Казахстаны атаман Арман Дикий жагсаалаа зогсоохыг уриаллаа

Өнөө цагийн Казахстаны хамгийн том атаман, “дархлагдсан хулгайч” Арман Дикий олон нийтийн сүлжээгээр дамжуулан, босогчдыг жагсаалаа зогсоохыг уриаллаа. Түүний цамц ц у с болсон байсан нь магадгүй Арман жагсаал дээр ингэж уриалж байгаад зодуулсныг харуулж байгаа байх гэж хүмүүс дүгнэж байна.

Арман Турк улсад амьдардаг ч эмх замбараагүй байдал эхлэнгүүт эх орондоо эргэн ирсэн гэнэ. Дикий Арман:  “Эсэргүүцлийн жагсаал энх тайван байх ёстой. Хүчирхийлэл хай сайгүй гарч байгаа нь өдөөн хатгагчдын гай юм. Хэчнээн казах залуу амиа алдав. Больцгоо. Зогс. Жагсагчдаа, та нар яг ямар шаардлага тавьж байгаагаа ч тодорхой илэрхийлж чадахгүй байна шүү дээ. Би Казахын ард түмний төлөө амиа өгөхөд бэлэн. Хүмүүс ээ, эв нэгдлээ хамгаалцгаая. Хүмүүсийг өдөөн хатгаж байгаа улсууд бол Казах ард түмний дайснууд. Дайснууд хүмүүст а р х и, х а р т а м х и тарааж, зарим нь г р а н а т,  б у у г а а р з э в с эглэсэн байна. Энэ чинь жагсаал биш, эмх замбараагүй байдал” гэж хэллээ.

Арман Дикий хуучин ЗХУ-ын үеийн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлээс Казахстаныг хариуцагчаар томилогдсоныхоо дараа Казахстанд нэрд гарсан. 2006 онд сөрөг хүчний “Шударга, Казахстаны төлөө” хөдөлгөөний чуулганыг тараан хөөж байв. Залуудаа боксоор хичээллэж байсан. Хэдийгээр түүнийг дархлагдсан хулгайч гэж нэрлэдэг ч Арман өөрийгөө “Би хулгайч биш баатар” гэж өөрийгөө тодорхойлж байсан удаатай.

 

Leave a Reply

Your email address will not be published.