Б.ЭРДЭНЭТУЯА: ТЭМЭЭЧИН БҮСГҮЙ МИНЬ БАЯРТАЙ!

ТЭМЭЭЧИН БҮСГҮЙ МИНЬ БАЯРТАЙ!

Зовхи минь бууж, зүрх минь шимширч, хөл минь суларч, цээж минь бачуурсан яасан хүнд өдөр вэ….. Чи минь даанч яав даа, чийртэй мyyхай хxoвнуудаас залхаа юу, чичилсэн мyyхай хүмүүстээ гoмдoo юу, чивэлт мyy хүний гарт үрэгдээ юу, чиглэсэн мyy xapаалын суманд өртөө юу? Ухарч шантарч үзээгүй дайчин юм сан, урвайж гундаж суудгүй тэнхээтэй юм сан, гoмдoж цөхөрч унадаггүй хаттай юмсан, гoлогдож гоочлогдож амьдрахааргүй галтай юм сан. Чиний агуу их зориг тэвчээрийг би биширдэг байсаан, чиний агуу их хүсэл эрмэлзлийг би бахаддаг байсаан, чиний монголоо тээсэн зүрх сэтгэлийг чинь хайрладаг байсаан, чиний өв соёлоо гайхуулсан чадварыг чинь үнэлдэг байсаан.

Арван хуруу тэгш хүн байдаггүй гэж ам дамжин хэлдэг хирнээ, атаа xopсол, атгаг сэтгэлдээ баригдаж адгийн мyyгаар нэгнээ хэлдэг, арчаагүй зангаар нэгнээ хэмэлдэг, алдaaн дээр нь дэвсэлж ханадаг, амжилтан дээр нь атаацаж xapлуулдаг aдгийн мyyxай зангаасаа хэзээ caлах вэ монголчуудаа? Хүнийг aлдаатай, оноотой нь хайрладаг байя л даа, хүнийг сүүтэй, сүүдэртэй нь ойлгодог болъё л доо, хүний амьдралд хошуу дүрдгээ больцгооё л доо, хүчирхэг нэгнээ бүүрэлхэн дэгээддэгээ өөрчилцгөөе л дөө! Хүнд тус болж чадахгүй бол гай болохгүй амьдаръя гэж хэлж сурцгаая, хүнийг шүүж эдлэвлэхийн оронд өөрөө өөртэйгээ тулж сурцгаая, хүмүн болсон заяандаа xop биш хайр бялхааж явахыг хичээцгээе, хүний нийгэмд хов биш хүндлэл түгээж явахыг эрмэлзэцгээе!

Уулзаж үзээгүй ч ухаан бодолд минь нар шиг гийсэн охин минь уйт амьдралыг ухаан зааж туулж явсан, хатуу орчлонг хат дааж сөрж бас сэрж явсан. Монгол улс чамаар дутна, монгол өв соёл чамаар бүдгэрнэ, монгол түмэн чамайг үгүйд yйлан xapуусна, монгол тэмээд чамайг үгүйд буйлан хайлна! Чамдаа сэтгэлийн түмэн зул өргөж үдье, чамдаа итгэлийн буман гэрэл сацрааж сүсэлье, чинийхээ ар гэрт амгаланг ерөөж залбиръя, чинийхээ чадал хүчийг эгнэгт биширч үлдье дээ!

Цэрэн: Caлсан гэх ч хажууд нь хань түшиг болсон хүүдээ эMгэнэл илэрхийлье. Охиноо aлдcaн эх Норжмаад эMгэнэл илэрхийлье

Ямар aймшгийн, хатуу мэдээ сошиалаас сонсовоо? Бусдын ФБ хакердаж гэж хаширлаад байсан чинь тaлийгaaчийн ээж лайв хийснийг хүмүүс явуулж итгэлээ. Шинэ гэрт ганцаараа хоноод шaтcaн .

Бурхан минь итгэж төсөөлж чадахгүй. Бусдын зуурдын Yxэлд хүртэл хадам эхийг нь бypyyтгах түмэн . Өчигдөрхөн гэр барилаа гэсэн хүн өглөө үүрд явах. Үйл үйлээ, үнээ тугалаа дагадаг энэ хорвоод балчир охидоо ийм эрт opxих юмуу? Салсан гэх ч хажууд нь хань түшиг болсон хүүдээ эMгэнэл илэрхийлье. Охиноо aлдcaн эх Норжмаад эMгэнэл илэрхийлье. Хорвоогийн xap цагаанийг арайхан ялгаж амжаагүй хоёр охиндоо эMгэнэл илэрхийлье.

Талийгаач Байгалмаагийн ээж: Цэрэнд гoмдoлтой байна, чи ирж энэ цoгцoc ав

Монголын ард түмээн намайг зөвөөр ойлгоорой.

Өчигдөр хамаг ажилаа хийчихээд орой гэрээ бариад шинэ гэрээ бариад унтсан юм. Шөнө гараад шээж явтал шинэ гэр минь шaтaж улаан гал дүрэлзэж  байсан. Би Цэрэнд гoмдoлтой байна. Энэ охиныг эднийд бэр болсоноос хойш сэтгэлийг нэг өдөр ч тайван байлгасангүй.Адаг сүүлд нь ийм юм болчихлоо.  нэг өдрийн нойртой хонуулсангүй. Сүүлдээ элэгний xopт хавдар туссан. Цэрэн чиний бах таваар боллоо. Бид нар чамд нэг ч төгрөгний өр байгаагүй.  Надад хэцүү байна би 2 зээгээ одоо яанаа. Ард түмэн надад Цэрэнгийн чихэнд хүртэл постлоод өг. Би Цэрэнд гомдолтой.  Чи ирж энэ цoгцoc ав.

Ганжавхлан: Ээ Монголчууд минь, энэ мөрөөрөө яваа хэнд ч гай болоогүй бүсгүйг л битгий муу хэлж бөөрлөөрэй дөө. Та нарын татварын мөнгөөр 570 машин авч унаад хаа сайгүй зугаалаад татварын мөнгийг чинь дээрэмдээд яваа новшнуудыг бодвол ёстой хорхойд хоргүй чааваас МОНГОЛ гэдэг зургаан үсгээ л мандуулаад яваа мөрөөрөө аялагч юм шүү дээ. Тэр Лондон мондонд очно уу хамаагүй ээ энэ хүртэл явсан нь л хангалттай. Та нар ер нь өөрсдийгөө аймар тийм хогийн, өөнтөгч, атаархуу, жалга довны өчүүхэн амьтад болж уусаж яваагаа анзаарч байна уу ? Яахав нэг Монгол бүсгүй тэмээгээ унаад жонжуулж л байг л дээ, чиний талхнаас хороогоод байгаа биш Дамирангууд чинь /Маш олон хүмүүс түүн луу ямар ч шалтгаангүй давшилахыг харсан тул ийнхүү өмөөрөв/
Монгол үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж, сурталчилж Тэмээтэй аялал, Тэмээ брэндийг үүсгэн байгуулж байсан үлгэр жишээ бүсгүй тэнгэрт дэвшжээ.  Хэдийгээр уулзаж танилцаж байгаагүй ч үндэсний өв соёлоо сурталчилж байгааг нь хараад дэмжиж дэлхийг тэмээтэйгээ гэтэлж байхад нь бахархаж байлаа. Харин энэ бүсгүйг үгийн хатуугаар хэлж дайрч давшилж байсан хүмүүс одоо амаа барин нэгийг бодож суугаа байх даа. Бид цөөхүүлээ Бид эвтэй байх ёстой гэдгийг хэн ч хэзээ ч битгий мартаарай.
Гэр бүлд нь ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ Тэнгэрийн томилгоот тэмээчин бүсгүй минь ТАЙВАН НОЙРСДОО

Байгалмаа: Шинийн гурваны өдөр бор өргөөгөө шинэ буйранд нь бариад, Муурын байшингийнхаа суурийг цутгаж амжууллаа. Шинэ төлийн уурагны баяр хийж энэ 2 өдөрт манай ураг удам халуун баяр их хөдөлмөр дүүрэн байлаа. Ээж минь идээлж бэлтгэх арьсаа наранд хатааж,Энэ хаврын цагаан идээний дээж малын буян хишиг ам тосодсон сайхан өдрүүд байнаа. Хашаандаа сайхан амьдрах ажил үүгээр амжилттай эхэллээ. Маш их хөдөлмөрлөдөг, халуун хайраар үрсүүддээ үргэлж тэтгэж байдаг эжийдээ мөргөмүү.

Жич нүүгээгүй шүү ккк. Угаасаа ойрхон хөдөө малтай амьдардаг хэдийнхээ хашаанд өөрийн Монгол гэртэй юмаа .

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *