Иргэн Ч.Түвшинбаяр: Эр хүн ингэтлээ “Гомдоно” гэж байдаг л юм байна, Би нийгэмд гадуурхагдаж явмааргүй байна

Тэрээр ярилцлага эхлэхийн өмнө хоолойгоо зангируулж, нулимсаа залгин байж “Тайшраадхъя” хэмээн хэлээд ийнхүү ярьлаа: 

Иргэн Ч.Түвшинбаяр: Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын иргэн Чимэдсүрэнгийн Түвшинбаяр гэж хүн байна. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас гараад Улаанбаатар хот руу бор зүрхээрээ таг харанхуй л орж ирээд явж байна. Энд орж ирж амьдрах гэж байгаа шалтгаан нь манай Өмнөдэлгэр сумын засаг дарга Эрдэнэбаатар гэж нөхөр маш их нөлөө үзүүлсэн. Нөлөө үзүүлэхдээ “Зөв сайхан амвдраарай” гэж биднийг нааш нь илгээсэнгүй ээ. Арай өөрөөр, би маш их гомдолтойгоор Улаанбаатар хот руу орж ирж байгаа юм. Энэ хүн бол намайг Өмнөдэлгэр суманд амьдруулахгүй гэж үзсэн учраас нутагтаа амьдрахад маш хүнд байдалд орсон. Хавчигплаа, шахагдлаа. Нийгмийн хог шаар мэтээр Өмнөдэлгэр суманд харагдаж амьдрахыг хүссэнгүй. Үр хүүхдүүдийнхээ ирээдүй хойчийг бодоод Улаанбаатарт орж ирээд ингээд яахаа мэдэхгүй явж байгаа иргэн байна.

Засаг дарга Эрдэнэбаатартай өмнө нь зөндөө олон удаа харьцаж байсан, таньдаг мэддэг. Би 22 жил а р х и уусангүй, амсаж ч үзсэнгүй. Хамаг амьдралынхаа төлөө зүтгэж яваа эр хүн. Өмнөдэлгэр суманд Эрдэнэбаатартай холбоотой маш олон асуудлууд байгаа. Яахав би залуу насны ааг омог, омголон зангаасаа болоод алдаж ш о р о н д багагүй хугацааг өнгөрөөчихсөн юм. Өмнөдэлгэр суманд ирээд амьдархад тэр маань нөлөөлдөг юм байлгүй. Нийгмийн нүдний үзүүр болж явмааргүй байна шүү дээ. Эрдэнэбаатар ажил хийлгэхгүй байна. Би бас “Шударга байгаач ээ, асуудалдаа шударга хандаач ээ, Бид бүгд ингээд болохгүй бүтэхгүй байнаа” гэдэг асуудлуудыг тавьж орж уулздаг л даа.

Тэгэхэд намайг аймар аймар хүмүүсээр тагнуулж, чагнуулдаг. Манай улсын Ерөнхийлөгч тухайн үед сайд байсан юм. Хүрэлсүхийн зөвлөх гээд Товоо генерал, цэргийн хурандаа, цагдаагийн хурандаа нар намайг дөрөв хоног мөрдсөн байгаа юм. Би тэрийг нь мэдэхгүй л явж байсан. Харин тэр хүмүүс юмыг ялгаж салгадаг хүмүүс байсан учраас “Энэ залуу зөв амьдардаг залуу байнаа, Энэ залуу буруугүй хүн байна, энэ залууг яагаад ингээд байгаа юм бэ” гээд хэлсэн байна лээ. Эрдэнэбаатар хэлэхдээ энэ залуу намайг ажил хийлгэхгүй байна гээд шалгуулсан юм байна лээ. Одоо энэ байпдал нь үнэхээр даамжирч байна.

Тухайн ярьсан ярианаас нь хойш 2 жил болчихлоо. Хоёр жил би тэнд амьдарлаа. Өнөөдөр миний охин Өмнөдэлгэр суманд амьдардаг. Би аргаа бараад Улаанбаатар хот руу шилжүүлээд энд сургуульд сургачихсан. Миний охины ангийн багш нь охиныг минь “Энэ ш о р о нгийн хүний хүүхэд ш дээ, Хүүхдээ битгий энэнтэй найзлуул” гэж ардын багш хүн хэлсэн байна лээ.  Миний охин уйлаад л над дээр ирж байсан. Тэгээд би бүр гомдоод байна. Миний 5 настай, 2 настай хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод би тэндээс зугтаагаад гараад ирлээ. Би өөрөө хөдөлмөрийн чадвартай. Хэний ч ажлыг сэтгэл гаргаад сайхан хийгээд өгчихдөг. Хаана ч очоод би амьдарчихаж чадна гэж би боддог.

Видео

 

 

Leave a Reply

Your email address will not be published.