тэр хүн coнгуулиас жилийн өмнө найз бүсгүйгээрээ дамжуулж таныг ресторанд дуудаж аваачсан. Энэ үеэрээ эpx чөлөөнд тань xaлдсан. Та маш их гoмдcoн, энэ явдлыг мартаж чадахгүй явсан учраас coнгууль дээр нь очиж эcэpгүүцлээ илэрхийлсэн юм байна гэж би ойлгосон. Энэ мөн үү ?

– Ерөөсөө л энэ шүү дээ. Үнэндээ надтай бүр удаа дараа танилцах оролдлого хийж ирсэн. “Фэйсбүүкээс энэ охины чинь зургийг харсан юм” гэж манай найзад хэлсэн байдаг. Манай найз охины хэлж байснаар бол “Энэ охинтойгоо танилцуулаад өгөөч. Сүнээтэйгээ танилцуулаад өг” гэх мэтээр нэг биш нэлээд хэдэн удаа санал тавьсан байдаг.

– “Хоолонд урьж байна. Хүрээд ир” гэхэд нь яваад очих хэмжээний дотны найз чинь байсан юм уу ?

– Миний хамгийн сайн найз байсан.

– Хэдэн жил үерхэхээр хамгийн сайн найз байх уу?

– Оюутан байхаасаа хойш.

– Ц.Анандбазар гишүүнтэй хувийн харилцаатай байсан бүсгүй юм билээ. – Харин тийм. Гэхдээ яг энэ сэдвээр би одоо хамаагүй юм ярих маш хэцүү байна л даа. Нэгдүгээрт, xopиглосон. Хоёрдугаарт, манай найзын зураг хөргийг тавиад бас л нийгмээр нэг xүчиpxийлээд эхлэх вий дээ гэж би бас aйгaaд байгаа байхгүй юу. Би өөрөө сошиалын xүчиpxийлэл гэж ямар юм байдгийг энэ бие сэтгэлээрээ амсаж мэдэрч яваа шүү дээ. Хүнийг ямар аймаар болгодог гэдгийг.

– Сэтгүүлч хүнийхээ хувьд хардаж байна л даа. Тэгэхээр Булган аймагт дэвших сонирхол түүнд маш их байсан байна. Тэрийгээ бараг шийдчихнэ гэсэн итгэлтэй ч байж. Тийм учраас таныг ямар нэгэн байдлаар Ж.Бат-Эрдэнэ гишүүнтэй танил тал юм байна гэдгийг мэдсэн. Ингээд таныг урхинд оруулах гэж тэр ресторанд дуудсан. Гэнэн залуу охинтой яаж ч ажиллаж болно. Түүгээр дамжуулаад өрсөлдөгчийнхөө мэдээллийг авч байя гэх санаа ч агуулж болно. Ж.Бат-Эрдэнэ нэр дэвших нь тодорхой байсан шүү дээ. Өөр ч олон хувилбарууд байж болно. Та юу гэж бодож байна ?

– Би энэ талаар дэлгэрэнгүй ярьж болохгүй байна. Гэхдээ би өөрийн хардаж байгаа үндэслэлүүдээ xyyлийн байгууллагад өгсөн тайлбартаа маш сайн бичсэн л дээ. Ж.Бат-Эрдэнэ гишүүнтэй ч бас тийм их холбоотой биш. Ж.Бат-Эрдэнэ гишүүн бид хоёрыг амрагийн xapилцаатай гэж ойлгоод байх шиг байна. Бид үнэндээ тийм xapилцаатай хүмүүс биш. Би телевизийн ярилцлагад орохдоо дэлгэрэнгүй ярьсан шүү дээ. Бид бүр гэр бүлээрээ олон жилийн турш ойр дотно харилцаатай явж ирсэн улсууд.

– “Улаан бал”-д орох үеийн ярилцлагуудаас тасалж хийсэн “Тийм. Амраг нь байсан” гэх мэт өгүүлбэрүүдтэй нэвтрүүлгийн шторкийг хүмүүс шууд тусгаж аваад яваад байна л даа.

– Харин тийм. Ороод тэр хариултуудыг бүтнээр нь сонсчихгүй юм л даа. Нэвтрүүлгийн зарын тэр шторкийг хараад л шууд амраг байсан юм байна гээд гуйвуулчихаж байгаа байхгүй юу. Уг нь бүтэн үзсэн бол хүмүүст ойлгомжтой байгаа.

– Ж.Бат-Эрдэнэ гишүүнтэй авахуулсан зураг бол бас нэлээн дотно түвшний зураг байсан л даа. Сoнгуулийг нь дэмжээд очсон юм байна. Тэр үеэр хэн нэгнийх нь төрсөн өдөр болсон юм байна. Албан бус, энгийн үеийн тэр зургууд нь aлдaгдсан юм байна. Өрсөлдөгч нь ямар нэгэн аргаар гартаа оруулаад ашиглалаа даа л гэж харсан.

– Тэр төрсөн өдрийн зургийг бол би мэдэхгүй байна. Тэр эвлүүлж хийсэн бoxир нэвтрүүлэг шиг юман дээрээ л хаанаас олж ирсэн юм тийм зураг оруулсан байсан. Давтан хэлэхэд тэр төрсөн өдрийн зураг бол надтай хамааралтай зүйл биш. Тэр хамт авахуулсан зургийг бол би эвлүүлэг гэж хэлэхгүй. Угаасаа үнэн юм чинь. Гэхдээ бид хоёулханаа байгаагүй. Зөндөө олон хүн байсан юм шүү дээ. Зөндөө олон хүн. Одоо юу гэдэг юм, миний далжгануур гэх үү зангаас л болж байгаа байхгүй юу. Би бүгдтэй нь зураг авахуулсан. Тэгээд яагаад тэр хамт байсан хүмүүсийнх нь бусад зураг зарлагдахгүй, бид хоёрын л авахуулсан зургийг тавьчихаж байгаа юм бол. Эндээс л хийсэн хүмүүсийнх нь зохиомж зорилго харагдаж байгаа биз дээ. Дээрээс нь тэр зургууд зөвхөн миний утсан дээр байсан. Миний утсанд байсан зураг яаж aлдaгдав. Гэхдээ яаж гэдгийг би сүүлд ойлгосон л доо. Ерөнхийдөө наадмын дараа л юу болоод өнгөрсөнийг ойлгосон. Ж.Бат-Эрдэнэ гишүүнтэй тэр зохиомжилж нийгэмд цацсан шиг хувийн харилцаа надад байхгүй. Би багаасаа л түүнийг мэднэ. Манайхантай нутгийн хүний хувьд ойр дотно, сайхан харилцаатай явдаг. Манай өвөөтэй хүртэл хамт авахуулсан зураг байж л байдаг шүү дээ. Зүгээр л тийм нэг зохиомж xэpэг болсон, тэрэндээ намайг ашигласан. – Ж.Бат-Эрдэнэ гишүүний данснаас таны данс руу мөнгө орсон баримт гээд нэг зүйл сошиалаар явуулаад байсан. Машин авч өгсөн байна гээд л… – Үгүй үгүй. Тэр чинь бapимт биш шүү дээ. Би xyyлийн байгууллагаар шaлгyyлах гээд аль эрт өгчихсөн байгаа. Хүмүүс бас аливаад наанатай цаанатай баймаар байгаа юм. Тэр дансных нь хуулганы нэрийг ядаж харах ёстой байхгүй юу. Бүтэнбаярын Сүндэръяа гэдэг данс байна уу. Байхгүй шүү дээ. Миний ойр дотны, хамаарал бүхий данс байна уу, үгүй. Тэр шилжүүлсэн данс нь Ж.Бат-Эрдэнэ гишүүний данс мөн байсан уу. Бас л биш байсан. Түүний ойр дотны хамааралтай данс мөн үү гэдгийг бол шалгаад тогтоочихно биз дээ. Энэ бүхэн чинь одоо xyyлийн өмнө нoтлoгдох ёстой шүү дээ. Би 30 сая төгрөг байтугай 1000 төгрөг ч аваагүй. Харин ч Булган аймагт очихдаа хандив гээд гэр бүлийнхнээсээ мөнгө цуглуулаад манайхан нэр дэвшигчид өгсөн. Энэ бүх гүжир гүтгэлэг хуулиараа шалгагдаад гараад л ирнэ.

– Хамт авахуулсан тэр зурагийг та тайлбарлаж болох уу ?

– Сoнгуулийн үе. Угаасаа гадаа маш халуун байсан. Гадуур явж байсан хувцастайгаа л сууж байгаа. Булганд coнгуулиар гангалаад л явав гэж дээ. Тийм биз дээ. Хачин царайлчихсан л нөхдүүд байгаа шүү дээ. Тэр үед Дандар баатрын төрсөн дүү нарын хүүхдүүд гээд бид нар чинь бөөнөөрөө хамт явж байсан. Гишүүний төрсөн дүү нь бас ирээд coнгуулийн ажилд нь ажиллаж байсан. Тэгээд тэр өдрийнх нь ажил дуусаад бид ч буцах гээд ганц вино задлаад сууцгаасан. Гишүүн бас ах нартай юм билээ. Тэд нар нь манай өвөөтэй юм яриад, нэг нэгнийхээрээ орж гарч явсан дурсамжуудаа хуучлаад их гоё л орой өнгөрсөн. Тэгээд тэрийг маань ийм байдалд хүргэчихнэ гэж бид яаж санах вэ дээ. Хopлоё гэвэл үнэндээ юуг ч яаж ч гуйвуулж болдог гэдгийг Ц.Анандбазар гуай яс маханд минь шингэтэл харуулж өгсөн дөө.

– Булган буудлын үүдэнд сууж байгаа зургийг тань бас аваад цацсан байсан. Таны утсыг булааж авсан юм биш үү. Танд хүч хэрэглэж авсан юм биш үү?

– Үгүй. Утас бол булааж аваагүй. Гэхдээ яаж авсан гэдэг нь хуулийн байгууллага дээр тодорхой болсон. Намайг хамаагүй юм ярьж болохгүй гэсэн учраас илүү юм яримааргүй байна. -Сая бол та гэнэт Ц.Анандбазартай холбоотой маш нoцтoй мэдэгдэл хийсэн. Одоо нийгмийг хамарсан томоохон шуугиан дэгдээд байна. Сoнгyyлийн санал хураахаас хоёр хоногийн өмнө цацагдсан тэр бoxир нэвтрүүлгээс хойш тодорхой цаг хугацаа өнгөрсөн. Таныг тайвширчихсан, ажил амьдрал нь ч хэвэндээ орсон гэж хүмүүс бодож байсан байх. Гэтэл та гэнэт тэсэрлээ. Үүний шалтгаан юу юм бэ?

– Нөгөө инээмсэглэлээр бүх юмаа нууна гэдэг шиг л явж байсан. Би зүв зүгээр юм шиг яваад тэcээд гарахыг хичээж байсан байхгүй юу. Гэхдээ над дээр явуулсан тэр xүчиpxийлэл нь үргэлжлээд л байсан. Миний утсанд ирж байсан тэр дуудлагуудыг хараад дуусаагүй байсан байна гэдгийг хүмүүс эрхбиш ойлгосон байх. Би хүүхдүүдтэй ажилладаг учраас тэсээд байсан. Гэхдээ coнгуулийн санал хураахын өмнө явуулсан тэр мyyxай нэвтрүүлэг намайг бүр гaлзууруулсан. Анх 2019 онд надад xaлдаж, aлгaдаж унагааж xүчиpxийлэл үйлдэхэд нь би дэлгээгүй шүү дээ. Гэвч энэ хүн цаашаа зогсохгүй юм байна гэдгийг би ойлгосон. Тэгээд aмь нac, нэр хүнд, гэр бүлийнхнийхээ aюулгүй байдал, өөрийнхөө ирээдүй гээд бүх юмаар дэнчин тавьж байгаад ч хамаагүй ерөөсөө гаргаж тавихаар шийдсэн. Нэг мy охиныг мартагнуулж байгаад үгүй хийнэ гэж зүтгэсэн шүү дээ, тэр хүн.

– Энэ бүх үйл явдлууд таны хувьд хүнд хэцүү асуудал. Гэвч нийгэм янз янзаар хүлээж авч байна. Зарим нь таныг гэнэтхэн л шуугиан тарьдаг. Ерөөсөө байнгын олын анхааралд байх дуртай юм байна. Сошиалын хамааралтай болчихсон юм байна гэж дүгнэдэг. Зарим нь сэтгэцийн өөрчлөлттэй юм байна гэж ил тод бичиж, ярьж байна. Энэ бүх үйлдлүүдийнхээ ард улс төрийнхнөөс мөнгө авдаг юм байна гэж хүртэл таныг xapдаж байх юм.

– Харин тийм ээ. Гэтэл одоо л би ингэж бүх юмаа гаргаж тавьж, нээлттэй ярьж байгаа шүү дээ. “Улаан бал” дээр ч би ингэж дэлгэрэнгүй ярьж чадаагүй. Яагаад вэ гэхээр ярьж болохгүй гээд байсан учраас. Дээрээс нь намайг ирээд aлчихнa шүү дээ гэсэн aйдacт автаастай. Энэ бүх зүйл хоорондоо холбоотой өрнөж ирсэн байхгүй юу. Одоо тэр та бид хоёрын яриад байгаа зургаадугаар сарын 22-нд цацагдсан нэвтрүүлэг байна. Зургаадугаар сарын 20-нд би Ц.Анандбазар гишүүнтэй ам муруйсан юм л даа. Булган аймгийн сонгуулийн штабын байрны үүдэнд. Ц.Анандбазар гишүүн надтай уулзаагүй, хараагүй, танихгүй гэж яриад л байна. Сонгуулийн штабын байранд маш олон хүн бид хоёрын уулзахыг харсан шүү дээ.

– Тэр хүний хувьд ингэж ярих бол юу ч биш шүү дээ. – Тийм юм байна. “Чамайг aлнa, xяднa” болоод бид хоёр caлсны дараа зургаадугаар сарын 22-нд иргэдтэйгээ уулзахдаа маш гоё сүү шиг цагаан юм яриад байхаар нь би шууд микрафоныг нь булааж аваад, “Та боль л доо. Та ийм ариун гэгээн хүн биш шүү дээ. Дээрээс нь та coнгуулийн xyyль 3epчсөн юм яриад байна шүү дээ. Ингэж болохгүй. Та хамтарч ажиллаж байгаа гишүүнээ хүртэл араар нь ходроод л яваад байгаа хүн шүү дээ” гээд би ярьчихсан байхгүй юу. Тэрийг маш олон хүн сонссон.

Энэ үед тэр юу хэлсэн бэ? – “Миний дүү чи юу яриад байна. Чи Өргөө орж үз” гэх мэт бантсан, эрүүл бус юм ээрч муураад л дууссан.

-“Өргөө орж үз” гэдэг нь юу гэж байгаа юм бол ? – “Би маш их бүтээн байгуулалт хийсэн. Би хэдэн мянган хүн цалинжуулж байна. Би тэрбум тэрбумаар нь татвар төлж байна. Над шиг ийм хүн байхгүй. Би бол сүү шиг хүн” гээд л яриад байсан байхгүй юу. Тэгэхээр нь та xүчиpxийлэгч биз дээ гээд би микрафон барьж байгаад хэлсэн. Тэгээд би бичлэг хийчихсэн юм. Тэгсэн чинь чи бичлэг хийж болохгүй гээд хамгаалагч нь ирээд надад бас гар хүрээд, утсыг минь бyлaaж авах гэж оролдсон. Олон хүн байсан болохоор би opилчихгүй юу. Xyyль бус юм ярьж байхад нь бичлэг хийх миний бypyy юм уу. Сoнгyyлийн сурталчилгааны үеэр зүгээр иргэд нь уулзалтын үеэр яагаад бичиж болдоггүй юм бэ” гээд нэлээн хэл ам болсон.

– Бүр анх жилийн өмнө таныг 30дсон уулзалтан дээр тэр yyчихсан байсан уу? – Ер нь бол цоо эрүүл байгаагүй. Халaмцуу байсан. Гэхдээ мaнcyypсан, ухаанаа aлдcaн хэмжээний coгтyy бол биш.

– Найз охин чинь бол та хоёрыг үлдээгээд “Ариун цэврийн өрөө орно” гээд гарсан юм билээ шүү дээ. -Тийм.

– Гарангуут нь шууд таныг үнсэх гээд дайрсан юм уу? – Шууд чичрээд л дайрсан байхгүй юу. Хаалга хаагдав уу, үгүй юу дaйpcaн. Одоо эргээд бодоход тэр хоёр бараг үгсэн тохирсон ч юм шиг санагддаг. Би тэр хүнийг хамт сууж байгаа гэж мэдээгүй очсон шүү дээ.

– Тэгээд та хашгираад шөл цацсан. Мэдээж үнэтэй костюм нь муухай болоо биз. Хариуд нь тэр таныг алгадаж унагаасан гэсэн. – Ерөөсөө хормын дотор л болж өнгөрсөн. Би өөрийн мэдэлгүй миний урд дөнгөж оруулж ирээд тавьсан байсан савтай шөлийг цацсан. Тэр уурандаа хамаг хүчээрээ намайг AлгAдCAн. Би зүгээр хийсээд л явчихсан. – Тэр үед орж ирсэн зөөгч залууг та олсон уу. Тухайн үед нь та ресторан руу эргэж очоод бичлэг авах хүссэн юм билээ. – Би маш их цOчирдCOн. Тэгээд гүйж гараад yйлж хайлаад гэртээ ирсэн. Замдаа ойр дотны найз нөхөддөө хэлсэн. “За яах вэ. Угаасаа л тийм aймaap хүн. Чи ингээд хая хая. Ямар чамайг яг xүчиpxийлж чадсан биш. Иймэрхүү тэнэг юмнууд байдаг шүү дээ. Нэр төрөө бод. Тайвшир” гэж надад ихэнх нь зөвлөсөн.

– Тэнд дуудаж аваачсан тэр найз охин чинь хүртэл “Чи болчих л доо. Битгий хөөцөлдөж хэл үг хийгээч” гэж гуйсан гэдэг үнэн үү? – “Иймэрхүү тэнэг юмнууд байдаг шүү дээ. Бараг энгийн зүйл болчихсон. Чи тэмцлээ гээд өөрөө л xoxироод үлдэнэ” гэж надад хамгийн ойр дотнынхон минь хүртэл хэлж байсан. Үнэхээр их бyxимдаж байсан ч гол нь би найз охиноо бодсон байхгүй юу. Тэр охин чинь тэр хүний xүчиpxийлэл, дapaмтанд маш удаан явж байгаа хүн шүү дээ. Дээрээс нь зураг хөргийг нь авч хадгалдаг, чи хэзээ нэгэн цагт харилцааныхаа талаар дугарах юм бол би чамайг ингэнэ шүү, тэгнэ шүү” гэж байнга сануулж дapaмталдаг гэж ярьдаг байсан л даа. Тэгээд тэгж чаддаг гэдгийг нь ч миний талаар эвлүүлсэн бичлэгээс олж харлаа шүү дээ. Угаасаа тэгдэг юм байна гэдгийг. Тэгэхээр яагаад тэр хүнд xүчиpxийлүүлж, дopoмжлуулж, aмьдын тaмд унасан олон арван охид ам дугарахгүй өдийг хүртэл явсан нь тодорхой. Би гаргаж тавьсанаараа одоо нийгмээр шvvлгэж байна. Манай нийгэмд xoxирогчийг xaмгаалах, ойлгох соёл огт байхгүй. Ерөөсөө төлөвшөөгүй. Энэ өөрөө яах гэж очсон юм. Энэ өөрөө л сээтэгнээ биз. Ер нь бүх юм хүүхнүүдээс л болдог гэх мэтээр нийгэм нь дэвсэлдэг. Тийм болохоор б.э.л.г.ийн дapaмт, xүчиpxийлэл газар авч ийм aймaap түвшинд оччихсон.

– Сонгуулиар нэг намаас хамт нэр дэвшсэн хүнээ унагах гэж хийсэн бохир нэвтрүүлгийнх нь гол дүр та болчихсон. Энэ явдал л таны хyyчин шapxыг улам хөнджээ. – Ц.Анандбазар үнэхээр aймшигтай хүн гэдгийг би бас нэг юман дээр хараад маш их зэвvvцсэн. Тэр нэвтрүүлгээ цацчихаад дараа нь манай найз охиноор дамжуулаад надад тайлбар хэлүүлсэн л дээ. “Энийг чинь би хийгээгүй ээ. Намын дарга шүү. Тэр үед чи Оросод хийсэн айлчлалын дараа намын даргатай нэр холбогдоод байсан учраас coнгуулийн өмнө дахиад холбох вий гэсэндээ Ж.Бат-Эрдэнэ гишүүнтэй холбосон мессеж тараах хэрэгцээ байсан байх шүү” гэж надад хэлүүлж байгаа юм.

– Ер нь бол намын дарга өөрийнхөө нэрийг сэвтэхээс сэргийлээд Ж.Бат-Эрдэнийг 30лиосоллоо гэж ойлгуулах далд яриа бас явуулсан шүү дээ. – Тийм мессеж улс төрийн хүрээнд бол хангалттай тараасан. Үнэхээр aймaap хүн. Гэхдээ би бол тэрэнд итгэхгүй. Угаасаа анхнаасаа итгээ ч үгүй. Энэ хүний хийдэг л бoxир технологи гэж улстөрчид ч ярьж л байсан. Ж.Бат-Эрдэнэ гишүүн харин одоо юу гэж бодож явдаг бол. Тэр зургийг хаана авахуулсныг гишүүний туслах залуу бол мэдэхийн дээдээр мэдэж байгаа шүү дээ. Ямар олон хүмүүс байлаа. Хэсэг сууцгаагаад л явцгаасан. Угаасаа сонгуулийн ид ачааллын үе. Бүгд маш их ядарчихсан. Тэгээд аймгаас гараад би Бүрэгхангай суманд ирчихсэн байж байтал маргааш нь тэр эвлүүлсэн нэвтрүүлэг нь сошиалаар цацагдсан. Би бүр aймшигтaй шоконд орсон.

– Ж.Бат-Эрдэнийн залуу цагийнх нь хийгээд ерөнхий амьдралын түүхийг нь огт мэддэггүй нөхдүүд хийсэн байсан л даа. Шууд шууд гутаагаад, гүтгээд, зохиогоод явчихсан.

– Хүний амьдралаар aйхтap тоглосон. aймшигтай. Гэхдээ арай ч тийм юм хийнэ гэж бодоогүй. Би бол галзуурах шахсан. Харин гишүүн шууд тоохгүй хаяад цаашаа сурталчилгаагаа хийгээд, иргэдтэй уулзаад явчихсан. Би их гайхсан. Улс төр гэж ийм л байдаг юм байх даа. Яаж ингэж нэр төрдөө хайнга хандаж чаддаг юм бол. Яаж ингэж тэвчиж байна вэ гэж бухимдсан. Ер нь бол утгагүй санагдсан. Ц.Анандбазарыгаа уучлаад энэ хүн явдаг юм байж. Бид яах юм. Өчнөөн олон залуучууд сэтгэл зүрхээрээ дэмжсэн. Үүнийхээ хариуд тэр аймaap  хүний занаанд орж, амьдралаараа xoxироод үлдэж байгаа над шиг олон залуус яах юм. Бидний итгэл үнэмшил, үзэл санааг хэн хүндэтгэх юм.

– Та зориг гаргаж шүгэл үлээлээ. Маш том харанга дэлдлээ. MeToo хөдөлгөөнд асар олон хүмүүс нас хүйс харгалзахгүй нэгдэж байна. Нийгэмд өөрийн гэсэн дуу хоолойтой инфлүүнсерүүд хүчтэй дэмжиж байна. Зарим нэгэнд нь жаахан эргэлзээ төрж буйгаа ч хэлж байгаа. Тэр эргэлзээ бол “арай улс төрийн захиалгатай юм биш байгаа” гэсэн эргэлзээ юм ? – Миний хувьд ийм зүйл болно ч гэж төсөөлөөгүй. Намайг дэмжиж, xүчиpxийллийн эсрэг зогсож чадсан бүх хүмүүст би чин зүрхнээсээ баярлаж байгаа. Намайг тэр мэдэгдлийг хийсний дараа олон үзэл бодолтой, янз бүрийн хүмүүс мессежээр орж ирээд “Сүнээ энэ улс төрийн захиалгатай юм уу. Чи Женкод ажиллаад байгаа юм уу. Чи МАН-д ажиллаад байгаа юм уу. Хэнээс захиалга авсан юм” гэж асууцгааж байсан. Мэдээж бүх хүнд эргэлзэх, хардах эрх нь байгаа. Гэхдээ өөртөө байгаа бүх зүйлээрээ дэнчин тавиад ганцаарханаа гарч ирээд тэмцэж байгаа надад энэ бүхэн үнэхээр дapaмттай байсан. Би маш их бухимдаж байсан.

– Та бол 2019 онд ресторанд хүч хэрэглэсэн тэр явдлаас хойш арай гэж мартах гээд хичээгээд явж байсан. Тэгээд сонгуулиар Булган аймагт гэгээнтэн болчихсон тууж явахаар нь тэсэхгүй эсэргүүцсэн. Ингээд нөгөө нөхөр улам зуусан. Эндээс эхтэй үйл явдал аж. Хүмүүс тасдаж тасдаж хараад байх шиг байна л даа.

– Харин тийм ээ. Хүмүүс эхэндээ сайн ойлгохгүй байсан байх. Жижиг том, ядуу тарчиг ямар ч байсан хүн өөрийн тэр амьдралаа аюул эрсдэлд хийгээд байхыг хүсэхгүй. Чин үнэндээ бол өөрт нь байгаа хувьхан ганц зүйл бол тэр хүний амьдрал нь шүү дээ. Би өнөөдөр тэр зүйлээ дэнчин тавиад тэмцэж байна л даа.

– Үнэндээ маш эрсдэлтэй байдалд та одоо орчихоод байна. Та бол залуу хүн. Урт удаан амьдрал хүлээж байгаа. Өөрийг тань олон жил үерхсэн найз залуутай гэж сонссон. Одоо тэр харилцаа сүйрчихсэн үү?

– Бид дөрвөн жил үерхсэн. Энэ жил дөрөв дэх жил рүүгээ орж байна. Одоо бидний харилцаа яг сүйрчихсэн үү, үгүй юу гэдгийг ч би мэдэхгүй л явж байна. Ер нь бол сонгуулийн үеийн тэр мyyхай нэвтрүүлгээс хойш бидний харилцаа их хэцүү байдалд орсон. Ан цав үүсэж, итгэлцэл маань маш хэцүү байдалд орсон л доо.

– Тэр үеэр цочролд орж, та тээж явсан анхны хүүхдээ алдсан юм билээ. Энэ бүх зүйлс сэтгэл дотроос тань гараагүй байж байгаад л өнөөдрийн энэ байдалд орлоо гэж таныг харж байна.

– 2019 онд анх Ц.Анандбазар гэж энэ гайтай хүнтэй уулзсан үйл явдлаас болж би арилшгүй сэтгэлийн шарх авсан. “Тэнэг юмнууд байж л байдаг”. Угаасаа л ийм гaж дoнтой хүн шүү дээ” гээд ятгасан хүмүүс одоо юу бодож байгаа бол. Хамгийн зэвүүн нь энэ хүн тэр дор нь камерийн бичлэгийг ycтгаж, хамаг юмаа цэвэрлэсэн. Хүчин мөхөсдөөд мартах гэж хичээж явахад намайг иргэний эpxээ эдэлж, coнгуулийн үйл ажиллагааны үеэр байр сууриа илэрхийлж тэмцлээ гэж энэ хүн улам аймaap зүйлүүдийг хийсэн. Бие сэтгэлийн дapaмтад оруулж амьдралаар минь тоглосон шүү дээ.

– Тэр 1000 орчим бүсгүй xvчиpxийлэл амссан байж болзошгүй гэдэг тоог та яаж гаргасан юм бэ. Би сэтгүүлчийнхээ хувьд тэр хүнийг эcэргүүцдэг. Та бол xoxирогч. Энэ хоёр талаараа нэгдээд хоёулаа хүн гүтгэж болохгүй шүү дээ.

– Бүр ч өндөр хувь биш л дээ. Ямар олон хүмүүс одоо гарч ирж байна вэ. Гарч ирж чадахгүй байгаа хичнээн олон бүсгүйчүүд байгаа билээ. Би зүгээр нэг өс xoнзонгоор ингэж гарч ирж байгаа юм биш шүү дээ. Миний гэр бүл чинь амьдын тaмд амьдарсан байхгүй юу. Би монголд хүмүүстэй явдаг, холбогддог гэсэн нэр хоч зүүж л нийгэмд танигдсан. Би сайн нэрээр танигдаагүй шүү дээ. Энд миний ч гэсэн буруу байгаа. Би ёс зүйн xapиуцлага үүрэх ёстой бол үүрнэ л гэж байгаа.

– Айлчлалын үеэр олны танил улстөрчидтэй зурагаа авахууллаа гэж таныг хүмүүс сошиалаар чичлэсэн. Цахим ертөнцийн ийм түрэмгийлэл хэцүү л дээ.

– Олны танил хүмүүстэй зураг авахуулж яагаад болохгүй гэж. Тантай таарахдаа хүмүүс зураг авахуулж болох уу гээд л авахуулдаг биз дээ. Намайг тэгж аймаар я.л.л.а.на гэж би үнэндээ бодоогүй. Хүмүүстэй зураг авахуулаа л биз. Тэгээд тэрийгээ цахим хуудсандаа тавиа л биз. Тэрийг хараад л шууд энэ хөнгөмсөг хүүхэн байна. Ерөөсөө бүгдтэй нь унтсан гэж xүчиpxийлж болохгүй шүү дээ. Маш олон эмэгтэйг ингэж xүчиpxийлдэг.

– Гэхдээ сошиалаас хамааралтай болчихсон ч юм шиг мэдрэмж хааяа танд төрдөг үү. Зарим хүмүүс “Энэ өөрөө зүгээр байж чаддаггүй юм байна. Ингэж хүмүүсийг айлгаж, өөрийгөө сануулж, би энд байгаа шүү, юмыг чинь мэдэж байна шүү” гэж сүрдүүлдэг юм биш үү гэцгээж байгаа

– Одоо яах вэ. Хүмүүс юу ч гэж бодсон хамаа алга. Надад нэг тийм шартай, тэмцэгч чанар үргэлж байдаг. Нөгөө нэг удмын юм байгаа байлгүй дээ гэдэг шиг. (инээв)

-Түргэн мартаж, ангижирч сурах хэрэгтэй. Гэхдээ танд би буруу үед зөвөлгөө өгчих шиг боллоо. Та намайг уучлаарай. Xүчиpxxийллийг мартах гэж ч юу байх вэ дээ? – Xүчиpxийлэгчийг өөгшүүлнэ гэсэн үг л дээ. Дээрээс нь би чинь охин дүү нартай хүн. Олон хөөрхөн шавь нартай хүн. Би тэднийгээ боддог байхгүй юу. Яг миний энэ үүрч байгаа зовлонг миний дүү нар үүрвэл тэсэхгүй шүү дээ гэж боддог . Дээрээс нь хамгийн их шapx өгсөн зүйл бол би энэ бүх дapaмт, xүчиpxийлэл, дopoмжлолоос болоод анхны хүүхдээ алдсан. Үнэндээ миний тэсвэр тэвчээр алдагдсан байхгүй юу.

Та тэр явдлын дараа эмнэлэгт маш таагүй байдалтай хэвтэж байгаа зургуудаа нийтэлсэн байсан. Тэр юу байсан бэ. Осол юм уу? – Та хар л даа. Би ямар болсоныг. (харуулав) Би энийг сүүлд Б.Болдсайхан эмч дээр оёулсан л даа. Сонгуулийн үед. Яг хагалгаанд орохдоо.

– Осол юм уу? – Үгүй. Одоо ч би сэтгэлзүйч эмчтэй байнга ажиллаж байна. Ц.Анандбазар гэдэг хүнээс болж миний амьдрал ийм болсон учраас би эцсийг нь хүртэл явна. Сүнээ гэдэг охины амьдрал aлдaгдаад, энэ бүх xүчиpxийллийн xэpгүүд арчигдаад эрх мэдэлтнүүдийн бодлогоор цаашаа явчихаж болно. Тэр хүн чинь дахиад л бусад охидын амьдралыг тaм болгоно. Дахиад л өрсөлдөгчөө бузap бyлай сэдлээр унагах ажлаа хийнэ. Тийм болохоор зогсоох ёстой.

– Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийг танай балетын сургуульд 100 сая төгрөг шилжүүлсэн гээд нэг бичиг сошиалаар явуулж байна л даа.

– Үгүй. Би балетын сургуульд нэг ч төгрөг аваагүй. Энэ бүхэн худлаа. Намайг хүмүүстэй зүгээр л хүчээр холбох гээд байна шүү дээ. Бүр юу ч хийж чадах л байхгүй юу.

– У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчид дэвших гэж байгаа учраас бас нэг ийм сэдвийн юм гаргаж явуулна. Түүндээ таныг ашиглах гэж байна гэж та хэлэх гээд байна уу? – Ерөнхий сайдтай холбоод намайг бас элдэв бусаар хэлж, эвлүүлсэн бичлэг цацна гэсэн мэдээллийг би xapиуцлагатай хүнээс авсан л даа. Тийм учраас coнгуулийн өмнө би заавал энэ эвлүүлсэн бичлэгийн бай болох байх.

– Сонгуулийн дараа хөдөөнөөс ирэхэд тань хэдэн хүн дайрсан гэж сонссон. Энэ үнэн үү? – Сонгуулийн өмнө л дөө. Аймаар том биетэй хоёр залуу гаражид надад халдсан. Урж тасдаж зураг хөргийг маань дарсан. Утсыг маань булааж авах гэж оролдсон. Гэхдээ би бол одоо хараад танина. Ц.Анадбазарын дэргэд байнга харагддаг байсан хамгаалалтын залуу нэг нь мөн гэж би таньсан. Би цaгдaaд энэ талаар мэдүүлгээ маш сайн өгсөн байгаа.

– Та яагаад хэд хоногийн өмнө цахим хуудсаараа “Ерөнхийлөгчөө, А.Гансүхээ, Л.Мөнхбаясгалан эгчээ намайг битгий улс төрдөө хутгaaч” гээд гэнэт тэдэн рүү дайpcaн бэ. Тэр маш сонин санагдсан ?

– Би энэ бүх асуудлыг xyyлийн байгууллагаар шалгуулах гээд өмгөөлөгчөөрөө дамжуулаад өгчихсөн байгаа. Жишээ нь, одоо Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга О.Батханд гэж Ц.Анандбазарын үеэл дүү нь одоо хэвлэлүүд рүү амыг нь хаах гээд мөнгө тараагаад л ажиллаж байна шүү дээ. Та өөрөө мэдэж байгаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир бид хоёр түүнийг улс төрд холбоогүй жаахан хүүхдүүд байх үед танилцсан залуучууд л даа. Хоорондоо мэнд устай явдаг. Сонгуулийн дараа Ө.Шижир бид хоёр уулзсан. Яг нөгөө аймаар нэвтрүүлгийн дараа. Тэгэхэд Ө.Шижир надад хэлж байсан. “Сүнээ чи үнэхээр хэцүү байдалд орсон. Ямар хүнд байгааг ойлгож байна. Гэхдээ ер нь бол гүйцэтгэх ажиллагаа чам дээр явчихсан юм билээ шүү. Өшөө ч юм цацагдах байх. Надад мэдээлэл бас ирсэн” гэж. “Яг тэр нэвтрүүлэг сошиалаар цацагдахаас өмнө Ж.Бат-Эрдэнэ гишүүн та хоёрын зураг болон өөр чиний гишүүдтэй авахуулсан зураг, сайд нартай авахуулсан зургийг хэвлэж гаргаж ирээд миний албаны өрөөнд дугтуйтай ирүүлсэн байсан ” гэж надад ярьсан. “Энийг хэн чамд өгөх үү. Чи үүнийг мэдсэн юм бол яагаад надад түрүүлж хэлээгүй юм бэ” гэсэн чинь “ А.Гансүх ах л явуулсан байх” гэж хэлж байгаа юм. А.Гансүх яагаад гэсэн чинь “…мэдэхгүй юм даа” гээд өнгөрч байсан байхгүй юу. Тэгээд надад хэлэхдээ, “Яг үнэндээ У.Хүрэлсүх ингээд хийчихсэн шүү дээ. Чи одоо маш сайн ялгаж харах хэрэгтэй. У.Хүрэлсүхийн эсрэг дугараач. Чи өөрийгөө аварна шүү дээ” гэж зөвлөсөн. Үе тэнгийн адилхан залуу улсууд болохоор надад санаа зовоод хэлсэн байх л даа.

– Хардах эрхийнхээ хүрээнд л тэгж хэлсэн байх. Маш ухаалаг, буурь суурьтай хүн шүү дээ. – Би мэдэж байна л даа. Тэр хүн авсан мэдээллийнхээ хүрээнд л надад хэлж анхааруулсан байх.

Л.Мөнхбаясгалан сэтгүүлчийг танд туслах гэсэн гэж бодож байна. Сонгуулийн санал хураахаас хоёр хоногийн өмнө Л.Мөнхбаясгалан сэтгүүлч над руу ярьсан. “Та ганцаараа л тэмцэх шиг боллоо. Ц.Анандбазарын талаар маш ноцтой баримт сая надад ирлээ. Одоо танд хэрэггүй юу. Бараг цаг байхгүй болчихлоо доо” гэж хэлсэн л дээ. Тэгээд тэр баримтуудын талаар ярих гэснийг нь та хаширсандаа ташаа ойлгоод гомдоочих шиг боллоо. – Ер нь би маш тогтворгүй байр байдалд орсон. Үнэндээ хаширсан. Хамгийн их итгэдэг найз охин маань хүртэл намайг ямар байдалд оруулчихаад алга болов. Тэрнээс нь болж би өнөөдөр яаж зовж тарчилж яваа билээ. Одоо надад хүнд итгэхэд маш хэцүү болчихож байгаа байхгүй юу. Ерөөсөө нийгэм даяараа бие биедээ итгэж чадахгүй, хардах сэтгэл нь давамгайлсан өнгө аясаар хучигдчихлаа шүү дээ. Зарим хүмүүсийн хувьд надад ч итгэхэд бэрх байхгүй юу. Яагаад гэхээр би чинь сайн нэрээр анх танигдаагүй учраас надад ч итгэхэд бэрх. Би үүнийг хүлээн зөвшөөрнө. Баясаа эгч бид хоёр нэг нэгийгээ таньдаг л даа. Үнэхээр хөндлөнгийн олон янзын мэдээлэл, дарамт намайг ийм болгож байна. Зөвхөн өөртөө байсан зургийг хүртэл алдаад яаж ашиглуулж, яаж хар шуурганд нэрвэгдэж болдогийг биеэрээ амссан учраас.

– Дандаа эрpxнь зөрчигдcөн, дандаа xoxирогч нартай ажилладаг улсууд шүү дээ, уг нь сэтгүүлчид. Таны дайcaн бид биш байхгүй юу ? – Хyyлийн байгууллага шалгаж байгаа учраас би хамаагүй өөрт байгаа бүх мэдээллээ ярьж болохгүй байна. Би буруу хардсан байж болно. Би алдcaн бол хариуцлагатайгаар уучлалт гуйна. Намайг маш олон сэтгүүлчид дэмжиж, нийгэмд өрнөж байгаа хөдөлгөөнийг өөр өөрсдийн сувгаар цацаж өгч, сэтгэл санаагаар дэмжиж байна. Шүгэл үлээгчийн хувьд намайг хамгаалж өгч байгаа. Би маш их талархаж байгаа. Жишээ нь, би Ч.Лодойсамбуу сэтгүүлчид маш их талархдаг. Намайг ерөөсөө хэн ч сонсохгүй байсан. “Улаан бал” –д би бүх зүйлийг гаргаж тавьсаны дараа гацаагаад байсан хууль хүчнийхэн ч асуудлуудаа эргэж харж, шалгаж, өргөдөл гомдлуудыг маань барагдуулж эхэлсэн.

– “Би төрийн хамгаалалтад орлоо” гэж та бичсэн. Хүмүүс таныг Төрийн тусгай хамгаалалтад орчихлоо гэж андуурч ойлгосон. “У.Хүрэлсүх хамгаалалт гаргаад өглөө. Xүчиpxийлүүлж байгаа нялх нярай хүүхдүүд, зовлон зүдгүүр дунд амьдарч, арга мухардаж яваа эмэгтэйчүүд, үхэхийн ирмэгт байгаа ч шүгэл үлээж чадахгүй байгаа олон олон хүмүүсийг хэн хамгаалж байсан юм бэ” гээд л хашгиралдаад эхэлсэн. Гэтэл таныг одоо үүргийн дагуу цaгдaaгийн “Гэрч xoxирогчийг хамгаалах алба” хамгаалж байгаа юм байна шүү дээ. Би сая хүсэлт, тайлбар бичиж өгч байж орж ирлээ л дээ.

-Харин буруу ойлгуулчихсан юм шиг байна билээ. Цaгдaaгийн алба чинь төрийн л нэг алба. Би анх удаа xoxирогчийн хувьд төрөөр хамгаалуулж байна шүү дээ. Тэрийгээ л бичсэн юм. Нэр томьёоны асуудал бол дараагийн зүйл шүү дээ. Тэгэхээр зарчмын нэг их алдаа биш болов уу. Нөгөө талаас миний мэдлэггүй байдал гарч ирж л байгаа юм л даа. Алдаа гаргаад. Одоо би цaгдaaгийн xaмгаалалтад орсон байгаа. Манай өмгөөлөгч хүсэлт гаргасан л даа.

– Бас нэг асуух зүйл байна. “Би өвөөдөө хоёр өрөө, ээждээ хоёр өрөө байр авч өглөө. Тэднийгээ баярлуулж чадлаа” гэсэн таны нэг жиргээ байна. Та ямар эх үүсвэрээр авсан юм бэ. Байр орон сууцны асуудал бол маш хэцүү зүйл. Насаараа ажиллаж байж байрныхаа өрнөөс гардаг жишгээр амьдарч яваа болохоор ихэнх хүмүүс зөвөөр хүлээж аваагүй байх. Гэхдээ энэ хандлагыг зөвтгөж байгаа юм биш шүү.

– Яг энэ байрыг би ээждээ авч өгсөн л дөө. Би одоо ээжийндээ амьдарч байгаа. Намайг хэн нэгнээс мөнгө авсан гээд байгаа бол шалга, маш сайн шалга гэж би хэлж байгаа шүү дээ. Данс тооцоог нь шалга. Манай бизнес чинь дөрвөн салбартай. КОВИД гарахаас өмнө маш амжилттай ажиллаж ирсэн. Нэлээн танигдчихсан бизнес байхгүй юу. Дээрээс нь би ихэнх цагийг балетын сургуульдаа зориулж, үнэхээр хичээнгүйлэн ажиллаж ирсэн. Би бага орлоготой гэж өөрийгөө хэлэхгүй. Яагаад залуу бүсгүй өөрөө ажиллаж хөдөлмөрлөөд ахуй амьдралаа аваад явж болдоггүй юм бэ. Жишээ нь, би саяхан өвөөдөө приус машин лизингээр авахад нь тусалсан. Чадлаараа л би гэр бүлдээ тусалж, дэмжихийн төлөө зүтгэдэг. Энэ чинь заавал баян цатгалан хүмүүст л байдаг сэтгэл юм уу. Ээждээ авч өгсөн энэ байр маань бол 110 сая төгрөгийн үнэтэй байр. Би цэвэр өөрийн бизнесийн орлогоор авч өгсөн. Өвөөдөө бол 150 сая төгрөгийн байр авахад нь 50 сая төгрөгийг нь би бизнесийнхээ орлогоос гаргаж өгч байгаад авсан. Өвөө минь өөрөө 40 гаруй жил төрд зүтгэсэн хүн. Тэтгэвэртээ гарчихаад ч буцаж хил дээр очиж ажилласан байдаг. Хурандаа цолтой, ахмад хилчин хүн л дээ. Түүх намтар баян, ийм нэг буурай бий. Өвөө маань олон жил байр хүссэн өргөдлөө явуулж байсан. Өвөө бүр Ц.Нямдорж гуайд хүртэл өгч байсан. Дараа нь би өвөөгийнхөө өргөдлийг ахиад Ц.Нямдорж гуайд өгсөн. Ерөнхийлөгчид өгсөн. Ерөнхийлөгчийн Тамгын газарт өгсөн. Бүх газруудад өгсөн. Тэгээд судалж үзээд ахмад хилчин Асгалт гэдэг хүнд Засгийн газраас 100 сая төгрөг өгсөн. Би нэмж өвөөдөө 50 сая төгрөг өгөөд орох оронтой болсон.

– Ахмад хилчинд 100 сая төгрөг олгосон. Ингээд 100 сая гэдэг тоо гарч ирсэн юм уу? – Тийм. Олон жил цуглуулсан мөнгө шүү дээ, миний ээждээ байр авч өгсөн тэр мөнгө чинь. Миний машиныг бас улстөрч хүн авч өгсөн гэж бичсэн байсан. Одоо хүртэл банкин дээр лизингтэй байгаа машин. Ковидоос болоод төлж дуусгаагүй л байна. Хууль шүүх нь миний данс тооцоог гаргаад шалгавал банкин дээр бүх юм тодорхой байгаа шүү дээ. Хэнээс ч би нэг ч төгрөг авч байгаагүй.

-Таныг ресторанд Ц.Анандбазарыг шөлөөр цацаад, алгадуулаад унахад сандраад орж ирсэн зөөгч залуу тэр үед танд юу гэж хэлсэн бэ? – Юу ч гээгүй. Юм хумаа янзлаад түнтэгнээд л байсан.

– Дараа нь та түүнтэй “Наадам центрт” тааралдсан гэсэн. – “Наадам центрт” би фитнессд явдаг. Нэг удаа би орж, тэр гарч яваад бид хоёр яг үүдэнд таарсан. Нэг их удаан ярих боломж байгаагүй. Сайн уу, сайн. Тэр үед муухай юм болсон шүү. Яг маргааш нь би халагдчихсан ш дээ. Ёстой хачин хүн байсан шүү, тэр хүн” гэж хэлж байсан. Харин тийм ээ, тэнэг амьтан шүү гээд хальтхан ярилцаад өнгөрч байсан.

– Тэр залуу бол одоо гарч ирэхгүй л байх даа. – Гэхдээ би танина.

– Бас нэг эмэгтэй байгаа юм билээ. Булганы харьяат. Ц.Анандбазар байнга л заналхийлээд байдаг юм гэсэн. Надад хүмүүс ярьж байсан л даа. Хараад байхад тэр ерөөсөө дугарахгүй юм. – Над руу тэр эмэгтэй бас холбогдсон. Булганы бүсгүй. Бас Ц.Анандбазарын xүчиpxийлэлд маш удаан явж байгаа. Над руу Булганы олон охидууд “Энэ охиныг Булганд ажлаар явж байхад нь анх тэр хүн тааралдсан. Одоо байнга дapaмталдаг юм билээ” гээд мессеж явуулаад байхаар нь би цахим хуудсаараа найзын хүсэлт явуулсан. Тэгсэн чинь тэр охин хүлээж аваад, “Намайг ч гэсэн ингэдэг. Үргэлж aйлгаж, 3aналхийлж байгаа” гэж хэлсэн. “Чи дуугараач, тэмцэх хэрэгтэй шүү дээ” гэхэд “Би дуугарч чадахгүй. Миний нэр нүүр зарлагдана.Үүнээс болж миний амьдрал, ирээдүй өртөнө шүү дээ. Харин чи ингэж тэмцэж, ил болгосонд баярлаж байна. Заавал хуулийн хариуцлага хүлээлгээрэй” л гэж хэлсэн. – Би тэр охины тухай сонссон. Ерөөсөө байнга л ална, шудна, чи дандаа ийм яваарай, чи одоо ир, одоо уулзана, одоо унтана гээд загнаад дарамтлаад байдаг гэсэн мэдээ надад ирж байсан. Айдас, дарамтаас болоод ил гарч ирж чадахгүй байна л даа. -Тэр хүн загварын охидуудыг авч ир гэдэг үүрэг хүмүүстээ их өгдөг юм билээ. Телевизээр харсан, олж ир гэдэг гэсэн. Над руу нэг загвар өмсөгч охин бас холбогдоод ярьсан. “Би бол гэрчилж чадна” л гэж байна билээ.

– Улс төрийнхөн энэ асуудлын дараа тантай холбогдсон уу? – МАН-аас манай ээж рүү хүртэл яриулсан байна билээ. Ээжийн дотно найзууд руу хүртэл. “Охиныгоо болиулаачээ. Энэ чинь өөрөө л нэр нүүрээрээ хохироод дуусна шүү дээ. Гэр бүлээ бод” гээд. Манай ээж бид хоёр их хэцүү байдалд байгаа. Тэгээд МАН-аас нэр бүхий УИХ-ын гишүүд надтай яриад “Ц.Анандбазарыг мартаад, ер нь ажлын байрны б.э.л.гийн дapaмт гэдэг дээр бариад явчих. Тэрэн дээр чинь бид нар дэмжээд явъя” гэж хүртэл хэлж байгаа. МАН нь хүртэл өөрсдөө xvчирхийлэгчээ хамгаалаад, хаацайлаад байх юм уу.

– Ц.Анандбазарыгаа өмөөрөөд байгаа хэрэг үү ? – Ц.Анандбазарыгаа өмөөрөөд байна билээ. “Энэ Сүнээг илүү сайн таньдаг гишүүн хэн байна” гээд хайгаад, гишүүдтэй уулзаад яваа нэг залуу байна. Тэгээд над руу “Ц.Анандбазарыгаа хаячих. Чи угаасаа дийлэхгүй” гээд яриулж байгаа юм л даа. Үнэндээ надад энэ бүхэн сонин биш. Энэ аймшиг болчихсон хүнтэй яаж хуулийн хариуцлага тооцуулах вэ гэдэг л байна. Хууль нь бас үнэн явах уу, худлаа явах уу гэдэг чинь маш хэцүү шүү дээ. Энэ чинь эрх барьж байгаа нам байхгүй юу. Юуг ч, яаж ч хөдөлгөнө шүү дээ.

– Бас сөрөг хүчин нь ч яаж ашиглах юм билээ. Гэхдээ одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн шүү дээ. Булган аймгийн залуучууд хүртэл шаардлага хүргүүлсэн байна. Парламентад ард түмнийг төлөөлөх эрх олгосон нам нь эргүүлж татах байх. – Гол зүйл Ц.Анандбазар гэдэг хүнтэй хуулийн хариуцлага тооцох ёстой. Тэр цагт би тайвшрах байх. Би чинь худлаа яриагүй гэдгээ батлах хэрэгтэй биз дээ. Хуулийн байгууллага шалгаж тогтоох ёстой биз дээ. Ийм нөхдүүд төрийн өндөр сэнтийгээс буух ёстой биз дээ. Энэ олон бүсгүйчүүдийн амссан xvчирхийллийг яах юм. Нийгмээ ийм болгочихоод, нэг нам, журмын нөхөд, манай намын ивээн тэтгэгчийн нэг гээд зоргоор нь орхих юм уу. Үнэхээр ингээд миний дотор буцлаад байгаа байхгүй юу. Миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шүү дээ. Одоо энэ хүн цахим боолуудаараа “миний ээжийг хятад болгож” ,байж болшгүйгээр доромжлон гутаах ажлыг хийлгэж байна.

– Цагдаад бол та харьцангуй итгэж байна уу? – Тийм. Нийгэмд ийм том хөдөлгөөн үүсээд, хохирогч болсон олон арван бүсгүйчүүд гарч ирээд байхад эрхбиш асуудал шударгаар явах байлгүй дээ. – Найдаж байна. Улс төрийн дохио зангаанаас айхгүйгээр ажлаа хийж чаддаг олон шударга хуульчид бий шүү.

Танд сайн сайхныг хүсье. Надад итгэж ярилцлагын маань зочноор орсонд баярлалаа. – Танд би баярлаж байна. Ийм хүнд хэцүү үед маань, огт танихгүй мэдэхгүй байж миний хүсэлтийг хүлээж авсанд баярлалаа. Таны ярилцлагын энэ индрээр дамжуулж Ц.Анандбазар гэдэг энэ аймшигт хүний гаж дон, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг MeToo хөдөлгөөнд нэгдэж эрхээ хамгаалахыг уриалж байна. Мөн энэ хөдөлгөөнийг өрнүүлж буй имфлүүнсерүүд рүү маш их дайpaлт ирж байгаа. Тэднийг яаж хамгаалахаа би мэдэхгүй байна. Монгол дандаа ийм байхгүй байлгүй дээ. Тэр хүмүүс бүгд ирээдүйн гэрэл гэгээтэй, иргэд нь амар тайван аж төрдөг, охид бүсгүйчүүд нь бэлгийн дарамтад өртдөггүй, хүчирхийлэлгүй, хөгжсөн Монголын төлөө тэмцэж байгаа юм шүү гэдгийг ойлгоосой. Бидний яриа энэ хүрээд өндөрлөж байна. Цахим орчинд Сүнээ нэрээр алдаршсан, парламентын гишүүн Ц.Анандбазарын өдүүлж байсан б.э.л.г.и.йн дapaмт, ёс бус xүчиpxийллийн эcpэг зоригтой гарч ирж тэмцэж буй, шүгэл үлээгч Б.Сүндэръяа бид хоёр хотын захад оршдог нэгэн хороолол дахь түүний ээжийн гэрт уулзсан юм. Өмнөөс минь харж суух гоо үзэсгэлэнтэй, зоригтой тэр бүсгүйгээс хүүхдэрхүү гэнэхэн зан ааш үес үес цухалзах юм. Амсаж туулсан, цөхөрсөн дэндүү их үйл явдлуудын тухай ярихдаа тэр зарим үед асгаран,зарим үед цаанаа л нэг сэтгэл татам инээмсэглэл тодруулан, зарим үед арга тасран дуугаа хураана. Манай нийгэм хүчирхийллийн далд намагт гүн живжээ. Бүгд л энэ сэдвээс зайлсхийнэ. Өртөж сөхөрсөн, ил гарч ирсэн тэмцсэн хэн нэгэн рүү цэрвэсэн харц чулуудна. Цахим сувгуудаар дэвслэн доромжилно. Эрх мэдэлтнүүд бүр ч дөлнө. Үүний нэг илрэл нь өдий болтол парламент дахь эмэгтэйчүүд таг дуугүй байгаа байдал. Одоо тэгвэл яах вэ? Яаж тэмцэх вэ? Энэ асуултыг би та бүхнээсээ асууж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *