Б.Төмөрчөдөр: Хэн нэгний алдаанаас болж хүү минь төрсөн эцэгтээ хүртэл гологдсон, Би хүүтэйгээ л цуг байвал энэ хорвоогийн юуг ч даваад гарна

– Б.Төмөрчөдөр бол тархины гэмтэлтэй хүүгийнхээ эмчилгээний зардлыг олохын тул гар урлал хийдэг багш хүн. Түүний хүү Ж.Энэрэлбат 11 настай бөгөөд төрөх үедээ багажаар татуулснаас тархиндаа гэмтэл авч, дөрвөн мөчний саажилт, уналт таталттай болжээ. Тэрбээр 2019 онд хүүгээ Хөх хотод эмчлүүлсэн ч 2020 оны сүүлээс Ж.Энэрэлбат хүүгийн уналт нь эрс нэмэгдэж, өнчин тархи нь дахь гэмтэл нь томорсон байна. Одоо хүүд БНСУ-д очиж, шинжилгээнд орж, хагалгаа хийх боломж л үлджээ. Тиймээс Б.Төмөрчөдөр гоёл чимэглэл, шигтгээ наамлуудыг төрөл төрлөөр нь хийж борлуулжээ. Түүнчлэн ванны бөмбөлөг, давс, үнэрт лаа хүртэл хийдэг аж.

– Б.Төмөрчөдөр: Би яагаад хүүгээ хүн болгох гээд зүтгээд байна вэ гэхээр миний хүү ямар ч буруу зүйл хийгээгүй байж хэн нэгний алдаанаас болоод бүхэл бүтэн амьдралаараа хохирсон. Хүү минь хэн нэгний гаргасан алдаанаас болж төрсөн эцэгтээ хүртэл гологдож эцгийн хайрыг ч амсахгүй өнөөг хүрч байна. Энэ их өвдөлтийг хүү минь 11 жил тэвчихдээ ээж нь хүүгээсээ миний хүү ээжийнхээ л хажуунаас битгий холд. Би чамайг л байвал бүх юмыг болгоно. Ээж нь хүүгээ байхгүй бол юу ч хийж чадахгүй гэдэг зүйлийг би өдөр болгон чихэнд нь шивнэдэг байсан болохоор л миний хүү энэ их өвдөлтийг тэвчээд л “Би ээжийнхээ дэргэд байх ёстой юм байна”, “Би ээждээ босоод гүйж чадахгүй ч гэсэн ээжийнхээ нүдэнд нь харагдаад байх ёстой юм байна гэж хүү минь ойлгодог болов уу гэж боддог.

Миний хүү ярьж чадахгүй л дээ. Гэхдээ л миний хүүгийн ээждээ хэлж байгаа тэр үгсийг би сэтгэл зүрхээрээ  ойлгодог юм. Энэ 11 жилийг ч гэсэн би ер нь их хатуужилтай туулсан нь ерөөсөө л хүү минь хажууд маань байсан болохоор л энэ бүгдийг хатуужилтайгаар туулж байгаа. Магадгүй Солонгос улсыг бид хоёр зориод очдог цуглуулсан мөнгө хүрэхгүй байж магадгүй. Тийм болохоор шинжилгээндээ орчихоод буцаад ирчихэж магадгүй. Би бүх юмыг тооцоолж байгаа л даа. Магадгүй аз нь таараад хагалгаандаа ороод эрүүл болохыг хүүгийн маань өвдөлт нь багасаад таталтгүй болоод ирэхийг ч үгүйёгэхгүй. Эсвэл эсрэгээрээ хүүгийн маань хагалгаа амжилтгүй болох тохиолдол ч гарч магадгүй.

Би бүх зүйлийг тооцоолж байгаа ч гэсэн үнэхээр би айж байна. Заримдаа хөлөө жийгээд нялх хүүхэд шиг уйлмаар санагддаг ч би айгаад хойшоо суучихвал миний хүү яах юм бэ? Айж байгаа ч гэсэн би даваад л гаръя. Хүүтэйгээ л цуг байж байвал энэ хорвоогийн юуг ч туулаад гаръя л гэж бодож байна.

Тэрбээр хүүгийнхээ эмчилгээний зардлыг босгохын тулд Приус-30 маркийн машинаа сугалаанд оролцуулахаар шийджээ. Ингэхдээ өөрийнхөө хийсэн гоёл, чимэглэл болон бэлэг дурсгал, ванны бөмбөлөг, давс, үнэрт лаануудаа оролцуулж 300 хүнийг азтанаар шалгаруулж, супер нэг азтандаа машинаа өгөхөөр болсон байна.

Хандивийн данс Хаан банк: 5024496334 /Утас:8880-8917/ 

Б.Төмөрчөдөртой холбогдох цахим хаяг:  https://www.facebook.com/byambaa.tumurchudur

Түүний хийдэг бүтээлүүдийн зургаас

Leave a Reply

Your email address will not be published.