МеТоо хөдөлгөөний зохион байгуулагч М.Нарантуяа xaлдлагад өнөөдөр өртлөө

 

УИХ-ын гишүүн Анандбазартай холбоотой xэpгийг МеТоо хөдөлгөөнөөр дамжуулан өөрийн дуу xooлойгоо нэгтгэж мөн xoxирогчдын дуу хоолой болж явдаг Нара өнөөдөр хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны гадаа xaлдлагад өртлөө. Xaлдлaгад өртөж байхдаа өөрийн цаxим хуудсаараа лайв хийсэнч удаан үргэлжлсэнгүй тacaрлаа. Түүний бичлэг дээр олон эмэгтэйчүүд Нараруу шаагилдан дaйрч гар хүpч, битгий давраад байгаарай гэж хашгиралдаж байлаа. Харин Нара тэднийг Анандбазарын явуулсан эмэгтэйчүүд юм байна гэхтэй зэрэгцэн түүний утас тacaрлаа.

Нара: Та нар юун хүмүүс вэ?

С.Будрагчаа: Butenbayar Sunderya -ийн шүгэл үлээж эхлүүлсэн Munkhtur Narantuya Nara -ийн дэмжиж өрнүүлсэн #metoomongolia хөдөлгөөнд сэтгүүлч хүнийхээ хувьд дэм үзүүлж, охид эмэгтэйчүүдийнхээ xoxирсон эpxийг сэргээхийн төлөө л Ankhzul Tseden бид хоёр ажиллаж, хоёр ч цуврал эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийсэн. Үнэний төлөө, шударга ёсны төлөө хийж буй тэмцлийнхээ дунд үзэг нэгт нөхдийнхөө овоо хараанд орно гэж санасангүй

 

Би баримтуудыг ил болго гэсэн чинь та намайг дapaмталлаа xүчиpxийлж бн, та ч бас цэвэр нэртэй биш ч гэх шиг ёстой xyцдаг бшд

Шүгэл үлээгч Сүнээ сонгуулийн өмнөхөн гарч ирж Анандбазар гишүүний xүчиpxийлэлд өртсөн бас надаас гадна 1000 орчим бүсгүйчүүд байдаг хэмээн олныг цoчирдyyлж гайхшруулсан билээ. Түүний мэдэгдэлийн дараагаар metoo хөдөлгөөн үүсч хүчээ авсан бөгөөд xүчиpxийлэлд өртсөн гэх бүсгүйчүүд хүртэл нэр нүүрээ хаан цахим орчинд Анандбазарт xүчиpxийлүүлсэн захиаг илгээж байсан юм. Гэтэл удалгүй Сүнээ ерөнхийлөгч Баттулгыг ч бас уг xэpэгтээ хутгаад амжсан нь олныг эргэлзхэд хүргэж coнгуулийн шоу хийж байна уу гэсэн xapдлагыг төрүүлсээр анир чимээгүй болсон байсан бол metoo хөдөлгөөнийг идэвхийлэн удирдан толгойлж байгаа Нарагийн хүсэлтэд  олныг гайхшруулсан бас нэгэн хариулт хийжээ.

Нара: Амар байна уу гэсэн биш гай болов гэгчийн үлгэр болж Сүнээгээс Анандбазартай холбогдох зарим бapимтуудыг ил болгооч гэснийхээ төлөө үл ойлголцож эцэст нь блoклуулавХөдөлгөөн угаасаа Сүнээтэй Сүнээгүй үйл ажиллагаа, зорилго төлөвлөгөөгөө гаргаад охид эмэгтэйчүүдийнхээ төлөө тууштай урагшилсаар байгаа шүү

Би баримтуудыг ил болго гсн чинь та намайг дарамталлаа хүчирхийлж бн, та ч бас цэвэр нэртэй биш ч гэх шиг ёстой хуцдаг байна шд Та ч бас Гантулга гишүүнтэй шимэлцээд явж бсн ч гэх шиг хаха ёстой жинхэнэ хуцдаг …р чинь. Тэгснээ та бид 2 нэр цэвэр биш хүмүүс ч гэх шиг, поахахаха би ёстой яаж ч явсан аав шигээ насны эрчүүдтэй тэр тусмаа улс төрчидтэй нэр холбогдож, төрийн ордноор сэлгүүцэх бүү хэл бизнесийн эрчүүдтэй учирч уулзаж ч явсангүй. Сүнээ гуайг бодвол авъяас чадвар, тайз дэлгэцийн бүтээлүүдээр хөтлөсөн нэвтрүүлгүүдээрээ, олны төлөө дуу хоолой болдог бдлаараа олонд танигдсан бх шүү хө ёстой!!! Гэр бүлийн асуудал бол яах вэ дээ үххххссннн эр эм байтугай эрүү өвдөг ч салдаг л хорвоо!!! Ёстой хөөрхий минь гэж өрөвдсөн биш өр лүү өшиглөдөг бгаашд хүүхэн чинь

Хөдөлгөөнийг сарниулах бодлого ч явагдаж бж мэдэх!!! Нара мараг нь худалдаж авч чадахгүйгээ мэдээд худалдаж авч чадахаа худалдаж авч бгааг ч хэн мэдлээ. Хэдхэн хоногийн өмнө Сүнээгийн тухай бичсэн юм устгаад бна ямар учиртай хөдөлгөөн юм бэ нтр гэж хөдөлгөөний групп дээр ч бас нэг хүн бичсэн бсанд хөдөлгөөнийхөө тухай тийм зүйд огт бхгүй шүү гэж биччихээд гайхаж л байлаа. Хэн хаана хэрхэн яаж хувирч өөрчдөгдөж бгаа үгүй би далдыг хардаг далай лам ч биш яаж мэдлээдээ

 

Б. Сүндэръяа: Ц. Анандбазараа Амьд явах үлдсэн энэ богинохон цаг хугацаандаа хоёулаа…

Ц. Анандбазар гишүүнд хаяглах нь: Өглөөний 5 цаг. Аймшигтай хар дарсан зүүднээсээ сэрж чадахгүй чарласаар ээж минь ашгүй сэрээлээ. Таньтай ил тэмцэлдсэнээс хойш илүү их хар дардаг болсон. Гэхдээ өнөөдрийнх илүү аймар байлаа. Нэг л зүйлийг ойлголоо. Ямарваа нэг бодит золиос гарах юм байна. Таны миний гаргаснаас ч илүү. Ойртож буйг ч ойлголоо. 2019 онд танытай анх уулзсанаас хойш таныг огт сайнаар бодохоо больсоон.

Гэхдээ үрээ алдсаныг сонсоод ихэд өрөвдөн яагаад ийм хатуу хүн болсныг сэтгэлдээ ойлгож байсаан. 2019 онд надад халдсан тэр явдлыг би үнэндээ мартсан байсан. Харин УИХ гишүүний суудалд суухын тулд 2020 оны 06.22 нд таны захиалж хийлгүүлсэн намынхаа нэр дэвшигч нөхөд болох Бат-эрдэнэ гишүүн намын дарга Хүрэлсүхтэй холбож эвлүүлж зохиол бичиж улс орон даяар цацсан бичлэгнээс хойш хүний орчлонд зээлж ирсэн махан бие минь аль хэдийн үхсэн.

Гэхдээ миний болон таны зовлон жаргал хэнд ч хүртээлгүй. Хаа хамаагүй энэ хоёр хүнтэй холбогдож гэмгүй хүмүүсийн нэрийг шаварт хутгахдаа 2020 06.20 өдөр Булганд яах гэж таньтай ам мурийваа гэж өөрийгөө маш их зэмэлсэн. Хамгийн түрүүнд би юу бодсон гээч? Энэ хүмүүсийн үр хүүхдүүдээс очиж өвдөг сөгдөөд уучлалт гуймаар санагдсан. Дэндүү том хэлмэгдчихлээ. Миний болчимгүй үйлдэл, таны төрийн жолоо атгах сэдлээс болж энэ хүмүүс маш том золиос нэр төр амьдралаараа төлчихлөө гэж өөрийгөө өдөр бүр зэмлэж зүхэж ирсэн. Таны УИХ-д суух санаархал, миний шар хоёрын золиосонд гэмгүй хүмүүс дэндүү их хохирч байгаа шүү одоог хүртэл.

Танд миний сүнсэн бие хүртэл маш их гомджээ. Юм муугаар эргэж махан бие минь амьгүй болсон ч энэ сүнс минь гомдлоо тайлж чадахгүй тэнгэр газрын дунд тээглэж тэнүүлчилж явсаар танд сүнс минь хүртэл хорогдчих юм шиг байна. Сэтгэл зүрх минь шилэн байсан бол юучгүй сийчүүлж мяндсан утсан дээр зүрх минь зогсож буй цаг үе.

Сайхан хувцасны цаана сэтгэлийнхээ өвдөлтийг дийлэхгүй махан биеэ сийчсэн сорив. Сайхан царай сайхан инээмсэглэлийн цаана нуугдах туулж буй сэтгэлийн зовлонгоо өөр хэнийг эдлээсэй гэж огт хүсэхгүй байна. Сэтгэлийн амар амгалан бол юунаас ч илүү жаргал. Та миний ард хэн нэгэн байгаа гэж хардаж түүнийгээ хайж байгаа сураг дуулдсан. Хардах эрх нь танд бий. Байхгүй учир олдохгүй ээ.

Тийм зүйл байхгүй гэсэн ч одоо та ч тэр өрөөл ч тэр ойлгох цаг хугацаа нь биш. Хэн нэгний захиалга их мөнгө зарцуулсан гэж бодтол тэмцэлдсэн өөрөөрөө хаяа бахархаж сэтгэлээ дэвтээх юм. Одоохондоо надад өмгөөлөгчийн маань зардлаас өөр гарсан зардал үгүй, хэн нэгнээс мөнгө захиалга авах хэмжээний дүү нарынхаа ирээдүйг зарах зориг зүрх үгүй ээ. Хэрвээ би ийм үйлдэл хийвэл өөрийнхөө гараар охин дүү нараа бусдын гарт худалдаж байгаагаас ямар ч ялгаагүй шүү дээ.

Ирээдүйд та ойлгох байхаа. Одоохондоо та гүрийж маш их мөнгө зарцуулж хараар тэмцэлдэж байгаа тэмцэлд би зөвхөн цагаанаар зөв үйлээр тэмцэх болно. Бурхан гэж үнэхээр байдаг бол буруу зөвийг нь ялгаад буцаад байранд нь тавих цаг үе ирнэ. Та Өргөө Содмонголын ажилчдаараа мөн тролл хаягуудаар миний болон таны эсрэг дуугарсан хүн бүрийн дор сөрөг коммент бичих мөн бидний хаягыг репорт хийх үүрэг даалгавар өгч түүнийгээ SS хийж группруу явуулж буй чатыг орж уншлаа.

Үр дүнд нь бидний хаяг арай гэж үлдсэн ч хэрэглэх хязгаар тогтсон. Надтай холбоотой факт худалдаж авна гэж мөн хэн нэгний захиалгаар улс төр хийж буй гэж худал ташаа мэдээлэл цацах компанит ажил эхлүүлсэн явааг ч дууллаа. Энд ямар ч улс төр үгүй. Зөвхөн таны хохироосон хохирогчид бий гэдгийг онцлон хэлмээр байна. Хэдий болтол ингэж явах вэ? Юу хожих вэ? Одоохондоо энэ хүмүүс ажилтайгаа үлдэхийн тулд өнөө маргаашийнхаа хоолны мөнгийг олохын тулд ийм үйлдэл хийж байгаа ч хүн л болсон хойно тэнэг биш шүү дээ. Ажилчиддаа ч тэр та өөрийгөө улам барьж өгөөд байна.

Таныг ямар хүн бэ гэдгийг улам ойлгож үр хүүхдүүдтэй хүмүүс нэг л өдөр юу хийж байгаагаа ухамсарлаж тэднийхээ ирээдүйг бодож бохир үйлдлээ зогсох байх гэдэгт би итгэж байгаа. Миний зүрхэнд байгаа хүн алдаа гарвал өөрийгөө буруутга, амжилт олбол өрөөлд таларх гэдэг философыг тархинд минь бат суулгаж өгчөө. Тиймээ надад ямар нэг алдаа байгаа учраас л би хүртэх ёстойгоо хүртэж байгаа.

Тэрэндээ ялархсан юм огт үгүй ээ. Харин эхлүүлсэн тэмцэл маань ирээдүй хойч дүү нарт маань үнэн зөвөөр хүрч байвал танд би талархнаа. Анандбазар Сүндэрьяа гэдэг хоёр хүн үйлийн үрээр холбогдсон хүмүүс. Хэн хэн нь хариуцлагаа ухамсарлаж үйлийн үрээ эдэлж дуусгасан цагт бидний үр хүүхдүүд л хожно. Нийгэмд зөв тогтолцоо үүсэж үлдэнэ. Ингэж сунжирч явсаар сайнаар ч бай муугаар ч бай хууль аль нэгнийх нь талд гарна. Аль ч байсан бид хоёрын хэн нь ч ялагч биш. Ялагдагч ч биш.

Тийм учраас дахиж гэмгүй хүмүүсийг болон хэн хэнийхээ гэр бүлийг энэ тэмцэлдээ битгий оруулаарай гэж таниас чин сэтгэлээсээ хүсмээр байна. Бидний хэн хэнийх нь гэр бүл амьдын тамд амьдарч буй. Ийм сэтгэлийн зовлонг гэмгүй хүмүүсийн гэр бүл бүр ч бүү өртөөсэй битгий амсаасай гэж үнэхээр хүсэж байна.

Ялангуяа таны зохиомлоор холбож гүтгүүлсэн намын дарга Хүрэлсүх Бат-эрдэнэ гишүүн хоёрыг болон бусад хүмүүсийг. Нүдгүй шоргоолж нүхээ олдог нүгэл буян эзнээ олдог гэдэг. Тиймээ бидний өмнөх насны үйлийн үр юмуу энэ насны хийсэн алдаа юмуу бид хоёрт хэн хэн нь буруутай зүйлтэй учраас л ийм зүйл болж байгаа юм. Бурхан тэнэг биш байхаа.

Зөвхөн өөрсдийгөө л бурутгаж алдааг өөрсдөөсөө хайцгаая. Танд яагаад ийм их дайсан байна вэ? Яагаад ийм олон охид эмэгтэйчүүд танд мах цусандаа тултал гомдсон таны хохироосон хохирогчид ийм их байна вэ? Надад яагаад хүмүүс дургүй байна вэ? Алдаа зөвхөн бидэнд бий. Та бодоорой. Сайнаар ч бай муугаар ч бай ард түмний ирж буй шүүмжлэлийг би сайн хүлээж авч байгаа. Ахмадын үг ортой л байдаг. Шүүмжлэлээс шүр сувдыг ч олж харах ухаантай байх хэрэгтэй.

Нүдний минь харц танд юу бодогдуулж байна вэ? Амьдрал баян. Нэг л өдөр цайлган цагаанаар инээмсэглэх цаг үе ирэх байхаа гэж итгэж байна. Танд өш санаж хар буруу санасан зүйл бол огт үгүй ээ. Ашиг сонирхол ч үгүй. Та хийсэн үйлийнхээ хуулийн хариуцлагыг үүр. Би ч ямарваа нэг алдаа байдаг бол ёс зүйн хариуцлага үүрэх ёстой бол бас үүрнэ. Энэ дундаас нийгэмд зөв жишиг тогтож эхэлнэ. Та ч тэр би ч тэр Булганы угшилтай хүмүүс. Ядаж зөв зүйл ганц ч удаа болов анхдагч байцгаая. Ирээдүйд нийгмийн сайн тогтолцоо үлдэнэ. Надад ийм л зорилго бий.

Амьд явах үлдсэн энэ богинохон цаг хугацаандаа хоёулаа үр хүүхдүүд дүү нарынхаа ирээдүйд нэг ч гэсэн сайн зүйл үлдээя.

#metoo Хүндэтгэсэн: Б. Сүндэръяа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *